Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?


10-р сарын 30
9 цаг 44 минут

        Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны төсөвтэй холбоотой нэг “ШБОС” яригджээ. Тэр нь УИХ-ын гишүүд, тэр дундаа тойргоос олон удаа сонгогдсон гишүүд лобби үүсгэж, 2025 оны төсвийг задлаад, тойргуудад, эсвэл аймгуудад 5-10 тэрбум төгрөг тусгахаар өөрчлөх тухай юм. Энэ нь даваа гарагаас хойшх улс төрийн халуун сэдэв болоод байна.

Ер нь бол үүнийг “Төсвийн байнгын хорооноос ийм санаачилга гарсан”, “АН-ын санхүүч гишүүн энэ санааг гаргасан” гэж гишүүд тайлбарлаж байгаа юм.

Зарим гишүүн “Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгийн гишүүдээс “Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг задалж, тойргийн санхүүжилтийн асуудлыг тусгах ёстой” гэсэн санал гаргасан юм билээ. Тус ажлын хэсэгт олон намын төлөөлөл орсон. Гэхдээ жагсаалтаар сонгогдсон нэг ч гишүүн байдаггүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа явах уу, эсвэл тус бүрийн аймагт нэр нь тодорхойгүй ажлууд хийгдэх үү гэдэг асуудал яригдсан” гэж байна.

Бас “АН-ын санхүүч гишүүн энэ орон зайг гаргаж ирсэн. Тэр нь гишүүдийн дунд найруулагдаад явж байна.

Нэгэнт өргөн баригдсан төсвийг задалж, дундаас нь тойрогтоо санхүүжилт авах орон зайг бий болгож байгаа гишүүдийн асуудал ганц намынх биш. Нам дамнасан асуудал бий. Ийм лобби бүлэг байх шиг байгаа юм. Тэд мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр Засгийн газрын төсвөөс хасаж, тойрогт тусгуулах гэсэн оролдлогууд явж байна. Бид нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Шулуухан хэлэхэд

126 гишүүн гэдэг чинь 126 төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн үг биш. Хаана сургууль, цэцэрлэг барих, зам тавих шаардлагатай байгааг тухайн асуудал эрхэлсэн яамд нь гаргах ёстой. Түүнээс биш хэн нэг гишүүний тойргийн эрх ашгаа тэргүүнд тавьсан асуудлаар шийдэгддэг зүйл биш. Ялангуяа тойргийн төсвийн асуудалд нам харгалзахгүйгээр шинэ гишүүд нэгдэж ажиллаж чадаж байгаа” гэж байна.

Ерөнхийдөө 2025 оны төсвийг задлах эсэх асуудлаар гишүүд тойрог-жагсаалт гэхээсээ шинэ-хуучнаараа ялгарсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл, “Тойргоос сонгогдсон ч том төслүүдийг дэмжих ёстой” гэж шинэ гишүүдийн дийлэнх үзэж байна. Тухайлбал, “Парламент яах гэж 126 гишүүнтэй болсон юм бэ. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм. Олон удаа сонгогдсон өлсгөлөнгүүдийг тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. 2025 оны төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг дээр лобби бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүн яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь энэ парламентад сонгогдсон гишүүдийн 80 хувь нь шинэ хүмүүс байгаа. Тиймээс биднийг бүү басаарай гэж хэлье” хэмээн байр сууриа хурцаар илэрхийлж байгаа гишүүн ч байна.

Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч даваа гаригаас хойш оролцсон хэд хэдэн арга хэмжээ, уулзалтынхаа үеэр энэ талаар тодорхой, тодруулбал нэлээд бухимдалтайгаар байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр “Юун 5-10 тэрбум төгрөг вэ. Олон сонгогдсон зарим гишүүн төсвийг задалж, тойрогтоо мөнгө тавина гэнэ үү. Бид чинь жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийе гэж томоохон өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Бүсчилсэн. Холимог тогтолцоонд шилжсэн. 126 гишүүнтэй болгосон. Энэ бүхний хэрэг үүн дээр л гарах ёстой. Дахиад энэ талаар ярих ёстой юу. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг нурааж, хөгжлийг гацааж ирсэн хуучин соёлдоо яасан дуртай юм бэ” гэжээ.

Гэвч ийм лобби хийж буй гишүүд “Төсвийг задалж тойрогтоо мөнгө тавиулахын тулд бойкот хийе” гэдэг тохироонд хүрсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана6 цаг 3 минутын өмнөМонгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 сар 18. 8:49Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:39Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 19:38Монголын баг тамирчид “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас 21 медаль хүртлээ3 сар 17. 19:36Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:28“Хөх дөл” төслийн нээлт боллоо3 сар 17. 19:25“Монгол цэргийн өдөр”-ийг угтан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочилж, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ3 сар 17. 19:23"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээнийг нийт 15 төрлөөр 30 ангилалтай зохион байгуулна3 сар 17. 19:15Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв3 сар 17. 19:05Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд 1252 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгалаа3 сар 17. 19:01Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ3 сар 17. 13:35Авлига, албан тушаалын 6 хэргийг шүүхэд шилжүүллээ3 сар 17. 12:18Нийтийн тээврийн 1134 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 17. 12:12Гэмт хэргийн шинжтэй 69 гомдол, мэдээллийг шалгав3 сар 17. 12:08Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ3 сар 17. 11:52Д.Амарбаясгалан: Татварын хувь хэмжээг бууруулах хэрэгтэй3 сар 17. 11:36Цэргийн баяр нэртэй хоёр хүн байна3 сар 17. 10:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.