“Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа


11-р сарын 4
14 цаг 29 минут

         Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Богд хааны ордон” музейд анх удаа “Алтан хар Торц” баатарлаг тууль хайллаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар ёслолыг нээж хэлсэн үгэндээ, монгол баатарлаг туульсын агуулга, ач холбогдлыг таньж ойлгох, дэмжин дэлгэрүүлэх, өв соёлоо хүндэтгэн дээдлэх, хадгалах, уламжлуулан хамгаалах үйлсэд идэвх, санаачилгатай оролцож байгаа байгууллага, эрдэмтэн судлаач, оюутнуудад талархал илэрхийллээ.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн багш, доктор Б.Нанжид нар монгол тууль хайлах зан үйл, “Алтан хар Торц” тууль болон туульчдыг танилцуулав.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нар “Алтайн магтаал” хайлсны дараа туульчид “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” их хөлгөн тууль хайллаа.

Тууль хайлах ёслолыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ”Богд хааны ордон” музей, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа1 минут 54 секундын өмнө“Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана1 цаг 12 минутын өмнөОйрын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул нарших болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 17 минутын өмнөСолонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ1 цаг 24 минутын өмнөБ.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой2 цаг 20 минутын өмнөНийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 25 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан2 цаг 33 минутын өмнөУНТЭ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяаг АТГ-аас саатуулжээ7 сар 1. 22:19НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хүүхдийн киноны уран бүтээлчидтэй уулзаж, хамтран ажиллах санал солилцлоо7 сар 1. 19:41Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав7 сар 1. 19:39УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нар төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа7 сар 1. 19:31Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 19:28УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа7 сар 1. 19:23Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангараг өргөлөө7 сар 1. 19:16Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна7 сар 1. 19:12Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:52Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ7 сар 1. 15:49Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ7 сар 1. 15:43Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ7 сар 1. 15:40Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын дэмжлэг үзүүлнэ7 сар 1. 15:37Нотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ7 сар 1. 15:35Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв7 сар 1. 15:29Наадмын өдрүүдэд Хятадттай хиллэдэг 11, ОХУ-тай хиллэдэг 5 боомт амарна7 сар 1. 14:51Бүгд Найрамдах Гватемал Улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинез Монгол Улсад айлчилна7 сар 1. 13:14Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна7 сар 1. 13:09Наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3-ны 17:00 цаг хүртэл license.mn сайтаар авна7 сар 1. 13:05УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан 6 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй7 сар 1. 12:19О.Цогтгэрэл 2024 онд 87 сая төгрөгийн орлоготой байсан бол 2025 онд 1 тэрбум 844 сая төгрөг болж огцом нэмэгджээ7 сар 1. 12:04С.Бямбацогт 3 тэрбум 681 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 10 тэрбум төгрөгийн авлагатай7 сар 1. 11:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 162 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, банкинд 561 сая төгрөгийн хадгаламжтай7 сар 1. 11:39
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.