УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоог 25 хувиар хангаж чадсан нь бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болсон


11-р сарын 4
17 цаг 27 минут

       Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж буй “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III”-ыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэмсэг эмэгтэй парламентчид аа,

Эрхэм хүндэт зочид, оролцогчид оо,

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү эхний арга хэмжээний нээлтийн өдрийн мэндийг хүргэе.

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III” -аар эхэлж байна.  

Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлэх, улам бүр төгөлдөржүүлэх, олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах, бүс нутгийнхаа хэмжээнд манлайлал үзүүлэх томоохон зорилгын төлөө ажиллаж байна. Энэ ч утгаараа ес дэх удаагийн парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлж чадсан. Нийт 32 эмэгтэй парламентад сонгогдож, 25 хувиар эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадлаа. Энэ нь бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх, дэлхийн дунджид хүрсэн томоохон үзүүлэлт болсон юм.

Эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн үе үеийн туршлагатай эмэгтэй парламентчид хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлье.

Жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө Монгол Улсын Их Хурал, улс төрийн намуудтай хамтран ажиллаж ирсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Их эзэн Чингис хааны үеэс Монголын төрийн үйл хэрэгт мэргэдийг шадарлуулахын зэрэгцээ хатдын оролцоо өндөр байж ирсэн төрт ёсны уламжлалтай. Энэ уламжлалаа хадгалан, Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг билээ.  

Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол, 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна.

Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай явуулж, улс төрийн намууд нээлттэй санал солилцох, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах үйл явцыг амжилттай зохион байгуулсан. Тухайн үеийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч анх удаа улс төрийн намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж буйгаа дурдаж байсан. Энэ нь монголын парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, эрх тэгш байдлыг хангахын төлөө гаргасан томоохон санаачилгыг дэмжсэн явдал юм. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцөл, ойлголцлын дүнд 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томоохон шинэчлэлийг хийж чадсан.  

Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, улс төрийн намуудаас

жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн жишигт нийцүүлэх шаардлага тавьсан нь энэхүү дэвшлийг нотолсон үйл хэрэг болсон. Бодит үр дүнгүүд ийн гарч улс төрийн намуудын хандлага өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуульд ч томоохон шинэчлэлийг тусгаж чадсан. 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Улс төрийн намын тухай хуулиар намын шийдвэр гаргах түвшинд төлөөллийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь байхаар тусгаж чадсан. Энэ нь бидний тавьсан зорилт бүрнээ хангагдах томоохон суурь юм. Олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь давхцаж гэмээнэ бодитой өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадна гэж дүгнэдэг. Үүнийг бид хийж чадсан нь дээрх үйл явцаар нотлогдож байна гэдгийг Та бүхэндээ хэлье.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бидний гаргасан санаачилга өнөөдөр биеллээ олж байгаатай адил цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Энэ бүхнийг хуульчилж, зохион байгуулах боломжгүй ч улс төрийн манлайлал, идэвх зүтгэлийн үр нөлөөгөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түвшинд энэ байдал илүү баталгаажиж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана. XXI зууны чиг хандлага, монголчуудын өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлт нь нэг бодлого дээр төвлөрвөл бидний энэ зорилго бүрнээ хангагдана гэж үзэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлнэ гэдгийг хэлье.

Эрхэмсэг хатагтай, бүсгүйчүүд ээ,

Монголын түүхэнд хатад, бүсгүйчүүд төр улс, эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл, оюунаа чилээж, эрдэм мэдлэг, ур ухаанаа дайчлан зүтгэж байсан гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа Та бүхний ариун үйлс улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

2024.11.04



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Б.Чимидийн нэрэмжит шагнал"-ын шалгаруулалт эхэллээ12 сар 9. 18:37НҮБ-ын хүүхдийн сангийн Улс орны хөтөлбөрийн 2024 оны үр дүнг хэлэлцлээ12 сар 9. 17:49ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 9. 17:46С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хорооноос гарах болсноо мэдэгдэж байна12 сар 9. 17:43Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ12 сар 9. 17:37Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ12 сар 9. 17:31АҮББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв12 сар 9. 14:56Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Азид тэргүүлж байна12 сар 9. 14:52Төрийн банк биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бонд гаргалаа12 сар 9. 14:31ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт 6.1 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ12 сар 9. 11:21Нийгмийн даатгалын санг цөлмөсөн албан тушаалтнуудыг шалгана12 сар 9. 9:20Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг нэрлэв12 сар 9. 9:10Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ12 сар 9. 9:06“Ерөнхийлөгчийн багын найзууд шийдвэр гаргах гол хүмүүс болсон”12 сар 9. 9:00“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хаалт боллоо12 сар 9. 8:56УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд12 сар 9. 8:53УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна12 сар 9. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн12 сар 9. 8:31Тэгш эрх, шударгаар шүүлгэх эрх, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагч сэдвээр хичээл заав12 сар 8. 17:44"Бидний эрх Бидний оролцоо" сургалт зохион байгуулав12 сар 8. 16:26Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа12 сар 7. 18:42“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ12 сар 7. 17:11Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ12 сар 6. 20:41ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ12 сар 6. 16:40ОУХБ-ын 187 дугаар конвенцод хийсэн нийцлийн судалгааны үр дүнг танилцуулав12 сар 6. 16:38Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна12 сар 6. 16:30ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 6. 15:31Монгол нүүдлийн зан үйл өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ12 сар 6. 11:12Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна12 сар 6. 11:01Монгол Улсад 32 543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна12 сар 6. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.