УИХ-ын гишүүн А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа


11-р сарын 5
10 цаг 24 минут

        УИХ-ын гишүүн, Монгол-Сингапурын парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, манай хоёр орон “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд 5 намын төлөөлөлтэй шинэ парламент үйл ажиллагаагаа эхлүүлж, 3 намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэлээ.

Тэрбээр, хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын солилцоо, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүлэг зэрэг бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээлээ.   

Бүгд найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Тео, Монгол, Сингапурын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин хөгжиж байгааг цохон дурдав. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болон “Шинэ Зуунмод” хотын мастер төлөвлөгөөг боловсруулах, иргэний агаарын тээврийг сайжруулах, Үндэсний баялгийн сангийн менежментийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг карбон кредитийн зах зээлд нэвтрэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Эдгээр төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг сайжруулах, үр дүнд хүргэхэд  хоёр улсын парламентын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.

Мөн тэрээр ирэх 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг эдгээр хамтын ажиллагааны ололт амжилтаар угтана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Уулзалтад Монгол-Сингапурын парламентын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, Л.Энхнасан нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна58 минут 51 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан1 цаг 9 минутын өмнө"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хэргийг шүүхэд шилжүүллээ7 сар 7. 17:08ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа7 сар 7. 17:00“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ7 сар 7. 16:57Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж байна7 сар 7. 16:53Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо7 сар 7. 16:50Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 67 гомдол, мэдээллийг хянан шалгав7 сар 7. 16:47Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн магадлан шинжилгээ хийх аудитын байгууллагыг санал ирүүлэхийг урьж байна7 сар 7. 15:53Хотын дарга Х.Нямбаатар “JP Morgan” банкны төлөөлөгчдийг Улаанбаатар хотноо хүлээн авч уулзлаа7 сар 7. 15:47Төрийн аудитын байгууллага 2025 онд 6832 төсвийн шууд захирагчийн санхүүгийн тайланд аудит хийжээ7 сар 7. 15:45Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа7 сар 7. 15:35Метроны трассын дагуу өртөө орчмын бүтээн байгуулалтын судалгаа үргэлжилж байна7 сар 7. 15:25Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 14:09Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ7 сар 7. 14:02Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо7 сар 7. 13:59"Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр Соёлын төв өргөөний зүүн талаас “Цэнтрал тауэр” хүртэлх туслах замын хөдөлгөөнийг түр хязгаарлана7 сар 7. 13:11Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 7. 13:07Мөнгөний бодлогын хороо: Тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцаллаа7 сар 7. 11:31Наадмын нээлтийг оройн 21:00 цагт давтан тоглоно7 сар 7. 11:07Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо7 сар 7. 11:04Өнгөрсөн сар хамгийн бага хур тунадас орсон 25 дахь сар боллоо7 сар 7. 10:00УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.07.07-07.097 сар 7. 9:11Чингисийн өргөн чөлөө орчмоор замын хязгаарлалт хийнэ7 сар 7. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан7 сар 7. 8:56Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ7 сар 6. 22:27Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ7 сар 4. 20:59“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо7 сар 4. 20:55Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав7 сар 4. 20:53Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ7 сар 4. 20:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.