ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ


11-р сарын 8
14 цаг 36 минут

         Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.08) хуралдаан 09 цаг 46 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2025 оны 01 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал тогтоолын төслийн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагуудыг тогтвортой хангахад нөлөөлж буй эсэхэд үнэлгээ хийж, энэ талаарх дүгнэлт болон авч хэрэгжүүлэх саналаа 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тогтоолын төслийг баталбал төрийн болон хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул төсвийн төслийг Засгийн газарт буцаах саналтай байв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар төсвийн тодотголыг 2025 оны II  улиралд багтаан өргөн мэдүүлэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Т.Аубакир нар төсвийн тодотголыг 2024 онд багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэхээр өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

Ингээд гишүүдээс гаргасан тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас тогтоолын төслийн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны 12 дугаар сард багтаан боловсруулж, Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон 14 гишүүний 9 нь буюу 64.3 хувь нь дэмжлээ.

Мөн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. 

Байнгын хорооноос дэмжсэн саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө21 минут 39 секундын өмнөЛ.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна25 минут 1 секундын өмнөУлсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ27 минут 33 секундын өмнөНийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо39 минут 27 секундын өмнөСар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана43 минут 32 секундын өмнөГангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна47 минут 4 секундын өмнө“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно50 минут 47 секундын өмнө“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна54 минутын өмнөСоёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна2 сар 12. 10:06Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа2 сар 12. 10:01Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна2 сар 12. 9:54УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ2 сар 12. 9:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.