Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ


11-р сарын 8
9 цаг 08 минут

        Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас хамтран (2024.11.07) “Улс төрийн намын санхүүжилт ба Монгол Улс, пост коммунист орнуудын туршлага, харьцуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг Их Британы Ноттингхамын их сургуулийн профессор Фернандо Касал Бертоа тавьсан юм. Тэрбээр пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн харьцуулсан судалгааг сүүлийн жилүүдэд дагнан хийж, энэ талаар ном гаргасан байна.

Профессор Фернандо Касал Бертоа илтгэлдээ Монгол Улс болон бусад пост коммунист орнуудын улс төрийн намын тухай хууль тогтоомж, эрх зүйн орчныг харьцуулан өгүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, намын санхүүжилтийн хяналтыг хэрэгжүүлэх субъектуудын эрх зүйн чадамж, энэ асуудлаарх парламентын болон Засгийн газрын эрх хэмжээг хэрхэн тодорхойлсон зэргийг нарийвчлан авч үзсэн байна. Пост коммунист орнуудын улс төрийн намын санхүүжилтийн тогтолцоонд парламентад суудалгүй намуудад санхүүжилт олгох, мөн жендэрийн тэгш байдалд чиглэсэн санхүүжилт, бэлэн бус болон арилжааны бус санхүүжилт, мөн “Ардчиллыг дэмжих” олон улсын санхүүжилт, сонгуулийн зардлын ил тод байдал, завсрын тайлан, гуравдагч этгээдийн сурталчилгааны хориг хязгаарлалт, сонгуулийн байгууллагын эрх хэмжээ, хариуцлагын тогтолцоо зэрэг дэвшилтэт арга хэрэгслүүдийг тодорхой хэмжээнд хэрэглэж байгаа ч нарийвчилсан зохицуулалт байхгүй, парламентын суудлыг хувьчлан хуваарилаагүй, улс төрийн зээлийн санхүүжилтийн тогтолцоо, зохицуулалт байхгүй, улс төрийн санхүүжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэггүй, хандивлагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт сул зэрэг учир дутагдал олон байгааг тэрбээр дурдсан юм.

Мөн хэлэлцүүлэгт Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.ЭнхцэцэгУлс төрийн санхүүжилт ба Монгол Улс” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр Улсын Их Хурлын 2020, 2024 оны сонгууль, тэдгээрийн үр дүнг харьцуулан авч үзсэн байна. Улсын Их Хурлын сонгуулийн тойргуудын сонгогчдын дундаж тоо 28,692 бол, нийслэл Улаанбаатар хотын тойргуудын сонгогчдын дундаж 45,575 буюу ерөнхий дунджаас 60 хувиар илүү, орон нутгийн тойргуудын дундаж 21,119 буюу ерөнхий дунджаас 26 хувиар бага байна. Энэ зөрүүг 10 хувиас хэтрүүлэхгүй байх Венецийн комиссын шаардлагыг дээрх үзүүлэлтийн аль аль нь хангахгүй байгааг тэрбээр онцлов. Мөн тэрбээр 2020 оны сонгуульд МАН, АН хоёр нийт сонгогчдын 69.4 хувийн саналыг авсан боловч парламентын суудлын 96.1 хувийг эзэлсэн бол 2024 онд сонгогчдын 61.0 хувийн саналаар парламентын суудлыг мажоритар аргаар бүрдсэн хэсгийн 97.4 хувийг эзэлсэн нь сонгуулийн хувь тэнцүүлэх зарчмын хэрэгжилт хангалтгүй байгааг илэрхийлж байна гэсэн юм. Сонгуулийн зардал бүрдүүлэлт, түүний тайлагналд илүү нарийвчилсан хяналт хэрэгжүүлэх шаардлага байгааг тэрбээр илтгэлдээ дурдав.

Хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэлүүдтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Улс төрийн намын санхүүжилтын талаарх хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Р.Батболд, Б.Мөнхсоёл, Л.Соронзонболд нар болон Монголын улс төрийн намуудын төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана3 цаг 43 минутын өмнөТөрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө3 цаг 48 минутын өмнөЭдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа3 цаг 51 минутын өмнөГ.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана3 цаг 58 минутын өмнөМонголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна6 цаг 16 минутын өмнөҮерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна6 цаг 21 минутын өмнөЕрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана6 цаг 24 минутын өмнөГал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ6 цаг 29 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна6 цаг 34 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо7 цаг 21 минутын өмнөЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ7 цаг 24 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ7 цаг 28 минутын өмнөХөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа8 цаг 9 минутын өмнө“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ8 цаг 13 минутын өмнөТатварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо8 цаг 17 минутын өмнөТуулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоолоо8 цаг 22 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 29 минутын өмнөЭЗБХ: Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив4 сар 7. 18:30“UB Robot - 2026” тэмцээн боллоо4 сар 7. 15:47УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо4 сар 7. 15:44Сэрэмжлүүлэг: Төрийн банкны вэб хуудсыг дуурайж хийсэн хуурамч вэб сайтад мэдээллээ оруулж болохгүйг анхаарна уу!4 сар 7. 15:40"Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ4 сар 7. 15:37Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх4 сар 7. 15:34А.Амундра: Миний пост, зураг үнэн бодит явдал учир намайг болон гэр бүлийг маань гэрчийн хамгаалалтад авахыг АТГ-аас хүсэж байна4 сар 7. 13:30Б.Хэрлэн: М.Нарантуяа гишүүнтэй холбоотой 48 өргөдөл гомдол ирсэн4 сар 7. 13:12Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо4 сар 7. 13:07“Сэлбэ 20 минутын хот” төслийн стратегийн ач холбогдол бүхий есөн байршилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулна4 сар 7. 12:12Согтуурсан иргэд нэгнээ хүнд гэмтээжээ4 сар 7. 10:03Борооны ус зайлуулах шугам хоолойн цэвэрлэгээ үргэлжилж байна4 сар 7. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.