“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо


11-р сарын 2
22 цаг 40 минут

      Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо.  

Энэ үеэр монгол уран бичлэгийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардууллаа.

 Уран бүтээлчдийн ангилалд:

Тэргүүн байр: “Түмэн бүтээл“ ХХК-ийн захирал Л.Түвшинжаргал. “Улаан”

Дэд байр: БНХАУ-ын Хөх нуур. МУБИС-ийн докторант Уулын Самтан. “Эх хэл минь”

Гутгаар байр: “Оюун түлхүүр” урлагийн боловсролын төвийн тэргүүн  Б.Алтантуяа.  Цогт Хунтайжийн “Санаашрал” шүлэг

Тусгай байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор. “Чингис хааны их өчиг”

Тусгай байр: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Үндэстний дунд сургуулийн багш Хай Чүан. “Монгол нутаг”

Багш нарын ангилалд:

Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн багш Г.Мөнх-Ундрал. “Монгол хүний зүрхний бичээс”

Дэд байр: Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Д.Дуламсүрэн. “Харанхуй хад”

Гутгаар байр: “Дон Боско Шинэ үе” МБС-ын багш Г.Мөнгөнболор. “Гучин хоёр модон хүн”

Тусгай байр: Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургуулийн багш М.Алтанзул “Эрх чөлөө”

Тусгай байр: Бичиг соёл, боловсролын төвийн багш Н.Сувд-Эрдэнэ “Эртний сайхан”

Оюутнуудын ангилалд:

Тэргүүн байр: МУБИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн IV ангийн оюутан О.Ганжигүүр. “Дуутын хадны бичээс”

Дэд байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II ангийн оюутан Ч.Өнөрзаяа.   “Нэгэн үсгийн эрдэм”

Гутгаар байр: МУБИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II ангийн оюутан Б.Ичиннорвоо. “Чингис хааны билиг сургаал”

Тусгай байр: МУИС-ийн Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн I ангийн оюутан Т.Цэрэнням. “Эрдэнийн сан субашид”

Тусгай байр: МУИС-ийн  Багш, монгол хэл, уран зохиолын боловсролын хөтөлбөрийн II ангийн оюутан Ү.Энхжин. “Мөнх тэнгэрийн бичиг”

11-12 дугаар ангийн сурагчдын ангилалд:

Тэргүүн байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Цэрэн-Очир. “Жангарын тууль”

Дэд байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Энхжаргал. “Монголын нууц товчоо”

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Хүслэн. “Монголын нууц товчоо”

Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн II сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Болор .“Монголын нууц товчоо”

Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Аззаяа . “Чингис”

8-10 дугаар ангийн сурагчдын ангилалд:

Тэргүүн байр: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Г.Туяацэцэг. “Шувуун саарал”

Дэд байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Ц.Батцэцэг . “Хөдөө талын үзэсгэлэн”

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Г.Утгатөгөлдөр. “Дуут хадны бичээс”

Тусгай байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч О.Хишигсүрэн. “Монгол хүний зүрхний бичээс”

Тусгай байр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 8 дугаар ангийн сурагч Б.Бүжинлхам “Миний нутаг” бүтээлээрээ шалгарлаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нар гардууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг энэ сарын 16-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд нийтэд толилуулна.

Олон улсын үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Соёл, спорт, ялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, Монголын урчуудын эвлэл хамтран зохион байгуулж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна2 цаг 16 минутын өмнөАН-ынхан С.Бямбацогтод "МАН-ын гишүүнээс түдгэлз" гэж шахалт үзүүлэх үү2 цаг 27 минутын өмнөБитүүмжлэгдсэн автомашиныг зарж, 275 сая төгрөг залилжээ4 цаг 11 минутын өмнөОйн салбарт 200 сая евро хүртэлх санхүүжилт татах ажлыг эрчимжүүлж байна4 цаг 14 минутын өмнөСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна6 цаг 23 минутын өмнөЭнэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна6 цаг 29 минутын өмнөХуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй6 цаг 32 минутын өмнөДөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна6 цаг 36 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ6 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн7 цаг 2 минутын өмнөТөрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.