Хятадад сүнсний баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилжээ


10-р сарын 31
9 цаг 35 минут

       Хятадын засгийн газар сүнсний баярыг барууны бодлого гэж үзэн хориглосон билээ. Энэ жил цагдаа нар өдөр шөнөгүй эргүүл хийж, уг баяртай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг баривчилж эхлээд байна. Өнгөрсөн жилийн баярын өдөр олон хүүхэд, залуус Ковидын үеийн эмнэлгийн ажилтны хувцас, болон бусад улсын ерөнхийлөгчийн дүрд хувиран ихээхэн баяр хөөртэй тэмдэглэжээ. Тэгвэл үүнийг Хятадын Засгийн газраас доромжлол гэж үзэж, эсрэг хүйсний дүрд хувирахыг “LGBTQ”-г сурталчилж буй нийгмийн гажуудал хэмээн шүүмжлэн улс даяар уг баярыг хориглосон. Энэ явдлыг залуус ард иргэдээ атгандаа байлгах гэж ядсан үйлдэл хэмээн залуус дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. 2022 онд нэг хэсэг хүмүүс хөл хориог эсэргүүцэж бослого гаргасантай адил үймээн дахин гарах магадлалтай гэж сэжиглэн олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, оролцохыг хатуу хориглоод байгаа гэсэн тайлбар өгчээ.

Шанхайн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Жулу зам дээр хашлага тавьж хаан, булан тохой бүрт цагдаа нар эргүүл хийж, ямар нэгэн дүрд хувирч өвөрмөц хувцас өмссөн, нүүрээ будсан хүмүүсийг баривчлан торгож байгаа дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан. Үүнд “Сүнсний баяр шиг нэг өдрийг найзуудтайгаа инээлдэж, хөгжилдөж өнгөрүүлдэг өөр өдөр Хятадад байдаггүй. Ганц өдөр содон хувцас өмсөх, нүүрээ дуртайгаараа будах нь хүртэл хууль бус болчихдог нь хачин л байна” хэмээн цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх болжээ.

Хятадын алдарт блоггеруудын нэг болох Жэ Ин цагдаагийн газраас гараад явж байгаа бичлэгээ хийж “Би уг нь зүгээр л хатан хааны дүрд хувираад найзуудтайгаа хамт хэдэн зураг даруулъя гэж бодсон юм. Цагдаа нарт ад үзүүлэхгүйгээр амар тайван байя гэж хүсэж байвал бусдаас сонгойрч харагдах хувцас өмсөх битгий хэл нүүрээ тод будаад ч хэрэггүй. Элдэв чимэглэл гоёл, жижигхэн баг зүүсэн ч чамайг шууд л барьж аваад явна” гэж бусдад сануулжээ. Ханжоу Бээжин зэрэг бусад хотод мөн энэ хориг үйлчилж байгаа бололтой. Deadpool, Batman зэрэг дүрд хувирсан хүмүүс, Хятадын алдарт жүжигчин Фан БинБинг хүртэл баривчлагдан явж байгаа бичлэг цацагдсан юм.

Эх сурвалж: О.ЭНХЖИН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 38 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ1 цаг 43 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа1 цаг 58 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ2 цаг 7 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ3 цаг 9 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ3 цаг 42 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ5 цагийн өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ5 цаг 11 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 19 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 цаг 43 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.