"Телеграм" ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ


11-р сарын 4
17 цаг 43 минут

       Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10,3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газар нь холбогдох байгууллагуудтай хамтран шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд "Телеграм" платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр /2024.11.04/ мэдээлэл хийлээ.

Тус хэвлэлийн хуралд Цагдаагийн Ерөнхий газар, Монгол банк, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн төлөөлөл тус тус оролцож энэ төрлийн залилах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойллоо.

“Телеграм” орчин дахь залилан нь даалгавар биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлэх боломжтой хэмээн иргэдийг төөрөгдүүлэн үйлдэгддэг. Иймд уг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд “Телеграм аппликейшн”-ийг гар утаснаасаа устгах, хамгаалалтын тохиргоо хийх, ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банкаа бусдад ашиглуулахгүй байх, Телеграм группт элсэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Түүнчлэн цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын пейж хуудаст яаралтай мэдэгдэнэ үү. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа13 минут 10 секундын өмнөБаянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ажил дууслаа1 цаг 6 минутын өмнө2026 оны I улиралд 1235 эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав1 цаг 12 минутын өмнөЕрөнхийлөгчийг төлөөлөн зөвлөх Э.Одбаяр “Нэг эрүүл мэнд” дээд хэмжээний уулзалтад оролцов2 цаг 19 минутын өмнө“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна2 цаг 24 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгджээ3 цаг 17 минутын өмнөИраны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна3 цаг 20 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.13-04.173 цаг 51 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 55 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан3 цаг 57 минутын өмнөЦ.Ганзориг: "Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна" гэх ойлголт үндэслэлгүй4 сар 12. 13:08Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа4 сар 11. 9:08“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ4 сар 10. 19:18Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 сар 10. 17:10Ерөнхий сайд ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр, эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлт илэрхийллээ4 сар 10. 17:05“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн замыг албан ёсоор хэмжиж, баталгаажууллаа4 сар 10. 17:00Санхүүгийн хоршооны тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв4 сар 10. 16:57“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна4 сар 10. 16:50Чингүнжавын гудамжийг тохижууллаа4 сар 10. 16:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ4 сар 10. 13:16Нийслэлийн нутаг дэвсгэрт 14 байршилд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр зохион байгуулна4 сар 10. 13:12“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно4 сар 10. 12:22Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ4 сар 10. 10:26АН-ын бүлэг УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа4 сар 10. 10:20“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа4 сар 10. 10:14Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно4 сар 10. 10:07“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг үргэлжилж байна4 сар 10. 10:05Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв4 сар 10. 10:01Өнөөдрөөс суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ4 сар 10. 9:58Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний усаа шавхсан “Лонсин Монголиа” ХХК-ийн зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо4 сар 10. 9:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.