“Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэг боллоо


10-р сарын 31
9 цаг 31 минут

        УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газартай хамтран  /2024.10.30/ “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэг төрийн бусад байгууллагын үйл ажиллагаан дахь конвенцын суурь зарчмуудын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, хэтийн төлөв болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийг татан оролцуулах сэдвийн хүрээнд болсон юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр, хүний эрхийг хангах нь эхлэлтэй ч төгсгөлгүй тэмцэлтэй яг адилхан. Эрүүдэн шүүлтийн эсрэг тэмцэл бол төгсгөлгүй тэмцэл гэдгийг онцолж хэлье. Эрүүдэн шүүлтийн олон улсын нэмэлт протоколд эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий механизм нь төсвийн хараат бус байдлыг хангасан байхаар тусгасан. Тиймээс нэн тэргүүнд Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт протоколд нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай холбогдох зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, хараат бус байдлыг бүрэн баталгаажуулах, эрх зүйн орчныг нэг мөр бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Олон улсын гэрээ конвенцид заасан Convention against Torture гэдгийг монгол хэлнээ анх орчуулахдаа эрүүдэн шүүлт гэж утга агуулгыг хязгаарлаж орчуулснаас болж зөвхөн хууль хяналтын байгууллага бус бусад салбарт гарч байгаа хүнлэг бус, хэрцгий хандах, нэр төрийг доромжлон харьцах зэрэг хүний эрхийн зөрчлийг бүрэн илэрхийлэх боломжгүй болгосон юм. Энэ асуудал манай улсын нэгдэн орсон гэрээ конвенцыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэж байгаа эсэхийг анхаарах ёстой гээд хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Тус хэлэлцүүлэгт УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд оролцож үг хэлсэн. Тэрбээр, энэ удаагийн парламент олон намын төлөөллийг хангасан нь хүний эрхийг хангах чиглэлд дорвитой шинэчлэл боломж бүрдсэн гэж дүгнэж байна. Миний бие УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд ардчилал, хүний эрхийг хамгаалахын төлөө тууштай ажиллана. Нэн тэргүүнд  2025 оны ажлын төлөвлөгөөгөө баталсан. Парламент хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ гүйцэтгэхдээ хүний эрхийн мэдрэмжтэй байж, журмаар бус хуулиар эрх зүйн хэм хэмжээг зохицуулдаг байхад чухалчлан анхаарч ажиллана. Мөн бид хүний эрхийн зөрчлийн маргаантай гэгдэх хорих анги, цэргийн анги зэрэг байгуулагуудад очиж, бодит байдалтай танилцахаар төлөвлөж байна. Хэрэг хүлээлгэх буюу тодорхой субьектын эрх ашгийг хангахын тулд хүний сэтгэл зүй, бие махбодь, нэр, төр, алдар хүндэд хууль бусаар болон хуулийн халхавчаар халдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт энэ чиглэлээр хэлэлцэх 10 гаруй илтгэлийг анхааралтай сонсож, УИХ-ын Хүний эрхийн дэд хороо бодлого, шийдвэртэй тусгаж ажиллах болно гэв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд О. Алтангэрэл, үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэх зорилгоор  зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байна. Тус үзэл баримтлалын хүрээнд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг тодорхой болгох зохицуулалт бүхий Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. НҮБ-ын  Монгол Улс дахь суурин зохицуулагч, ноён Тапан Мишра, НҮБ-аас  эрүүдэн шүүхийн эсрэг конвенц батлагдсаны 40 жилийн ойг тохиож байгааг онцлоод, Монгол Улс конвенцид нэгдсэн үүргээ чандлан биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Мөн хэлэлцүүлэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улсын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагаа- Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх зөрчигдсөн талаар ирүүлсэн өргөдөл, гомдолд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Авлигатай тэмцэх газрын Эрүү шүүлт тулгах, мөнгө угаах гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хянан шийдвэрлэлтийн нөхцөл байдал” сэдвээр, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Хүний эрхийн зөрчил, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ” сэдвийн хүрээнд, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа П.Оростогоо “Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд, СЭМҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Анхболд “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавив гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш11 сар 15. 15:40Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна11 сар 15. 15:24Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ11 сар 15. 15:2017.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов11 сар 14. 19:54Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа11 сар 14. 19:47Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа11 сар 14. 19:44Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ11 сар 14. 19:37УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа11 сар 14. 19:30“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ11 сар 14. 19:24“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 14. 13:142026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна11 сар 14. 13:00УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ11 сар 14. 11:36БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа11 сар 14. 10:18Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй11 сар 14. 9:43Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ11 сар 14. 9:36Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна11 сар 14. 9:16“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ11 сар 14. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 14. 8:57Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа11 сар 13. 17:35“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 13. 17:28Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй11 сар 13. 15:28Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11 сар 13. 15:23“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална11 сар 13. 12:54Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ11 сар 13. 11:09Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав11 сар 13. 10:29УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 13. 10:25Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ11 сар 13. 10:06Э.Боргил: Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр өрсөлдөхдөө ирвэс, арслан мэт гэсэн шүү дээ11 сар 13. 10:01ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ11 сар 13. 9:52Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ11 сар 13. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.