УИХ 126 гишүүнтэй болсныхоо горыг 2025 оны улсын төсөв хэлэлцэх үеэр амсаж байна. Шинээр сонгогдсон гишүүд нь хэлэлцэж буй асуудлынхаа учрыг сайн ойлгохгүй саван, жорлон, дотуур өмд ярьж олны доог тохуу болж байгаа бол хамтарсан Засгийн газрын сайд нар эрх мэдэлдээ эрдэж, парламентыг үл хүндэтгэн чуулган тасалж байна.
УИХ-д хоёр дахиа сонгогдсон, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг нам нэгт гишүүн М.Нарантуяа-Нара шүүмжлэхэд "Шинэ гишүүд танин мэдэхүйн шинж чанартай юм яриад байна" гэж пээдэлзсэн. Үүнээс гадна Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал эрхэлсэн сайд Ч.Номин төсвийн мөнгөөр гадаад руу тансаглаж, "Тэрэлж сүйх" зочид буудалд нь гишүүд, сайд нар төсвийн хэлэлцүүлэг хийх нэрийдлээр татвар төлөгчдийн мөнгө болох 55 сая төгрөгийг үрэн таран хийж буй баримтууд ил болсон. Яг энэ үед УИХ ирэх оны улсын төсвийг хэлэлцэх үеэр УИХ-д хоёр удаа сонгогдсон гишүүд тойрогтоо 5 тэрбум тусгуулах шахалтыг үзүүлж буй тухай мэдээлэл ч хэвлэлд гарлаа. УИХ-ын гишүүн Э.Болормаа "АН-ын бүлгийн санхүүч гишүүнээр ахлуулсан МАН, АН-ын хэсэг гишүүн ийм бойкот хийж байгаа" гэсэн бол УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Ц.Даваасүрэн гишүүнээр ахлуулсан төсвийн ажлын хэсгийнхэн ийм санал оруулж ирсэн" гэжээ.
Тойрог бүрд 5 тэрбум тусгуулах санал оруулж ирсэн гэх ажлын хэсгийн гишүүдийн нэрсийг хүргэж байна.
Сэтгэгдэл бичих