“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монголын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана


10-р сарын 30
17 цаг 03 минут

       Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр” арван долоодугаар жарны Модон луу жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2024 оны 11 дүгээр сарын 02-ны Бямба гарагт тохионо.

Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан энэ Бямба гарагт жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургааль, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ.

Мөн энэ өдөр Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурах, гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Монголын түүх судлал, олон улсын монгол судлалыг дэмжих, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг эмхэтгэн хэвлүүлэх, олон нийтийн түүхийн боловсролыг дэмжих, дээшлүүлэх цогц арга хэмжээг тусгана гэдгийг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв.

Мөн өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа болж, төр, засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Түүнчлэн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулж, түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” шилжин явах цомыг анх удаа гардуулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Богд хааны Ордон музейд тууль хайлна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо22 минут 30 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ34 минут 9 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо39 минут 55 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө45 минут 3 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов47 минут 41 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо50 минут 58 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 50 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 34 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 41 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 24 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 30 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 35 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 38 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 12 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 16 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 19 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.