Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Ойрхи Дорнодын цаг уурын төлөв байдал өөрчлөгдөж, хамгийн хуурай бүс нутгуудад ч нөлөөлж байна. Тухайлбал, Саудын Арабын Аль-Жавфд цас, том хэмжээний мөндөр орсон нь Вант улсын цаг уурын түүхэнд байгаагүй үзэгдэл болжээ.
Энэ нь нөгөө талаар оршин суугчид болон зочдод дэлхийн хамгийн дулаахан бүс нутагт ховор тохиолддог өвлийн үзэгдлийн мэдрэх боломжийг ч олгосон байна.
Ойрын өдрүүдэд тус бүс нутагт хур тунадас орох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: https://timesofindia.indiatimes.com/
Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Сэтгэгдэл бичих