АҮББХ: Хяналт шалгалтын ажлын хэсгүүдийг байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулах үйлдвэрийн талаарх мэдээллийг сонслоо


11-р сарын 14
8 цаг 58 минут

     Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны (2024.11.13)-ийн хуралдаанаас Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа нарын санаачилснаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулж, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг шалган судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Жангабыл, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, П.Мөнхтулга, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, П.Ганзориг, Д.Батбаяр, Д.Энхтүвшин нар ажиллахаар болов. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн  үйл ажиллагааг шалгаж судалж, холбогдох санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах хяналт шалгалтын Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж, бүрэлдэхүүнд Б.Пунсалмаа, Д.Пүрэвдаваа, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Мөнхтулга, М.Энхцэцэг, Г.Очирбат, Д.Батбаяр нар ажиллахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Тус компанийн Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга Ч.Анх-Од танилцуулгадаа, нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээ шаардлага, зорилт нь Тавантолгой ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглаж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж “Эрдэс Монгол” нэгдлийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний үндэс болсон нүүрсийг гүн боловсруулах суурийг тавих явдал гэдгийг онцлоод, үйлдвэр жилд 10.0 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, 5.6 сая баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 95.5 хувьтай байгааг дурдав. Нийт 1 088 тэрбум төгрөг буюу 320.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий уг үйлдвэр үндсэн болон туслах 67 барилга байгууламжаас бүрдэх бөгөөд 133 га талбайд байгуулагдаад байгаа юм. Нойтон баяжуулах технологиор ажиллах тус үйлдвэр секундэд 56.7 литр ус ашиглан нүүрс угаан баяжуулах бөгөөд Загийн хоолой гүний усны ордоос үйлдвэрлэлдээ ашиглах юм. Загийн хоолой гүний усны орд үйлдвэрийг 25 жил хангах нөөцтэй аж. Мөн 110, 35, 10 кВт-ын 2*25мВт чадал бүхий дамжуулах дэд станцыг барьж үйлдвэрийн эрчим хүчнй хэрэглээг хангаж байгаа бөгөөд нийт 457 хүн ажиллахаас өнөөдрийн байдлаар 198 хүн ажиллаж байна. Тэдний 30 хувийг орон нутгаас бүрдүүлсэн ажээ.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ 2021 онд батлагдаж, барилга угстарлын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн байна. Өнгөрөгч 10 дугаар сард үйлдвэрийн туршилт тохируулгын ажил дууссан бөгөөд энэ сард улсын комиссыг ажиллуулах, ирэх оны гуравдугаар сард байнгын ашиглалтанд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж Ч.Анх-Од танилцууллаа. Туршилт тохируулгын хугацаанд 45.5 мянган тонн нүүрс хүлээн авч баяжуулаад 20.0 мянган тонн баяжмал, 17.8 мянган тонн завсрын бүтээгдэхүүн буюу митлинг үйлдвэрлээд байгаа аж. Тавантолгойн нүүрсний ордод нийтдээ 13 нэр төрлийн, салаа давхаргуудыг тооцвол 35 төрлийн өөр хоорондоо адилгүй шинж чанар бүхий нүүрс байдгийг тэрбээр дурдаад, баяжуулах үйлдвэр тааруу нүүрсийг угааж баяжуулах замаар экспортын шаардлага хангасан бүтээгдэхүүн болгох зорилготойг танилцуулав. Мөн 2.2 сая тонн завсрын дайвар бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж, экспорлох төлөвлөгөөтэй юм байна. Туршилт тохируулгын хүрээнд баяжуулсан бүтээгдэхүүнийг өнгөрөгч аравдугаар сарын 25-ны өдөр хоёр багц болгож нийт 12.8 мянган тонн нүүрсийг биржээр тонн тутмыг 163.5 ам.доллараар арилжаалснаар 2.1 сая долларын орлого олсон байна. Дараачийн арилжааг ирэх 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТЭЗҮ-ээр үйлдвэр жилд 754.8 сая ам.долларын орлого олох бөгөөд нийт зардал 644.9 сая ам.доллар, татварын дараа 67.7 хувийн ашигтай ажиллана гэж тооцоолсон байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн үед нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ тооцооллыг шинэчилэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1.1 тэрбум ам.долларын орлоготой, 620.0 сая ам.долларын зардалтай, татварын дараах ашиг 366.6 сая ам.доллар байх тооцоо гарчээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Л.Мөнхбаясгалан, Г.Лувсанжамц, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, П.Ганзориг, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Д.Батбаяр, Ж.Золжаргал, Байнгын хорооны дарга С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд баяжуулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн удирдлага, хамт олонд баяр хүргээд, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, борлуулалт, биржийн арилжааг үр дүнтэй зохион байгуулж, зундын зуучлагчаар дамжуулахгүй эцсийн хэрэглэгчид хүргэх буюу олборлолт үйлдвэрлэлээс өөр боломжоор орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн Улсын Их Хурлын гишүүд байгаль орчинд ээлтэй байдлаар ажиллах, ялангуяа усны дахин ашиглалтыг сайжруулах, гидрогеологийн хайгуул судалгааг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг сайжруулж орон нутгийн захиргаа, иргэдтэй нягт хамтран ажиллах, дайвар бүтээгдэхүүний борлуулалт болон хаягдлын ашиглалтыг урт хугацаанд тогтвортой байдлаар шийдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар болон “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох хүмүүсээс хариулт авлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн худалдан авах үйл ажиллагааны талаарх хэлэлцүүлэг боллоо11 сар 18. 15:39Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ11 сар 18. 13:02Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш олжээ11 сар 18. 12:58Молибдений баяжмалын үнэ огцом өсжээ11 сар 18. 10:47“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр11 сар 18. 10:43Б.Энхбаяр, Д.Батлут, Д.Мөнх-Эрдэнэ нарын чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна11 сар 18. 10:01“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна11 сар 18. 9:55Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ11 сар 18. 9:51Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа11 сар 18. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн11 сар 18. 9:09УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой11 сар 17. 15:53Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй11 сар 17. 14:05Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ11 сар 17. 12:33Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлж, Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв11 сар 17. 12:04Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг 5 хоногийн дотор хэлэлцэнэ11 сар 17. 12:02Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна11 сар 17. 11:07Цээжний нөмөр шиг Буйр минь11 сар 17. 9:40Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 17. 9:30“Мон жүүс” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмжээ11 сар 17. 9:10Цаг агаар: Улаанбаатарт ялимгүй цас орно, 10 хэм хүйтэн11 сар 17. 9:02УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжсэн төсвийг УИХ баталлаа11 сар 16. 16:15АТГ хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ11 сар 16. 16:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа11 сар 16. 14:51Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна11 сар 16. 13:15ЭХЗХ шийдвэрээ өөрчилж, 380В-ын хэрэглэгчдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 3000 кВт.ц болгожээ11 сар 16. 12:45Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна11 сар 16. 10:50Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна11 сар 16. 10:13В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?11 сар 16. 10:10Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд11 сар 16. 10:07Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 13 үйлдлийг илрүүлэн шалгаж байна11 сар 16. 10:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.