ЭЗБХ: Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ


10-р сарын 29
12 цаг 12 минут

        Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2024.10.28) хуралдаан 18 цаг 59 минутад гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу эхлээд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Р.Сэддорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төсөл дэх төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь Шилэн дансны тухай хуулийн 6.1, 6.4, 6.8, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдээлэл болон холбогдох мэдээллийг хуульд заасан хугацаанд болон өөрчлөлт орох бүрд цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлснээр бизнесийн үйл ажиллагаанд бэрхшээл учрах магадлалтайг хэлж, холбогдох тодруулга авлаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн байгууллага болон төрийн өмчит компани нь худалдан авах ажиллагааныхаа талаарх мэдээллээ ил тод болгох ёстой бөгөөд үүнийг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудад тодотгон тусгаж байгаа хэмээн Төрийн бүтээмжийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Тэнгис хариуллаа.

Түүнчлэн хүн ам цөөтэй улс орны хувьд ашиг сонирхлын хамаарлыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг онцлогийг гишүүд дурдан, төсөл дэх “их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээлэл”-ийг цахим хуудсаар дамжуулан нийтэд ил тод болгох нь бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэх магадлалтайг хэлж байв. Ажлын хэсгээс хариулахдаа “Төрийн өмчит компаниудад реформ хийхийг Засгийн газар нэн тэргүүний зорилтоо болгон тодорхойлсон. Энэ хүрээндээ холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 100 хоногт хэрэгжүүлэх ажлын даалгавар зэрэг баримт бичгүүдэд төрийн өмчит компаниудын реформыг хийх, нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Нийт төрийн болон төрийн өмчит 100 гаруй компанийг нээлттэй хувьцаат компани болгох нь нэлээдгүй бэлтгэл хангаж, хугацаа зарцуулах ажил. Иймд үүний бэлтгэл болгож хувьцаа нь одоо хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг, төрөөс зохицуулалттай салбарт ажилладаг, мөн ТУЗ-тэй компаниудыг их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлийн талаарх мэдээллээ нийтэд ил тод болгох зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн юм” хэмээн нэмж тайлбарласан.

Төслийн хоёр дахь зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзэв. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал  гаргасангүй. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь13 минут 25 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ16 минут 16 секундын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.0219 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа27 минут 21 секундын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ35 минут 42 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 33 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.