Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа


10-р сарын 30
11 цаг 13 минут

       Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны (2024.10.29) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Төлөвлөгөөний талаар тус дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар судалж, үе үеийн дарга нартай уулзаж, архивын баримтуудтай танилцаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй болон зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсний үндсэн дээр төлөвлөгөөний төслийг боловсруулсан гэлээ. Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцах, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах; Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах, санал дүгнэлт боловсруулах; Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн суурилсан талаар, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхэд нөлөөлөх байдлыг хэрхэн хангаж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах; Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах; Хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар шүүхээр цагаатгагдсан иргэдийн талаарх судалгаа гаргаж, уулзах, холбогдох санал дүгнэлт боловсруулах; Гадаадад амьдарч буй монгол иргэдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх санал, дүгнэлт боловсруулах зэрэг 16 зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Номинчимэг, Д.Цогтбаатар нар асуулт асууж, санал хэлэв. Иргэний хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт болон цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудалд анхаарах шаардлагын талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн дэлгэрэнгүй тайлбар хэлж, төлөвлөгөөнд тусгах санал хэлсэн юм. Нэн тэргүүнд дэд хорооны эрхлэх асуудлынхаа хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг судалж, тулгамдаж байгааг нь тодорхойлох талаар О.Номинчимэг гишүүн хэлэв. Мөн тэрбээр төлөвлөгөөтэй холбоотой санал хэлэхийн зэрэгцээ Монгол Улсын Их Хурал нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийсэн талаар дурдаад, олон улсын байгууллагуудаас Монгол Улсад хүний эрхийг хангах чиглэлээр өгсөн зөвлөмжүүдийг нэгтгэн хууль тогтоогчид, бодлого боловсруулагчдад мэдээлэл өгдөг механизм бий болгох зэрэг санал гаргасан юм.

Дэд хорооны зүгээс Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, түүнд тусгагдсан “хүн төвтэй” үйл ажиллагаагааны зарчимд төлөвлөгөөгөө нийцүүлэхээр ажилласан хэмээн С.Эрдэнэболд дарга тайлбарлаж, бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Энэ ташрамд Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нь ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны гишүүнээр сонгогдсон гэдгийг тэрбээр тэмдэглээд, тус хороонд ажиллах Монгол Улсын анхны парламентч болсныг онцлон баяр хүргэв.

Төлөвлөгөө дэх Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тус Комисс нь хараат бус, бие даасан үндэсний байгууллага гэдгийг онцгой анхаарах ёстойг Д.Цогтбаатар гишүүн хэлсэн. Мөн орчин цагт иргэнийг хилс хэрэгт хэлмэгдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцдог хуулийн төсөл боловсруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, санал гаргасны дараа Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 сар 24. 16:56COP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.