БСШУСБХ: УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ


10-р сарын 30
10 цаг 58 минут

       Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны  /2024.10.29/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагаас Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан “Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, Засгийн газрын 2024 оны 104 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам’’-тай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан байна.

Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу багш нарын хичээллүүлсэн мэргэжлийн сонгон бүлэг, түүнд суралцагсдын тооны талаар мэдээлэл хүссэн. Мөн дээр дурдсан журмын дагуу дэмжлэг авч суралцсан суралцагсдын тоо, суралцагсад хэчнээн төгрөгийн дэмжлэг хүртсэн, энэ хичээлийн жилд бакалавр, магистрын сургалтын хөтөлбөрт хэдэн суралцагч дэмжлэгт хамрагдсан, түүнд зарцуулсан мөнгөн дэмжлэгийн дүнг тус тус танилцуулахыг хүсчээ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэгийг 2023-2024 оны хичээлийн жилд хэчнээн багш, ажилтны хүүхэд авсан болон шалгуурт хангаагүй гэдэг шалтгаанаар хичээн хүүхэд хасагдсан зэрэг боловсролын байгууллагад ажилласдын нийгмийн чиглэлийн асуудлыг хөндсөн  хэдэн хэдэн асуулгыг тавьсан байна.  Асуулгыг хариуг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.

Тэрбээр, 2023-2024 оны хичээлийн жилд "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр 657 суралцагчид 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Харин суралцахыг хүсэгч магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийг сонгосон байх шаардлагын дагуу судалгаагаар 176 суралцагч хасагдсан. Боловсролын өрөнхий хуулийн 12.10-д заасны дагуу орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш /хөрвөх/ 88 суралцагчид 155.4 сая төгрөгийн, багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн 680 суралцагчид /өндөр оноо/ 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Бакалаврын сургалтын багш мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа нийт 1425 суралцагчид Боловсролын зээлийн сангаас 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2023-2024 оны хичээлийн жилд боловсролын чиглэлээр магистрын сургалтын үндсэн хөтөлбөрөөр багш бэлтгэдэг их сургуулиудад суралцаж байгаа 19 суралцагчид 22.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэж хариуллаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн тавьсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг хэрэгжүүлэхэд улсын төсөвт хэчнээн төгрөг суулгасан бэ гэсэн асуулгад Боловсролын сайд П.Наранбаяр, 2024 онд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд олгох мөнгөн тэтгэмжид 105.3 тэрбум төгрөг зарцуулна гэв.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах дэмжлэг хэт өндөр шалгууртай учраас 176 хүүхэд хасагдсан байна. Энэ хэт явцуу байгаа бөгөөд багш, ажилтнуудын хувьд дэмжлэг биш ялгаварлал юм. Тиймээс  тасралтгүй 15 жил гэсэн зарим хатуу заалтыг хуулиас хасах талаар хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн юм. Тус байнгын хорооны дарга Ч.Ундрам, боловсролын салбарын хамгийн тулгамдсан асуудал бол багш нарын хомсдол. Тиймээс багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн бодлого чиглэх ёстой. Нэн тэргүүнд боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил ажилласан бол нэг хүүхдийг нь хөнгөлттэй нөхцөлөөр сургаж байх шалгуурыг эргэн харж, өөрчлөхөөр хуулийн төслийг дэмжин хамтран ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн Х.Болормаагийн санаачилгаар Сүхбаатар дүүрэг Спорт цогцолбортой боллоо9 сар 12. 21:32Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 сар 11. 17:38БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын албан ёсны айлчлал өндөрлөлөө9 сар 11. 17:34Өвөр Монголын Алшаа аймгийг "Дэлхийн ингэний сүүний нийслэл"-ээр зарлажээ9 сар 11. 12:52Авлигын гэмт хэрэгт холбогдсон 24 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ9 сар 11. 12:47Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлнө9 сар 11. 10:16Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ9 сар 11. 10:07Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна9 сар 11. 9:22Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг ангиографийн оношилгоо, эмчилгээний аппарат суурилуулжээ9 сар 11. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 11. 9:05АНЭУ-тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав9 сар 10. 17:35БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргад УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа9 сар 10. 17:31Вьетнам улстай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 10. 17:26Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт9 сар 10. 17:21Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана9 сар 10. 17:12УИХ-ын дарга, Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 10. 13:29Баян-өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ9 сар 10. 13:23УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв9 сар 10. 12:59Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа9 сар 10. 12:55Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө9 сар 10. 11:34Ц.Сандаг-очир: СОР17-той холбоотой санхүүгийн бүх баримтыг яамны сайтад нээлттэй байршуулсан9 сар 10. 10:49БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар тохиролцжээ9 сар 10. 10:15Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна9 сар 10. 10:10Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа9 сар 10. 10:05Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа9 сар 10. 9:31“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?9 сар 10. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан9 сар 10. 9:14Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд зочиллоо9 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг9 сар 9. 16:03Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа9 сар 9. 15:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.