Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна


11-р сарын 13
8 цаг 49 минут

        Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. “Тойрог бус том төслүүдийг бодно” гэсэн уриатай төсөв л дөө, уг нь. Түүнээс ч болсон уу, жил жилийн төсөвт суулгаад авчихдаг тав, арван тэрбумдаа харамсаж уурссан гишүүд цөөнгүй байв. Түүнийгээ үгээр хэлээгүй л болохоос үйлдлээрээ бол үзүүлсэн. Гэхдээ эрхэм гишүүд төсвийг өөр өөрийнхөөрөө “уншиж”, түүнийгээ олон нийттэй хуваалцах зарчмаар хэлэлцэв. Үнэхээр хэрэггүй зардлууд ч байлаа. Зарим артай сайдын багцад “захиалга”-ын төсөв суусан ч байна. Тэднийг нь төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн илчиллээ. Гишүүдийн мэдээлэл олон нийтийн анхаарлыг төсөв рүү хандуулсан. Ийм улс төрийн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчилж таарав. Эзгүй байв. Тэрээр айлчлалаас ирээд энэ долоо хоногийн даваа гаригт УИХ, Засгийн газар, улс төрийн намуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл солилцжээ. Мөн ажлын алба болон зарим Үндэсний хорооны хуралд оролцсон байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн асуудлыг эергээр хүлээн авч, дараа дараагийн төсөл хөтөлбөр, том зорилгодоо төвлөрөхийг уриалсан байна. Ингэхдээ “Би эергээр харж байна. Шинэ парламентын хяналт тэнцэл ажиллаж байна. Тойргийн жижиг төслүүдээс хальж, 39 том төсөлд суурилж батлагдсан 34 жилийн түүхэнд анхны төсөв болж байгаа юм. Тиймээс ийм зүйл болох нь зүй ёсны асуудал. Засгийн газар ч, УИХ ч хуулиа мөрдөх ёстой. Холимог тогтолцоо бүхий шинэ парламент түүхэн үүргээ эергээр гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь бол энэ холимог тогтолцоо бүхий шинэ парламентыг шинэ соёлыг бий болгохын тулд л бүрдүүлсэн. Бид бүрдүүлсэн тогтолцоондоо өөрсдөө дасах учиртай. Юутай ч анх удаа гишүүдийн 5.0 тэрбумгүй төсөв, 30 гаруй төсөл хөтөлбөр дээр батлагдлаа. Мэдээлэл, ойлголтын зөрүүтэй байдал дээр улстөржүүлэх санаархал ч байсныг үгүйсгэхгүй. Энэ төсвийг есдүгээр сарын 1-нд өргөн барьсан. Түүнээс хойш сар гаруйн дараа хэлэлцэж эхэлсэн. Урт хугацаа байсан. Гэтэл хоёрдугаар хэлэлцүүлгээр өөрчлөгдөх боломжгүй эрх зүйн орчин, мөн Хятад  айлчлалтай, тайлбарлах боломжгүй цаг хугацаатай давхцуулсан нь улс төрийн өөр зорилготой байсан байх. Монголд нууц юм гэж байхгүй дээ. Удахгүй учиг нь тайлагдах биз. Ховонд авталгүй холын зорилгоо харцгаах нь зөв. 14 мега төслийн нэг болсон Эрдэнэбүрэнгийн зээлийн хэлэлцээр батлагдлаа. Одоо 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төслөө хамтдаа анхаарцгаах цаг. Тиймээс өнгөрснийг дүгнэж, илүү ирээдүйн асуудалдаа анхаарал хандуулахыг улстөрчдөд уриалж байна” гэжээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахаасаа өмнө, төсвийн хэлэлцүүлгийн үеэр болсон УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр “Том төслүүдийг гацаадаг технологиуд явж эхэлж байна. Яг л ийм хөөсрөлт дээр “Танк орж ирнэ” гэж итгээд 16 жил алдсанаа дүгнэх ёстой шүү. Ер нь бол том төслүүдийг зогсоохын тулд зохиомол хөөсөн хөшиг татдаг. Тэр зүйлд төөрмөөргүй байгаа юм.  “Танк орж ирнэ” гэдгийг өнөөдөр марзан сонсогдоно. Гэтэл яг тэр үедээ үзэл санааны хөшиг болчихсон. Тэгэхээр намайг хүүхэд байхад л яригддаг байсан домгуудыг одоо дуусгах цаг болсон” гэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо25 минут 2 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ36 минут 41 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо42 минут 27 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө47 минут 35 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов50 минут 13 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо53 минут 30 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 53 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 36 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 44 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 27 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 32 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 37 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 40 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 14 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 22 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.