УИХ-ын гишүүн А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай


11-р сарын 13
13 цаг 31 минут

       Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраагаас тодрууллаа.

-УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сүүлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Дотоод орчны бохирдол ба эрүүл ахуй, аюулгүй байдал”, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Дотоод орчны агаарын чанар”, Барилгын хөгжлийн төвийн “Замын-Үүд боомтын барилгын материалын сорилт шинжилгээний түргэвчилсэн лаборатори” сэдэвт мэдээлэл, зөвлөмжийг сонсож, санал солилцлоо.

-Ажлын хэсгийн сонссон мэдээллүүдийн хүрээнд олон нийтэд дотоод орчны бохирдлын талаар ямар мэдээлэл өгөх вэ?

-Дотоод орчны агаарын чанарт анхаарах шаардлагын талаар олон нийтэд мэдээлэл хүргэж, мэдлэг олгох, бохирдлын талаар сэрэмжлүүлэх, сэргийлэх зөв арга замыг таниулах нь чухал гэж бодож байсан, ажлын хэсгийн түвшинд сонссон мэдээллүүдийн дараа ч мөн адил. Ажлын хэсгийн хуралдаанаар бид сургууль, цэцэрлэгийн дотоод орчны бохирдлын талаар түлхүү ярилцсан. Нэн тэргүүнд бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, багш нар энэ талын мэдлэг, мэдээлэлтэй байж, хоорондоо уялдаатай ажиллах хэрэгтэй байна.

-Хүн дотоод орчинд олон цагийг өнгөрүүлдэг, улмаар дотоод орчны агаарын чанар нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдгийг хүмүүс тэр бүр анхаардаггүй. Дотоод орчны агаарын чанарыг хянахад хил, гаалийн байгууллагаас эхлээд хувь хүний хариуцлага, сонголт хүртэл өргөн хүрээнд ажиллаж бололцоотой. Тэгвэл УИХ-ын түвшинд ямар хэлбэрээр шийдвэр гаргах боломжтой вэ?

-Ажлын хэсэг асуудлыг судалж, мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа, дүгнэлт хараахан гараагүй байна. Өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны хүрээнд харахад нэн тэргүүнд одоо мөрдөгдөж буй хууль, журам, стандартын хэрэгжилтийг хангах хэрэгтэй байна. Эдгээрийг мөрдөөгүйгээс, нөгөө талаас хувь хүн дотоод орчны агаарын чанарын нөлөөллийн талаар мэдээлэл, ойлголтгүйгээс болоод “улаан дохио” асах хэмжээний асуудал болсон. Жишээлбэл, цэцэрлэг, сургуулийн хуучин барилгууд агааржуулалтын системгүй, анхнаасаа суурилуулаагүй байдаг. Суурилуулсан байлаа гэхэд тэрийгээ хэрхэн зохистой ашиглах талаараа мэддэггүй, зарим нь бүр битүүлчихсэн байна. Цэцэрлэг, сургуулийн барилгууд дулаан алдагдал ихтэй учир хүүхдүүдийг дааруулахгүйн тулд цонх онгойлгохгүй, агаар сэлгэдэггүй зэрэг олон жишээ дурдаж болно.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр, сүүлийн үеийн судалгаануудад үндэслэн яригдсан өөр нэг ноцтой зүйл гэвэл 0-5 насны хүүхдүүдийн цуснаас хүнд металл, тэр дундаа хар тугалга илэрч байна. Зарим суурин газар энэ үзүүлэлт өндөр байгаа нь тухайн орчинд нь эх үүсвэр их байна гэсэн үг. Хар тугалганы хор аюулын талаар бүгд мэднэ, маш их ноцтой. Хүнд металлын хордлого нь тархи, уушги, бөөр гэх зэрэг цуллаг эрхтэнд нөлөөлдөг. Урт хугацаандаа хүний эрүүл мэнд, насжилтад нөлөөлнө, суурь өвчлөл үүсгэнэ, амь насанд аюултай.

Манай нөхцөлд гадаад орчны бохирдлын асуудалтай зэрэгцүүлээд дотоод орчны бохирдлын талаар ярихад амаргүй. Гэхдээ ихэнх цагаа дотор өнгөрүүлдэг хүмүүс эрүүл мэндээ бодоод ажиллаж, суралцаж, амьдарч байгаа дотоод орчныхоо агаарын чанарт анхаарах шаардлагатай юм. Бид дотоод орчны агаарын чанарт анхаарч, хянах, тохируулга хийх боломжтой байдаг тул нийтээрээ мэдээлэлтэй, мэдлэгтэй болох нь маш чухал байна. Эхлээд төрийн байгууллагууд энэ чиглэлээр нийтэд мэдээлэл түгээх, мэдлэг олгоход анхаарч ажиллах, улмаар хүн бүр, хэвлэл мэдээллийн байгууллага бүр нийгмийн асуудал гэдгийг нь ойлгож, нийтийн сайн сайхны төлөө анхаарал хандуулж, хамтарч ажиллахад эхний үр дүн гарах боломжтой.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн худалдан авалтыг ногоон болгох саналыг олон талаас гаргаж байна. Ингэснээр тогтвортой хөгжлийг хурдасгах,  эрүүл орчинд ажиллаж, амьдарч, суралцах нөхцөлийг бүрдүүлэх юм. “Ногоон худалдан авалт” нь үнэтэй юм шиг санагдана. Евро стандартын хүрээнд гэхэд л Европын бүх орон хар тугалгатай будаг хэрэглэхээ болиод удаж байна. Бас формальдегид хэрэглээнээсээ халсан жишээг дурдаж болно. Эхлээд хүүхдийн гутлыг формальдегидийн найрлагатай бодисоор боловсруулсан арьсаар доторлохыг хориглосон. Дараа нь бүх төрлийн арьс ширний боловсруулалтдаа формальдегид найрлагатай бодис хэрэглэхгүй байх стандарттай болж, хэрэгжих хугацааг нь тодорхой заасан. Энэ мэт шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлснээр аяндаа тэр бодисыг хэрэглэхээ больсон байдаг.

Улсын Их Хурлаас дотоод орчны агаарын чанарын асуудлаар тухайлсан эрх зүйн зохицуулалт хийх боломжгүй ч Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцны тухай хуулиуд болон салбар бүрийн хуульд холбогдох зохицуулалтыг тусгахад анхаарч ажиллах боломж бий. Мөн Байнгын хорооны болон Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч, үүрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах бололцоотой. Өдгөө мөрдөгдөж буй стандарт, дүрмүүдийг сайн хэрэгжүүл гээд орхиж болохгүй, өнөөгийн хэрэгцээ, нөхцөлд тааруулан шинэчилж, өөрчлөн цаг үетэйгээ нийцүүлэх шаардлагат бий.

-Дотоод орчны агаарын чанарын асуудалд УИХ анхаарал хандуулсаар ирсэн. Тодруулбал, 2022 онд Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах хяналтын сонсголыг хийж байсан?

-Ажлын хэсгийн төлөвлөгөөндөө тэр сонсголын үр нөлөөний талаар судалж, танилцахаар тусгасан. Ахиц гарч байгаад баяртай байгаа. Тухайлбал ажлын хэсэгт мэдээлэл танилцуулж байгаа байгууллагуудын зүгээс тухайн үетэй харьцуулахад өнөөдөр олон нийт дотоод орчны агаарын чанарт анхаардаг болсон гэдэг мэдээллийг өгч байна. Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээнд ямар будаг хэрэглэсэн талаар эцэг, эхчүүд, асран хамгаалагчид асуудаг, анхаардаг болсон гэж байсан.

-Ажлын хэсгийн үйл ажиллагааны цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?

-Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Бейсен, Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, Ж.Чинбүрэн, Ө.Шижир нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Одоогоор ажлын хэсгийн үйл ажиллагаа төрийн байгууллагууд руу чиглэсэн мэдээлэл сонсох, нэгтгэх зэрэг судалгааны шатандаа явж байна. Ажлын хэсгийн төлөвлөгөөнд дотоод орчны агаарын чанарт анхаарал хандуулах, мэдээ мэдээлэл солилцох ажлыг төлөвлөсөн байгаа. Мөн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, олон улсын байгууллагуудын зөвлөгөөн хийх зэрэг ажил төлөвлөсөн. Бид холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний санал, шаардлагатай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. 

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 23 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.