Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв


10-р сарын 28
8 цаг 15 минут

         УИХ ирэх 2025 оны төсвийг хэлэлцэж байна. Үүний араар улс төр ч өрнөж байгаа аж.

УИХ-ын нэг гишүүн баасан гаригийн чуулганы үеэр “…Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхий сайд өөрийн биеэр ирж Боомтын сэргэлтийн талаар мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулсны эцэст бүлэг төлөөлсөн гишүүнтэй 20 минут шууд ярилцах хуультай.  Энэ бол УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль. АН-ыг төлөөлж миний бие Ерөнхий сайдтай 20 минут асуулт асууж мэтгэлцээний хэлбэрээр ярилцах ёстой байсан. Гэвч Ерөнхий сайд хууль зөрчиж ирсэнгүй.  Уг хуулийн 112.4 дүгээр зүйлд “…Ерөнхий сайд өөрөө ирж мэдээлэл хийнэ” гэж заасан. УИХ бол хууль  тогтоох байгууллага. УИХ-ын гишүүд гагцхүү хуульд захирагдах ёстой. Тиймээс хууль зөрчсөн энэ мэт үйлдэлтэй эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд, Ерөнхий сайдыг чуулганд өөрийн биеэр ирэхийг шаардаж чуулганы нэгдсэн хуралдааныг  орхин гарлаа” гэж цахим хуудастаа бичсэн.

УИХ-ын бас нэг гишүүн “…Энэ 14 том төслийг хэрэгжүүлнэ гэвэл Монгол Улс асар их өрөнд орж дуусна. Намуудын мөрийн хөтөлбөр ч, Засгийн газрын мөрийн хөтөлбөр ч биелэхгүй байгаа нэг жишээ хэлье. 2025 онд улсын төсвийн зардал улам нэмэгдэж, ард иргэдийн амьдрал улам уруудаж бизнес эрхлэгчид маань ч улам хэцүүдэх нь ээ”

Улс төрийн хүрээнийхэн үүнийг “…Х.Баттулга том төслүүдийг гацааж сурсан. “…Танк ороод ирнэ” гэсээр Гашуунсухайтын төмөр замыг 14 жил барьж чадсан. Дахиад, дараагийн төслүүдийг сууриа тавьж эхэллээ. Тэгээд Засгийн газрыг унагахаар хөдөлж, “танк”-нуудаа тавьж байгаа юм” гэж тайлбарлаж байна. Мөн зарим нь “…Л.Оюун-Эрдэнэ өөрөө том төслүүдийн гацаагчидтай тэмцэнэ” гээд байснаас болж байгаа юм.  ярьсан байдаг. Тэгж ярьсных нь дараа л УИХ-ын чуулган дээр Х.Баттулгын багийн гишүүд Засгийн газар руу, Ерөнхий сайд руу нь довтолж эхэлсэн” гэж байна. Ер нь бол  2025 оны төсвийг голдуу том төслүүд болоод хүн рүү чиглүүлэн шүүмжилж байгаа нь ингэж “уншихад” хүргэж буй аж.

Дээрээс нь, ингэж нэг дуугаар нэг агуулга бүхий шүүмжлэл өрнүүлэгсэд Х.Баттулгын гишүүд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гаригт болсон “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ы индэр дээрээс Х.Баттулгад хариу барьжээ. Тэрээр тус чуулганд илтгэл тавих үеэрээ “…“Танк орж ирнэ” гээд 16 жил гацаасан том төслүүдийн эдийн засгийн алдагдлыг улс биш, харин популистууд төлөх ёстой. Энэ парламент дотор популистууд живсэн. Тэрийг Х.Баттулга тэргүүтэй популистууд ойлгоогүй байгаа. 30 жилийн түүхэн дэх Ерөнхийлөгч нараас буцаж УИХ-ын гишүүн болсон анхны хүн, шуналын гутамшигт үлгэрлэл, үе дамжин яригдах онигоо боллоо. Одоо хангалттай биш үү. Эдийн засгийн төслийг явуулахгүй гээд зогсож байдаг Ерөнхий сайд асан хүртэл байхыг харах гэж дээ. Байх үедээ байгаад, байхгүй үедээ утаа май тавьж улсад гай болоод сууж байхаар явах хэрэгтэй. Улс төрийн оноо авахын тулд бодит байдлыг худлаа тайлбарлах шиг арчаагүй үйлдэл байхгүй” гэж хэлжээ.

Ямартай ч Засгийн газрын “…Том төслүүдийг хэрэгжүүлнэ” гэсэн том амбиц тодорхой гацаагчтай болж таарлаа. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ сарын 21-нд болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр “…Улстөржиж 16-20 жил гацсан бүх төслийг эрэмбэлж байгаад оруулж ирнэ. Хэрхэхийг УИХ шийднэ биз ээ. Популист биш мэргэжлийн УИХ бүрдсэн гэж итгэж байгаа. Гэхдээ бүр гацаах нь уу, эсвэл ажил хэрэгч, мэргэжлийн хандах нь уу гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс бид, Засгийн газраас бүх зүйлийг ил тод оруулж ирье. Үүнээс гадна, бид улс төрийн зорилгоор том төслүүдийг гацаасан, хөгжлийн боломжийг хулгайлсан популистуудтай хатуу тэмцэх болно. Тэдэнтэй бүгд нийлж тэмцэх ёстой” гээд байсан нь тодорхой хүнд, тодруулбал Х.Баттулгад зориулсан үг байжээ. Төсвийн хэлэлцүүлэг дуусах арай болоогүй, тэгэхээр тэдний зодоон ч бас үргэлжлэх бололтой.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа1 цаг 38 минутын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна4 цаг 27 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна4 цаг 36 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав4 цаг 40 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа4 цаг 43 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна4 цаг 46 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо4 цаг 50 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ4 цаг 55 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 цаг 21 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг7 цаг 26 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна8 цаг 27 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ8 цаг 33 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо8 цаг 38 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.