Цэц “…Онцгой дэглэм тогтоож Үндсэн хууль зөрчсөн” гэж дүгнэхэд бэлэн болжээ


11-р сарын 19
10 цаг 27 минут

       Манайхан 2019 оны хавраас хойш “…Онцгой дэглэм”, “…Засгийн газрын БЭТ” гэдгийг байн байн сонсдог болсон. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компаниудад онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж ажиллуулсан. Энэ үйл ажиллагаа Засгийн газарт эрх олгох тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгждэг. Дээхнэ, 1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, оронд нь Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүнээс хоёр хоногийн дараа Онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан байдаг. Улмаар наймдугаар сарын 12-нд ТӨХ-ны дарга З.Энхболд, ТӨХ-ны газрын дарга Д.Одхүү нар очиж Засгийн газрын тогтоолыг танилцуулаад, үйлдвэрийн захиргааны зарим өрөөний хаалгыг эвдэж нэвтэрсэн түүхтэй.

Үүнээс 31 жилийн дараа 2019 оны хавар ҮАБЗ-өөс Засгийн газарт өгсөн зөвлөмж, УИХ-ын  тогтоолын дагуу Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож байв. Намар нь дахин сунгасан. Ингээд бүтэн жил Онцгой дэглэмд байлгаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахад мөнгө угаах гэмт хэрэг явагдсан эсэхийг нягтлан шалгах ажиллагааг хийсэн.

Үүний дараа 2022 оны өвөл “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХК-иудад тус тус дээрх байдлаар Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ-ийг томилж ажиллуулсан.

Гэхдээ 2019 оны хавар “Эрдэнэт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоосны дараа “...Энэ шийдвэр Үндсэн хууль зөрчсөн” гэдэг мэдээлэл Цэцэд очиж байв.

Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 11-нд иргэн Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Энхмандах нар “...БНМАУ-ын Бага Хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр баталсан Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуульд харшилсан, тус хуульд үндэслэн гаргасан Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 91 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн” тухай мэдээллийг Цэцэд гаргасан. Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай “хууль” Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үүнд Цэцийн гишүүний 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх боломжгүй” гээд маргаан үүсгэхээс татгалзжээ.

Иймээс 2020 оны хавар иргэн Ж.Эрхэмбаатар, Д.Цэрэнбадам, Н.Ариунболд нар “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн мэдээллийг Цэцэд гаргажээ. Ингэхдээ “…Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Засгийн газарт эрх олгох тухай …… хуулийг үндэслэсэн байдаг” гэж дурджээ. Харин Цэц үүнд маргаан үүсгэсэн байдаг. Улмаар Цэц 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд  “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1, 70.1-ийг тус тус зөрчсөн байна”, “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т“…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32.4-т заасны дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Тэгвэл Цэц 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны Их суудлын хуралдаанаарааа “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1-ийн “…Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, 70.1-ийн “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна” гээд тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, 2019 онд “…Засгийн газар 1991 оны хуулиар “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож Үндсэн хууль зөрчлөө” гэхэд нь Цэц “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-т “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн учраас маргаан үүсгэх боломжгүй гээд татгалзсан.

Улмаар 2020 он гарангуут “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 чинь өөрөө Үндсэн хууль зөрчөөд байна” гэсэн мэдээлэл гаргаад, Цэц түүнийг нь “…Тийм байна” гэж шийдсэн. Гэвч тухайн үеийн УИХ энэ дүгнэлтийг хүлээж аваагүй юм. Тиймээс Цэц арав гаруй хоногийн өмнө Их суудлаараа уг асуудлыг дахин авч хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийг хүчингүй болгож шийдвэрлэв. Ингэснээр 2019 онд “Эрдэнт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор эхэлж гарсан гомдол мэдээлэл яллаа. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авсан “Монголын зэс корпорац”, “Тавантолгой” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж хоёр, мөн “Эрдэнэс Тавантолгой”-д хамааралтай нүүрсний хулгайд холбогддог улстөрчдийн зүгээс яг 2019 оны “үг”-ээр Цэцэд ганц л гомдол өгөхөд “…Онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон нь Үндсэн хуулийн зөрчил” гэж дүгнэхэд бэлэн болоод байна.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо1 цаг 1 минутын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ1 цаг 13 минутын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо1 цаг 18 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө1 цаг 23 минутын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов1 цаг 26 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо1 цаг 29 минутын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх4 цаг 28 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой6 цаг 12 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 19 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна7 цаг 2 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ7 цаг 8 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ7 цаг 12 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна7 цаг 16 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 50 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 54 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 57 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.