Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ


11-р сарын 12
8 цаг 57 минут
       Монгол Улсын Шадар сайдын баталсан бодлого, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хүн ам, нийгмийн хамгааллын улсын албанд зохион байгуулж байгаа /Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/ гамшгаас хамгаалах команд штабын сургууль эхэллээ.
Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 05:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм.
Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба нь 48 цагийн турш газар хөдлөлтийн гамшгийн үед хэрхэн ажиллах, ямар бэлтгэл бэлэн байдлыг хангах талаарх дадлага сургуулилалтыг хийх юм.
Дадлага сургуулилалтын удирдлагаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Улсын албаны штабын даргаар ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ажиллаж байна. Гэр бүл, хөдөлмөр хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв болон 21 аймаг, 9 дүүргийн бүтцийн нэгжүүдийн нийт 400 гаруй ажилтан, алба хаагч оролцож байна.
Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлага бий болсоор байна. Судалгаанаас харахад гамшигт өртөж амь насаа алдагдсдын ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Анх удаагаа улсын албанд буюу Хүн ам, нийгмийн хамгааллын улсын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ энэ сургуулилалт онцлог.
Гамшгаас хамгаалах хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба /ГБХНХЯ/ гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах, цагийн байдлыг үнэлэх, гамшгийн үед ажиллах ур чадварыг дээшлүүлэх, шуурхай штабын үйл ажиллагаа, харилцан ажиллагааг тодорхойлох зорилготой юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой4 цаг 44 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ6 цаг 20 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа7 цаг 7 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 цаг 50 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.