Д.Энхтүвшин: Төсвийн урсгал зардлыг ингэж өндөр батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр


11-р сарын 6
9 цаг 09 минут

       УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нарын гишүүд Ерөнхий сайдад 2025 оны төсвийн төслөө эргүүлэн татаж, урсгал зардлыг нь 3.6 их наяд төгрөгөөр танах шаардлага өчигдөр хүргүүлсэн. Мөн Д.Энхтүвшин гишүүнийг төсвийн төсөл дээр эсрэг байр суурьтай байсан учраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр танах боломжтой гэж байна. Чухам яагаад ингэж үзэж байгаа юм бэ?

-Энэ жилийн төсөв бол сонгуулийн жил гэдэг утгаараа нэлээн томорсон. Гэтэл ирэх жилийн төсвийг үүнээс ч нэмэгдүүлж оруулж ирсэн. Гол нь урсгал зардлыг нь нэлээд нэмэгдүүлсэн. Үүнийх нь задаргааг аваад үзэхэд ойлгоход төвөгтэй, том зардал их байгаа. Жишээлбэл, гадаад томилолт, зочны зардал маш их өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн нэр тавьчихсан ч яг ямар ажил хийлгэх нь тодорхойгүй. Энэ мэтчилэн төсвийн хэт тэлэлт маань буцаад инфляцийг нэмэгдүүлэх магадлалтай. Эдийн засагчидаар бид судалгаа хийлгэсэн. Гадаад валютын нөөц болоод валютын ханшид ачаалал өгнө. Тийм учраас төсвийн урсгал зардлыг нь ядаж энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийнхээ хэмжээнд байлгая.

Тэр нь 3.6 их наяд төгрөг болж байна. Харин хаанаас нь юуг нь танахаа Сангийн яам, Засгийн газар өөрсдөө шийдээд оруулж ирэх нь зөв байх. Гишүүдийн зүгээс төсвийг багасгах гэж их үзсэн. Гэвч явж байгаа процессыг харахад бараг л танах зүйл байхгүй. Засгийн газрын хувьд ч энэ талын санал гаргахгүй. Санал хураалт ч гэсэн хайрцаглах маягтай. Зарим нэг унасан саналыг дахин санал хураалгаж дэмжүүлэх зэргээр явж байгаа учраас Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин бид дөрөв Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

-Шаардлагынхаа хариуг энэ сарын 8-ны өдөр авахаар бичсэн байсан. Яагаад энэ өдрийг сонгосон юм бэ. Хэрэв шаардлагыг тань хүлээж авахгүй бол яах юм бэ?

-Одоо цаг нь тулчихсан. Энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуулийн заалттай. Миний хувьд энэ урсгал зардлыг ингэж өндөр чигээр нь батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр гэж үзэж байгаа. Яагаад наймны өдрийг сонгосон бэ гэхээр төсвийн төслийг буцаан татаад нэн яаралтай горимоор оруулж ирээд хэлэлцүүлэх боломжтой хугацааг нь тооцож сонгосон. Бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг дуустал харсан. Ингээд өнөөдөр (өчигдөр) шаардлагаа хүргүүлж байгаа юм.

-Ерөнхий сайд гадагшаа томилолтоор явчихсан үе таарлаа. Тэгэхээр шаардлагыг тань хүлээж авна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Төрийн институци учраас энэ асуудлыг хүлээж аваад шийдэх байх л гэж бодож байна. Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ гээд олон газар бий. Түүнээс биш Ерөнхий сайдыг ирэхийг хүлээж ажил гацдаггүй байх гэж бодож байгаа.

-Та хувийн хэвшлийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн болсон. Тэгэхээр татварын хувь, бодлого дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танахгүйгээр баталлаа гэж бодоход энэ хэрээрээ татвар төлөгчдийн ачаалал л нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид, иргэд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ гээд бусад татвараараа төлнө. Харин энэ хэрийн мөнгийг төсвөөс таначих юм бол аж ахуйн нэгжийн хувьд том дэмжлэг болно. Инфляцийг бууруулах боломжтой. Мөн жижиг дунд үйлдвэрүүдийн төлдөг татварын бараг тал хувь нь болж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гарчиг нь их гоё байгаа. Гэхдээ дотор нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны хувьд хангалттай заалт ороогүй гэж бодож байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дансыг нь шууд хаадаг. Үүнээс болж үйл ажиллагаа нь доголддог. Улмаар дампуурдаг байдал газар авсан. Мөнгө нь орж ирээгүй байхад шууд борлуулалт тооцогдож бүртгэгдээд НӨАТ төлөх үүрэг хүлээлгэдэг. Орж ирээгүй мөнгөн дээрээ НӨАТ төлнө гэдэг чинь аж ахуйн нэгжүүдэд эргэлтйин хөрөнгөн дээр нь маш их дарамт ирж байгаа юм. Үүнийгээ төлж чадахгүй бол дансыг нь хаах эрсдэлтэй байна. Мөн хууль дээр өөрөөр заасан хэрнээ хэрэгжилт дээр өөрөөр тайлбарладаг. Амьдралд нийцэхгүй хуулийн заалтууд дээр үндэслэж, татвар төлөхийг шаарддаг зүйл байна. Энэ мэтчилэн асуудлууд байгаа учраас татварын орчныг сайжруулж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн бодлогын зөвлөл гэж байгаа. Тэнд ядаж эхний ээлжинд арга аргачлал, давхардсан хувь хэмжээ, татвар хураалт, маргаантай холбоотой асуудлуудын судалгааг хийлгэж, танилцуулга хийе гэж бодож байгаа. Одоо аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын 540 тэрбум төгрөгийн өр байна. Ийм үед төсвийг ингэж өндөр алдагдалтай баталчих юм бол татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүд дээр очоод дансыг нь хаана гэсэн үг. Ингээд ирэхээр ирэх хавар амьдрал нэлээд хүнд байх дүр зураг гарч байгаа учраас наана нь засахын тулд л ажиллахыг зорьж байна.

-Таныг төсвийн төслийг эсэргүүцсэн учраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдсан гээд байгаа. Үнэхээр ийм зүйл болсон уу?

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэдэг асуудал байхгүй. Намын бүлгийн нэгдсэн байр суурийг эсэргүүцсэн бол сануулах зэрэг арга хэмжээ авах журмын төсөл хэлэлцэж байгаа юм билээ. Миний хувьд МАН-ын бүлгийн хамгийн анхны хурал дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд эсэргүүцсэн. Миний хувьд сонгуулийн амлалтуудаас дөрөвхөн зүйлийг л ярьж байсан. Гэвч одоо тэд бүгд байхгүй болчихсон.

-Тэр нь юу вэ?

-Төвийн зарлага ДНБ-ий 25 хувиас ихгүй байх. Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 40 хувиас байнга доошоо байлгах. Инфляцийг нэг оронтой тоонд байлгана. Эдийн засгийн өсөлтийг тогтмол зургаагаас дээш хувьтай байлгах зэрэг заалтууд байсан.

-Та өөрийгөө МАН-ын гишүүн биш гэсэн байсан. Хэрэв ийм бол эргүүлэн татах үндэслэл болно гэсэн зүйлийг цахим орчинд хүмүүс илэрхийлж байна?

-Татуулах, зүгээр нэг кнопчин оруулж ирэх хүсэлтэй хүн олон байгаа байх. Гэвч хуулиараа тийм боломж байхгүй. Би 1999 онд Монгол ардын хувьсгалт нам гэж байхад гишүүнээр элсэж байсан. Түүнээс хойш нам хоёр салаад эргэж нийлээд олон зүйл болсон. Энэ хооронд би МАН-д гишүүнээр элсээгүй. Тийм болохоор МАН-ын үнэмлэх байхгүй. Гэхдээ яаж залгамжилж явсныг би мэдэхгүй. Энэ улс орныг өөрчлөх, хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй улс төрийн хүчин бол МАН байгаа юм. Гэвч өнөөдөр нам нь ард иргэдийнхээ дээр гарчихсан байна. Төрийн барих ард түмний эрх мэдэл нь УИХ-аа сонгож, түүнээс нь Засгийн газраа байгуулж явах учиртай. Харамсалтай нь өнөөдөр намын цөөхөн хүрээллээс томилгоонууд хийгддэг. УИХ-д нэр дэвших үгүйг, чуулганд юу хэлэх хэлэхгүйг шийдэж байна. Ингээд эрэмбэ нь буруу байгааг өөрчлөх хүсэлтэй намын гишүүд олон байдаг юм байна лээ. Сая намайг төсөвтэй холбоотой санал хэлсний дараа МАН-ын гишүүд холбогдож байр сууриа илэрхийлсэн. Хамтарч ажиллахыг ч хүссэн.

Эх сурвалж: Т.Дарханхөвсгөл DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо5 цаг 25 минутын өмнөСанхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана5 цаг 35 минутын өмнөХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 цаг 44 минутын өмнөЕрөнхий Сайд асан Д.Содном: Эх орныхоо хөгжлийг хурдасгая8 цаг 33 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх: Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд шилжүүлэх ёстой8 цаг 40 минутын өмнөГэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ8 цаг 46 минутын өмнөХилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь8 цаг 52 минутын өмнөНэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно11 сар 3. 9:59Ван И: Ойрх Дорнодын нөхцөл байдал дайн ба энх тайвны шийдвэрлэх заагт ирээд байна11 сар 3. 9:53УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна11 сар 3. 9:49Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна11 сар 3. 9:46Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгааг төлөвлөсөн хугацаанаас өмнө дуусгалаа11 сар 3. 9:37Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв11 сар 3. 9:32Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь11 сар 3. 9:29Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна11 сар 3. 8:58Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан11 сар 3. 8:50Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа11 сар 2. 14:50Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ11 сар 2. 13:15Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ11 сар 2. 12:59Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав11 сар 2. 12:38Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв11 сар 2. 12:21Монголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?11 сар 2. 12:07Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ11 сар 2. 11:25Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.