Дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээжээ


11-р сарын 12
15 цаг 54 минут

       СИДНЕЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /9News/. Австралийн зүүн өмнөд нутагт орших Жилонг ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэлхийн хамгийн том цэцэг дэлгэрч байгааг харах гэсэн хүмүүсийн хөлд дарагджээ. 

"Amorphophallus titanum" гэдэг нэртэй энэхүү ховор ургамал хэдэн жилд ганцхан удаа цэцэглэдэг бөгөөд цэцэг нь 48 цагийн дараа хагдардаг тул ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа хүрээлэнгээ 24 цагийн турш олон нийтэд нээлттэй байлгаж байгаа аж.

Эл ховор ургамлын цэцэг нь гурван метр өндөр ургадаг бөгөөд дэлгэрсэн үедээ тоосыг нь хүртээдэг цох, ялаа зэрэг амьтдыг татахын тулд өмхий үнэр ялгаруулдаг ажээ. "Энэ ургамал онгон байгальд устаж үгүй болохын ирмэг дээр байгаа тул ядаж л ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд хамгаалж үлдэх нь маш чухал. Ийм аварга том цэцэг дэлбээгээ нээсэн ховор үйл явдал бол энэ асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах онцгой боломж юм” гэж хүрээлэнгийн захирал Али Уэсти ярилаа.

“Geelong Botanic Gardens” хүрээлэнгээс мэдээлснээр, өдөрт 10 см-ээр томордог цоморлог нь гарч ирснээс хойш уг цэцгийг харахаар өдөрт 4 мянга гаруй хүн иржээ.

“Amorphophallus titanum” нь 1878 онд Баруун Суматрагаас олдсон халуун орны аварга том ургамал юм. Эл ургамлын цэцэг нь дэлхийд хамгийн томд тооцогддог бөгөөд зэрлэг байгальд 3.66 м өндөр ургадаг бол таримал нь арай жижиг буюу 1.83-аас 2.44 метр өндөр болдог ажээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ1 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ3 цаг 10 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина4 цаг 32 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв4 цаг 39 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна4 цаг 47 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана4 цаг 51 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав4 цаг 54 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ5 цаг 8 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр5 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан5 цаг 19 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.