Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ


10-р сарын 31
12 цаг 44 минут

       Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Пипл ин Нийд” (PEOPLE IN NEED) байгууллагаас талархал ирүүлэв1 цаг 31 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа2 цаг 30 минутын өмнөБогдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэлээ5 цаг 1 минутын өмнө40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ5 цаг 5 минутын өмнөМонголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо6 цаг 30 минутын өмнөНийслэлийн суурьшлын бүсэд “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдээд байна6 цаг 42 минутын өмнөЕрөнхий хяналтын сонсголын зар8 цаг 29 минутын өмнөАвтомашины зогсоол булаалдан нэгнийгээ хутгалж, гэмтээжээ8 цаг 32 минутын өмнө“Натрийн гидрокарбонат 4%-100мл” тарилгын шингэн эмийг шаардлага хангаагүй тул эргүүлэн татаж байна8 цаг 35 минутын өмнөСайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав9 цаг 47 минутын өмнөЗүрх судасны тусламж үйлчилгээний шинэ үеийн суурь тавигдлаа9 цаг 54 минутын өмнөТөв Азийн 5 улс Өмнөд Солонгостой 30 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулав9 сар 18. 9:29Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа9 сар 18. 9:20Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө бага зэрэг бороо орно9 сар 18. 9:05Л.Оюун-Эрдэнийн талынхан Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгох гээд бүтэлгүйтжээ9 сар 17. 22:06Я.Содбаатарын мэдэгдэл ба Н.Учралын Засгийн газар "Хунтайж нарын Засгийн газар" болох уу?9 сар 17. 19:36Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа9 сар 17. 19:19Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа9 сар 17. 16:35“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хүрээнд IUCN-ийн шинжээчидтэй санал солилцов9 сар 17. 16:31Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна9 сар 17. 14:42Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна9 сар 17. 14:38Монголын эмэгтэй шигшээ баг 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа байгууллаа9 сар 17. 11:59Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо9 сар 17. 11:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа9 сар 17. 11:44Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө9 сар 17. 11:39МАН-ын удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдад дэмжжээ9 сар 17. 11:36Н.Учрал: Хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн Газрын үндсэн чиг шугам байна9 сар 17. 9:37Н.Булгантамир: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр буюу “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA-6”-д 12,000+ залуус эх дэлхийгээ цэвэрлэхээр нэгдлээ9 сар 17. 9:32Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна9 сар 17. 9:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа9 сар 17. 9:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.