Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-д ажиллалаа


11-р сарын 12
17 цаг 46 минут

       Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, гишүүн Ж.Баярмаа, М.Ганхүлэг, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара, М.Сарнай нар өнөөдөр (2024.11.12) Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв (СЭМҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв 1929 онд Хий судлалын больниц нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд эдүгээ 1963-2014 онд баригдсан долоон обьектод үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн үйл ажиллагаа нь сэтгэцийн эмгэгийг оношлох, эмчлэх, сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, урьдчилсан сэргийлэх болон Монгол Улсын хууль, Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд анхан болон үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг мэргэжил, арга зүйгээр хангах, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулах гэсэн дөрвөн чиглэлтэй болохыг тус төвийн захирал Г.Анхболд танилцуулсан юм. 505 орон тоотой ажиллахаар батлагдсан боловч өнөөдрийн байдлаар 427 хүнтэй ажиллаж байгаагийн 81 нь их эмч, 98 нь сувилагч, 113 нь туслах сувилагч, 135 нь туслах ажилтан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 2019 оны судалгаагаар манай улс амиа хорлож нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийн дунджаас хоёр дахин өндөр буюу 100 000 хүн амд 17.9 гэсэн үзүүлэлттэй байжээ. Мөн 2013 онд үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар сэтгэл гутрах, сэтгэл түгших эмгэг ойролцоогоор таван хүн тутмын нэгд илэрсэн нь уг эмгэгийн тархалт өндөр байсныг харуулж буй юм. Үүнээс хойш улс орныг хамарсан дорвитой судалгаа хийгдээгүй байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд архи, мансууруулах бодист донтогчдын тоо эрс нэмэгдсэний зэрэгцээ мөрийтэй болон компьютер тоглоомд донтогсод мөнхүү өссөөр байна. СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэгсэдийн байдлыг үзэхэд архи, сэтгэц идэвхт эм, бодисын болон стрессийн шалтгаант өвчлөл, мөн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэг зонхилж байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн Донтох болон Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиник, мөн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиник, амбулаторийн үйл ажиллагаатай танилцаж, Удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тасаг, клиникийн дарга нартай уулзлаа. Тус төвийн станционар хэвтүүлэн эмчлэх 550 ортой боловч сэтгэцийн архаг өвчтэй, урт хугацааны эмчилгээ, байнгын асаргаа шаардлагатай, эмнэлгээс гардаггүй эмчлүүлэгчид 244 байгаа юм. Энэ нь тус төвийн хэвтүүлэн эмчлэх хүчин чадлыг ихээхэн бууруулж буй аж. Иймд эдгээр хүмүүсийг зохих асрамжийн үйлчилгээнд шилжүүлэх буюу тийм боломжгүй тохиолдолд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллийн яамны асрамж, халамжийн зориулалт бүхий зардлаас санхүүжих шаардлагатайг СЭМҮТ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэг онцолсон юм. Тус төв өнөөг болтол төвийн шугам сүлжээнд холбогдоогүй, өвлийн улиралд уурын зуух ажиллуулж халаалт авдаг бөгөөд энэхүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж өгөхийг Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Баатаржав Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүдээс хүсэв. Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Алтанзул тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах чадамжийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон бол нөхөн сэргээх, сэтгэл заслийн эмчилгээний эмч, Монгол Улсын гавьяат эмч Я.Сампил 2006 оноос олон улсын төслөөр эхлүүлсэн “Гэр эмчилгээ”-нийхээ талаар танилцуулж, СЭМҮТ-ийн эмчилгээнд эмийн болон сэтгэл заслын эмчилгээ хослохоос гадна эмчлүүлэгчдийг нийгмийн харилцаанд оролцуулж, амьдрах чадавх бий болгох явдал ихээхэн чухал болохыг онцолсон юм. Мөн Амбулаторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Т.Ганцэцэг, Хоёрдугаар клиникийн эрхэгч, Үйлдвэрний эвлэлийн хорооны дарга Б.Алтанзул нар төвийн үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлууд, ажиллах нөхцөл, цалин хангамж болон салбар хоорондын буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээний хамтын ажиллагааны эрх зүйн болон зардал, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлагатайг дурдсан юм.

Төвийн захирал, удирдлагууд эмчилгээ, тусламж үйлчилгээндээ шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудалд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариулахдаа, тус төвөөс тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын нийт 10.0 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирүүлснийг үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэсэн юм. Сүүлийн хоёр жилд тус төвд 1.2 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдсэн бөгөөд Сүрьеэгийн тасгийн засвар, агааржуулалтын системийн шинэчлэлд 300.0 сая төгрөг зарцуулсан байна.

Байнгын хорооны дарга, гишүүд СЭМҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөллөөс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч, сэтгэцийн эрүүл мэндийн эрх зүйн орчныг сайжруулах, салбар хоорондын харилцаа, уялдаа холбоог нягтруулах болон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мөн нийгэмд чиглэсэн урьдчилан сэргийлэх, олон нийтийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ8 цаг 56 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана5 сар 23. 17:07“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ5 сар 23. 16:55Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв5 сар 23. 16:49АН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв5 сар 23. 16:4532-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 сар 23. 15:24“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 сар 23. 15:17Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 сар 23. 15:11Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна5 сар 23. 11:08Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.