Дараах долоон намд төсвөөс 7.4 тэрбумын санхүүжилт олгоно


11-р сарын 13
9 цаг 16 минут
           Улс төрийн намын тухай хуулиар намуудад улсын төсвөөс санхүүжилт олгодог болсон. Тэгвэл тус хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд намуудын санхүүжилтийн мөнгийг 2025 оны төсөвт суулгасан. Намуудад санхүүжилт олгохдоо парламентад авсан суудал, нийт сонгогдчын авсан санал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр дэвшүүлсэн байдал гэх мэт шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх бөгөөд ирэх жил долоон намд 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ.
Энэ санхүүжилтийг парламентад суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам авахаас гадна суудал аваагүй ч 40-69 мянган сонгогчийн санал авсан Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам авах юм. Тодруулбал, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараах жилд буюу 2025 оноос МАН төрөөс 2.8 тэрбум төгрөг, АН 2.1 тэрбум төгрөг, ХҮН нам 993 сая төгрөг, Үндэсний эвсэл 446 сая төгрөг, Иргэний зориг ногоон нам 455 сая төгрөг, Шинэ нэгдсэн эвсэл 312 сая төгрөг, Үнэн ба зөв нам 250 сая  төгрөг гээд нийт 7.4 тэрбум төгрөгийг авахаар байна.
Санхүүжилтийг олгохдоо Сонгуулийн ерөнхий хороо хараат бус хуулийн аудитаар улс төрийн намуудыг бүхэлд нь дүгнэлт гаргуулна. Тухайн тайланг СЕХ хянаж, Үндэсний аудитын газарт хүргүүлнэ. Тус газраас СЕХ-нд тайланг ирүүлж, жил бүрийн тавдугаар сарын 15-ны дотор СЕХ-ноос улс төрийн намын тайланг УИХ-д мэдээлж, олон нийтэд танилцуулна. Үүний дараа санхүүжилт олгох юм байна.
Хуульд улс төрийн намууд санхүүгийн тайлангаа хагас болон бүтэн жилээр гаргаж өгөх ёстой. Энэ хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол тухайн намын саналын тоогоор олгосон санхүүжилтийг олгохгүй. Мөн хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, таван жил тутам Удирдах зөвлөлөө хуралдуулаагүй тохиолдолд улс төрийн намуудыг идэвхгүй болгоно гэж Улс төрийн намын тухай хуульд заасан. Ингэснээр УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болох юм.
 
 
Улс төрийн намын тухай хуульд нам, эвсэлд төрийн санхүүжилтийг 2 төрлөөр олгохоор заасан.
      1. Жил бүр олгох санхүүжилт:
Хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.”, 27.5-т “Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд дараах томьёогоор төрийн санхүүжилтийг жил бүр олгоно:” гэж тус тус хуульчилсан.
Н = /С1 х Т1/ + /С2 х Т2/
“Н” гэж нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн дэмжлэг авсан намд хуваарилах нийт санхүүжилтийг;
“С1” гэж Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоог;
“С2” гэж Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог;
“Т1” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг;
“Т2” гэж нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг.
  1. Дөрвөн жилд нэг удаа олгох санхүүжилт:
Хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-т ”Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 27.3-т заасан шаардлагыг хангасан намд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомжид заасан нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрчийн тоог болон хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчийн тоог энэ хуулийн 27.6.5-д заасан дүнгээр үржүүлсэнтэй тэнцэх төрийн санхүүжилтийг тухайн ээлжит сонгуулийн дараагийн жил зөвхөн нэг удаа олгоно.” гэж заасан.
Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгоно гэж заасан.
Эх сурвалж: Л.ОДОНЧИМЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 37 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ1 цаг 41 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно1 цаг 44 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна6 цаг 21 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно6 цаг 25 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ6 цаг 28 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ6 цаг 37 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ6 цаг 41 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ6 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо6 цаг 47 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ7 цаг 24 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа7 цаг 29 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ7 цаг 34 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ7 цаг 39 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 43 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан7 цаг 47 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.