АБГББХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


10-р сарын 31
9 цаг 50 минут

      Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /2024.10.30/ хуралдан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “... стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталгаажуулсныг онцолсон.

Мөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор “Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн Хуулийн дээрх зарчимд нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газарт даалгасан гэдгийг тодотголоо.

Хуулийн төсөлд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглохоор тусгажээ. Мөн стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан буюу оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал өөрөөр тогтоож болохоор төсөлд тусгажээ.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг төрийн дансанд байршуулах, холбогдох журмыг Засгийн газар батлах, хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байхаар тусгасан байна.  

Түүнчлэн Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбарыг харгалзан Улсын Их Хурал цацраг идэвхт ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөрөөр тогтоох тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан  Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор төсөлд тусгажээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал уран нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой байгалийн баялаг гэдгийг тодотгоод, Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн хэмээлээ. Монгол Улс 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт жагсаж байгаа аж.

Тэрбээр үргэлжлүүлэн ураны хүдрийн баяжмал олборлох төслийн стратегийн, санхүүгийн болон бусад ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Энэхүү төсөл нь “Гуравдагч хөрш”-ийн хоёр дахь том хөрөнгө оруулалт буюу гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж. Мөн хөрөнгө оруулалтын гэрээний сайн жишиг хувилбар болохоос гадна 1,600 шинэ ажлын байр, нарийн  мэргэжилтнүүдтэй болж, шинэ технологийыг нутагшуулан, орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцжээ.

Сайд Н.Учрал төслийн байгаль орчны чиглэлээр хийгдсэн судалгаа, байгаль орчны ерөнхий мэдээлэл, аюужлгүй ажиллагаа, уурхайн хаалт, хаягдлын менежментийн талаар мэдээлэл танилцуулсан юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, хөрөнгө оруулалтыг татахад холбогдох хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай, хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ иргэд, олон нийтэд мэдээллийг бодитой, үнэн зөв хүргэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Батбаатар, гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалтыг дэмжиж байгаа боловч хэрэгжилтийн механизмыг тодорхой болгох, хяналт тавих, зөрчигдсөн тохиолдолд хариуцлага тооцох талаар нарийвчлан тусгах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн хог хаягдлыг нэвтрэх цэгүүдэд илрүүлэх мэргэжлийн хяналтын байгууллагыг олон улсын байгууллагатай хамтран бий болгох, ил тод үнэлгээний системийг бий болгох, олон нийтэд тогтмол нээлттэй мэдээлдэг байх, нөхөн сэргээлтийн төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах, үүнд хяналт тавих, хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгахад эдийн засаг, байгаль орчны өөрчлөлтөд урт хугацаанд хяналт тавих тогтолцоог бий болгох нь зүйтэй хэмээсэн. УИХ-ын гишүүн Ч.Анар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудтай уялдуулах заалтыг заавал тусгах, яаралтай горимоор оруулж ирэхдээ процессын шаардлагыг хангуулж өргөн мэдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, төсөл хэрэгжсэнээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийн үнэлгээ хийгдсэн эсэх, тухайн олборлолт хийгдэх бүс нутгийн байгаль орчинд нөлөөлөх эрсдэлийн талаар лавлаж, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл төрийн дансанд нөхөн сэргээлтийн төлбөрийг байршуулахдаа ямар валютаар байршуулах, ханшийн алдагдлыг тооцсон эсэх талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, урантай холбоотой технологи, олборлолтын горимууд зэргийг зайлшгүй судлах, боловсон хүчний бодлого, хүрэлцээ зэрэгт анхаарах, хосолмол ашигт малтмал байгаа тохиолдолд эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна3 сар 7. 14:57Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв3 сар 7. 14:51Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна3 сар 7. 14:35“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана3 сар 6. 18:09УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Иргэн, аж ахуйн нэгжүүдийг зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг3 сар 6. 18:06Метроны чиглэлээр БНСУ-д магистрт суралцах долоон оюутантай хариуцлагын гэрээ байгууллаа3 сар 6. 17:57Монгол Улс жендэрийн үзүүлэлтээр 20 байр урагшилжээ3 сар 6. 17:54Их хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа3 сар 6. 17:49Б.Одбаяр: 2026 онд 52 км авто замыг шинээр барьж, таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 6. 14:29Эцэг, эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ суррон худалдан авч өгөхгүй байхыг уриаллаа3 сар 6. 11:30Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ3 сар 6. 11:25Нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт намдаах тарилга нэвтрүүлжээ3 сар 6. 11:20Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна3 сар 6. 10:12Ойрхи дорнодоос буцах хүсэлтээ өгсөн148 иргэнийг авчрах боломжийг судалж байна3 сар 6. 10:01Хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо улсын хэмжээнд 18.2 хувиар буурлаа3 сар 6. 9:47УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ3 сар 6. 9:14Цаг агаар: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна3 сар 6. 9:07Л.Хосбаяр: Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна3 сар 5. 17:02Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ3 сар 5. 16:59Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ3 сар 5. 16:53Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 сар 5. 15:06“Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо3 сар 5. 15:032026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл үргэлжилж байна3 сар 5. 12:36“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо3 сар 5. 10:12УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална3 сар 5. 10:09Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ3 сар 5. 9:59УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ3 сар 5. 9:55“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгч, төслийг танилцууллаа3 сар 5. 9:51УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно3 сар 5. 9:11Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн3 сар 5. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.