“УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүллээ


11-р сарын 8
19 цаг 04 минут

      УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.11.08) “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хүргүүлэн танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ” хэмээн заасны дагуу УИХ-ын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбоо болон бусад орны сайн туршлага, УИХ-ын 2019-2024 стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, УИХ-ын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны дүн, эрдэмтэн судлаачидтай хийсэн хоёр удаагийн хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судлан үзэж УИХ-ын ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулжээ.

Энэ удаагийн стратеги төлөвлөгөөний гол онцлог нь УИХ-ын бүх үйл ажиллагаа “хүн төвтэй парламент” гэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны цөмд хүн байна. Монгол Улсын Их Хурлаас гаргаж байгаа бодлого, шийдвэр, түүнийг боловсруулах, төлөөлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатад хүний хэрэгцээ, шаардлага, иргэдийн оролцоог нэн тэргүүнд зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулахаар тусгасныг ажлын хэсгийн гишүүд тодотголоо. Тус стратеги төлөвлөгөөнд 5 зорилго, 17 зорилтыг дэвшүүлсэн байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг боловсруулахад УИХ дахь таван нам, эвслийн төлөөлөл оролцсоныг тодотгоод, стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ парламент хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхэд анхааран ажиллана хэмээн онцлов. Мөн аливаа хэм хэмжээг хуулиар зохицуулж, процессын асуудлыг журам зохицуулдаг байх хууль, эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж буйгаа тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн7 цаг 53 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна7 цаг 57 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 цаг 59 минутын өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 2 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 6 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 8 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 10 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 13 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.