УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифиг хүлээн авч уулзлаа


10-р сарын 29
7 цаг 44 минут

        Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг (2024.10.28) Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, Др.Халид Шарифитай уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодлого, санаачилга, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Др.Халид Шарифи, НҮБ-ын Хүн амын сангийн зорилтот үйл ажиллагаа нь залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн болон улс төрийн оролцоог дэмжихэд чиглэж ирснийг тодотгов. 


Түүнчлэн 2017 онд батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах үеэр НҮБ-ын Хүн амын сангийн зүгээс техник, арга зүйн дэмжлэгээр хамтран ажилласныг дурдаад, энэ хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээс танилцууллаа. УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж буйгийн хувьд бодлогын дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. 


Тэрбээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд парламентад суудалтай олон намын төлөөлөл багтсаныг тодотгоод, дээрх хуульд хэт ерөнхий байдлаар эсвэл дутуу орхигдсон зарим зохицуулалтуудыг тодорхой, ойлгомжтойгоор тусгах ёстой талаар байр сууриа хэллээ. Тухайлбал, орон нутагт залуучуудыг орон сууцжуулах хөтөлбөрийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинээр гарааны бизнес эрхлэгч залуусыг уян хатан нөхцөлөөр дэмжих зэрэг санаачилгуудыг хэлэлцэхээр төлөвлөж буйгаа дурдаж байв.  Уулзалтад оролцогч талууд цаашид хамтран өргөтгөсөн уулзалт, цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахаас гадна залуу үеийнхэнд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг бодитоор тодорхойлох үүднээс бүх шатны судалгаа, мэдээллийг нээлттэй хэлэлцэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Энхтүвшин гишүүн Цэцэд хандана49 минут 45 секундын өмнө“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга1 цаг 10 минутын өмнөУИХ-ын гишүүн А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа1 цаг 20 минутын өмнөХэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа1 цаг 21 минутын өмнөЭлчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа1 цаг 23 минутын өмнө"Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал" сэдэвт эмэгтэй парламентчдын III чуулган боллоо2 цаг 56 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан3 цаг 5 минутын өмнө"Телеграм" ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ11 сар 4. 17:43207 дугаар байрыг тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар буулгахаар болов11 сар 4. 17:37УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиар хангаж чадсан нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болсон11 сар 4. 17:27Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байна11 сар 4. 15:12Авлига, албан тушаалын 8 хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 4. 15:02Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 263 хэргийг шүүхэд шилжүүлжээ11 сар 4. 14:56Төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг шаардлаа11 сар 4. 14:48“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа11 сар 4. 14:29Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 4. 9:36The MongolZ “Thunderpick World Championship“ тэмцээнд түрүүлж 500'000$ авлаа11 сар 4. 9:31Өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулган 2024” болно11 сар 4. 9:19Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо11 сар 4. 9:16Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбарт тогтолцооны шинэчлэлт хийнэ11 сар 4. 9:10“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум доллар алдаад “Трафигура Монгол”-ын Э.Жононбаярыг ажлаас нь чөлөөлжээ11 сар 4. 9:05“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр хяналтын сонсгол зохион байгуулна11 сар 4. 8:59Бан Ги Мүн “Дэлхий нийтэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь: Монгол Улс ба БНСУ” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа11 сар 4. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 4. 8:51“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо11 сар 2. 22:40“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ11 сар 2. 22:30Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ11 сар 2. 12:11“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм11 сар 2. 12:07Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид гурав дахь удаагаа чуулна11 сар 2. 11:36Их Эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв11 сар 2. 11:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.