Ерөнхий сайд яг хаачсан бэ, Н.Учрал сайд аа


10-р сарын 25
18 цаг 18 минут

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алга болов. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр тэрбээр өнөөдөр (2024.10.25) боомтын сэргэлтийн талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулах ёстой байсан ч танхимд орж ирсэнгүй. Тэргүүн шадар сайд Лу.Гантөмөр оронд нь индэрт гарч, сунжирсан урт илтгэл тавив. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түр эзгүй байгаа” гэлээ. Энэ яг юу гэсэн үг вэ. Монгол Улсын Ерөнхий сайд бол жирийн иргэн биш. Монгол төрийн 03 өндөр албан тушаалтан. Төрийн А зэрэглэлийн хамгаалалтад байдаг хүн. Гэтэл хаачив. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр, Монгол Улсын Засгийн газраас сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан дээр тодорхой сэдвээр мэдээлэл өгдөг. Хүний, өөрийн намынхан Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авдаг дэгтэй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын Тамгын газарт хугацааг нь тулгаж “Түр эзгүй байгаа” гэсэн албан бичиг ирүүлж, өөрийнхөө өмнөөс Лу.Гантөмөрөөр боомтын сэргэлтийн талаар илтгэл тавиулсан болж, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар “Түр эзгүй байгаа” гэсэн үг хэлүүлэх ямар шалтгаан үүсэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө яг хаачсан бэ. Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг ажил, амьдрал нь протокол… Монгол төрийн 03 хүний хувьд халдашгүй бүрэн эрхтэйн адил өдөр тутмын үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байх учиртай албан тушаалтан. Гэтэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үл хүндэтгэж, УИХ-ын даргыг хууль сануулахаас өөр аргагүйд хүргэж, АН-ын зарим гишүүнийг уурлуулж чуулганыг орхин гартал “Түр эзгүй” гэсэн шалтгаан нь яг юу байв. Арай эрх мэдэлдээ аархан УИХ-ын үйл ажиллагааг үл ойшоож, гадаад, дотоодоор төсвийн мөнгөөр зугаалж явдаг сайд нар шигээ аяглаж байгаа юм биш биз. Эрх сайд Ч.Номингийнхоо “Тэрэлж” зочид буудалд баасан гарагийн “party” хийх гээд хотоос гарсан уу, “АН дахь МАН-ын БЭТ” хэмээн намынхандаа адлуулж яваа яамгүй сайд Э.Одбаяр мэт шигээ утаа, түгжрэлээс зугтаад Фукуок руу нисчихээгүй байгаа! Ахынхаа найруулсан “Тамгагүй төр”-ийг үзэхээр Сингапурт тухлав уу. Яг хаачив...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын дарга байхдаа бас ингэж гэнэт алга болж байв. Хэвлэлийнхэн тэр үед сураг ажиг тавьж, Төрийн ордонд өөрөөс нь асуухад “Улсын дөрвөн өдрийн ажлыг алдагдуулчихлаа. Хоолны хордлого хөл рүү ороод БНСУ-д эмчлүүлэхээр явсан” гэсэн тайлбарыг өгч байлаа. Сайд нар нь УИХ-ын үйл ажиллагааг үл хүндэтгэдгээрээ “алдаршиж”, төсвийн мөнгийг баруун, солгойгүй үрж, АН-ынхан намын дарга Лу.Гантөмөрийг огцруулахаар гарын үсэг цуглуулж, танхим руу нь чиглэсэн улс төр ирэх өвөл улайсч мэдэхээр байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алга болчихдог нь хачирхалтай. Тэр тусмаа Засгийн газрын 100 хоног өнөө, маргаашгүй тохиох гэж байгаа энэ үед ПР хийх олигтой хийсэн ажилгүй юм гэхэд ядаж боомтын сэргэлтийн талаар ярьчих зориг зүрх дутав уу Ерөнхий сайдад. Юм л бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг, “Маш том бүлэглэл”-ийн тухай ярьсаар цэнэг нь дуусав уу... УИХ улсын төсөв хэлэлцэж, улс орны эдийн засаг ирэх онд ямар байхыг зураглаж буй энэ чухал үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт алга боллоо. Яг хаачсан юм бол, Н.Учрал сайд аа. ЗГХЭГ-ын дарга гэх хамаг том даргын хувьд та л мэдэх учиртай. Монгол Улсын Ерөнхий сайд хүн доод албан тушаалтнуудаа өмнөөсөө гарган элдэв тайлбар хэлүүлж, УИХ-ын чуулганд мэдээлэл хийх ажлаа тасалж, гэнэт алга болж болохгүй. “Түр эзгүй байгаа” гэдэг бүр ч утгагүй тайлбар. УИХ бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага.

                                                                                                                                                       Г.Анар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ1 цаг 38 минутын өмнөМонгол иргэд Японд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэх нь нэмэгдэж буйг анхааруулав1 цаг 41 минутын өмнөИрэх сарын 1-ний өдөр болох "Хуульчийн Про боно-2025" өдөрлөгт урьж байна1 цаг 46 минутын өмнөН.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна1 цаг 48 минутын өмнөУИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн мөнгөнөөс илүү асрах үйлчилгээний бодлого хэрэгтэй1 цаг 51 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан3 цаг 18 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдтэй уулзана4 сар 29. 16:09НББХ:Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжлээ4 сар 29. 14:27Увс нуур цөнгөө түржээ4 сар 29. 14:18Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 сар 29. 14:12“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ4 сар 29. 12:48БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо4 сар 29. 12:45Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ4 сар 29. 12:391207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна4 сар 29. 11:56Дарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ4 сар 29. 11:54НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ4 сар 29. 11:49Монголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 сар 29. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 29. 9:02Богдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна4 сар 29. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан4 сар 29. 8:51БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 28. 15:07УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:08БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 сар 28. 13:54Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 сар 28. 13:52Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 сар 28. 13:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.