Төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулахыг шаардлаа


11-р сарын 4
14 цаг 48 минут

         УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нарын гишүүд 2025 оны төсвийн төслийн асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Мөн энэ үеэр Хамтарсан Засгийн газарт багтсан МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтыг санууллаа.

МАН – Улсын төсвийн зардлын ДНБ-д эзлэх хувийг 25 хувьд хүргэж бууруулна. Засгийн газрын өрийг ДНБ-ий 40 хувиас доош барина.

АН – Төсвийн зардлыг 20 хувиар багасгана.

ХҮН нам – Бизнест ээлтэй татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитой бууруулна гэж тус тус амласан. Харин өнөөдөр энэ амлалтынхаа эсрэг төсөв оруулж ирснийг тэд шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Засгийн газраас оруулж ирсэн 2025 оны нийт төсвийн ДНБ-д эзлэх 37.7 хувь байхаар тусгасан. Энэ 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс нэмэгдсэн.

Энэ нь дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалтаас зөрж байна. Төсвийн нэмэгдэж байгаа дүнгээр хувийн хэвшлийн орон зайг нэмсэн бол өөр хэрэг. Харин төсвийн тэлэлтээр төр урсгал зардлаа л нэмэгдүүлсэн байна. Энэ нь иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр байна. Үүнийг мэдсээр байж чимээгүй сууна гэдэг хэзээ ч байж боломгүй асуудал юм.

Төсвийн зарлага талдаа ямар үргүй зардлууд байгааг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тайлбарлалаа. Тэрээр,

  • Томилолт зочны зардалд 111 тэрбум тавьсан бөгөөд өмнөх оныхоос 4 дахин өссөн байна.
  • Тавилга эд хогшилд 268 тэрбум төгрөг тавьсан нь өмнөх оноос 2.5 дахин нэмэгдсэн.
  • Мэдээллийн технологийн үйлчилгээнд 70 тэрбум төгрөг тусгасан 2024 оныхоос 3.6 дахин өссөн байна.
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрт 1.9 их наяд төгрөг буюу өмнөх оноос 2.5 дахин өссөн байна. Хэнээр ямар үйлчилгээ гүйцэтгүүлэх нь тодорхойгүй, зураг төсөлгүй ажлууд олон байна.
  • Бараа үйлчилгээний зардал 450 тэрбумаас 950 тэрбум болж өссөн байна гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Бүтээмжийг нэмэгдүүлж, үр ашиггүй зардлуудыг хасахыг Засгийн газраас шаардаж байна. Төсвийн орлогын 77 хувийг урсгал зардалд гаргаж байна. Тиймээс энэ үргүй зардлуудыг хасах тусгай шаардлагыг хүргүүлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ярих боломжгүй. Зардлын хэт их өсөлт, төсвийн тэлэлт нь иргэдийн амьдралд эергээр биш сөргөөр нөлөөлөх, бизнесийн оролцоог бууруулах сөрөг талтай. Төсвийн тэлэлтийг дагаад инфляц хоёр оронтой тоо руу орох, төгрөгийн ханш сулрах эрсдэл рүү оруулна. Бизнес хумигдаж, валютын ханш өснө. Тиймээс 2025 оны төсвийг дахин хэлэлцэж, тодорхой өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай байна. Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ёстойгэж үзэж байна.

Бид төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг тавьж байна. Ингэснээр инфялц, ханшид нөлөөлөх нөлөөллийг бууруулах боломжтой. Ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляц 1 хувиар өсөх эрсдэлтэй. Төсвийн зардлыг 3.6 их наядаар тэлэхэд инфляц дээр 1.5 хувийн нөлөө ирэх тооцоо байна. Төсвийн тэлэлт, зардлын өсөлтийг дагаад импортын хэрэглээ өснө, үүнийг дагаад ам.долларын ханш чангарах, валютын нөөц буурах бодит эрсдэл байна.

Засгийн газрын дэвшүүлж байгаа мега төслүүдийг дэмжинэ. Харин 14 мега төслөөр халхавчилж төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэх эрсдэл байгаа учраас эргэн харах нь зүйтэй.

Бид иргэдийн орлогыг хамгаалах акц хийж байгаа учраас төсвийн зардлыг бууруулах шаардлагыг зөвөөр ойлгож  УИХ, Засгийн газар төсвөө дахин хэлэлцэхэд анхаарахыг шаардаж байна гэлээ.

 

Эх сурвалж: Ганболд БАТЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.