АН-ынхан Бүлгийнхээ бичлэгээр улс төрийн акц хийсэн анхны нам боллоо


11-р сарын 20
8 цаг 39 минут

       УИХ дахь Намын бүлгүүд даваа гараг бүрд хуралддаг. Ээлжит хурлууд уржигдар болсон. Бүлгүүдийн хуралд Гашуунсухайт-Ганцмодны төслийн хэлэлцээрийн талаарх танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, уг хэлэлцээрийн Монголын талын Ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар хийсэн байна. Тэгвэл даваа гарагийн оройхноос АН-ын бүлгийн хуралдааны дүрс бүхий видео бичлэгүүд цахим сүлжээгээр цацагдав. Ийм видео бичлэг бүхий мэдээллүүд уржигдар орой АН-ын бүлгийн цахим хуудас дээр тавигдаад өчигдөр өглөө устгагдсан юм.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр “...Бүлгийн хуралдааны талаар мэдээлэл өгье. Ц.Туваан сайд ахлаад хэлэлцээр явагдаж байгаа. Ерөнхий сайд бас мэдээлэл өгсөн. Гашуунсухайт-Ганцмодны хил холболт бол үнэхээр чухал асуудал.

Засгийн газраас баримталж байгаа 14 мега төслийн хамгийн эхэнд тавигдсан. Энэ төслийн талаар янз бүрийн байр сууриуд байдаг ч энэ нь Монгол Улсын эдийн засагт асар чухал. Тийм учраас хэлэлцээрийн явцын мэдээллийг ажлын хэсгийн ахлагч болоод Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Ер нь хэлэлцээрийн явцын мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч байгаа Засгийн газрын байр суурьт талархууштай байна. Энэ төсөл дөрвөн УИХ гээд 16 жилийн туршид шийдэгдээгүй явж ирсэн. Үүнийг өөр байдлаар харж, асуудлаа тодорхой мэдээлээд явж байгаа нь зөв. Гэхдээ энэ нь танилцуулгаар орж ирэхдээ ямар нэг байдлаар нууц ч юм уу, хаалттай байх хүсэлт тавигдаагүй. Хаалттай, нууц байх ёстой гэж төсөл танилцуулагчид мэдэгдээгүй. УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүдийн үг хэлэх нь хязгаарлагдсан. АН-ын гишүүдээс маш их санал гарч байсан. “…Дэгийн тухай хуулиар бид чуулган дээр үг хэлэх хязгаартай болчихлоо. Бүлэг дээр авч байгаа мэдээлэл, бүлэг дээр сайд нар ирж өгч байгаа мэдээллүүдээс хэрвээ хаалттай, нууц биш бол Бүлгийн хэвлэлээр дамжуулж олон нийт рүү гаргамаар байна” гэсэн саналыг Бүлгийн гишүүдээс өнгөрсөн хугацаанд маш их тавьж байсан. Түүнийг Бүлгийн ажлын албанаас энэ долоо хоногоос эхлээд хэрэгжүүлээд явсан нь Ерөнхий сайдын мэдээлэлтэй давхацлаа. Гэхдээ энэ нь хэдийгээр нууц биш байсан ч хөрш орны асуудал яригдаж байгаа тохиолдолд цаашид гишүүд ер нь анхаармаар юм байна гэж ойлголоо. Ерөнхий сайдын зарим мэдээлэл таслагдаад, богино болчихоор бүтэн агуулга нь алдагдсан.

Түүнээс биш “…Хөрш орнуудтай Монгол Улс гэрээ, хэлэлцээрийн түвшинд амласан амлалтаа биелүүлж байх ёстой. Хөрш орнуудтай найрсаг харилцаа, тэр тусмаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх ёстой” гэдэг зарчмын байр суурийг илэрхийлж байсныг энд тодотгож хэлье.

Манай Бүлгийн гишүүдийн зүгээс “…Хэдийгээр хууль дүрмээр хориглоогүй, хаалттай хурал биш, нууц асуудал биш, эцсийн гэрээ биш ч гэсэн, үйл явцын мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавих нь зохимжгүй юм биш үү” гэсэн санал гарсан. Гэрээний явцыг харахад нэг сайн тал нь Монголын талын нарийн царигийн асуудал, Хятадын талын бусад асуудал биш, ерөөсөө Хөрөнгө оруулалтын гэрээ, бизнесийн хамтын ажиллагааны тухай олон зүйл яригдана лээ. Жишээ нь, “…Өнгөрсөн хугацаанд Хятад улс 2015 онд төмөр замаа байгуулчихаад олон жил ашиглалтгүй байсан. Үүнд банкны зээл авсан. Банкны зээлдээ ийм алданги гаргасан. Үүнийг та нар харгалзаж үзэх ёстой” гэсэн. Ийм бизнесийн л хэлцэл байсан.

Энэ бол АН-ын Бүлгийн гишүүдийн зүгээс “…Цаашдаа харилцан эрх ашгаа хангаж ажиллахад, ер нь цаана нь улс төр байхаар асуудал бол хэцүү байдаг шүү дээ. Одоо бол бизнесийн хэлцлийн түвшинд Засгийн газрын ажлын хэсэг авч үзэж байгаа нь сайн юм болов уу” гэж үзэж байна.

Одоо бид харилцан үр ашигтай, бизнесийн мөнгөний хүү, алдагдсан боломж, ирээдүйд олох ашгийг яриад явчих боломжтой. Энэ түвшинд очсон байна лээ. Ер нь бол танилцуулга дээр, өнгөрсөн хугацаанд 2015 оноос хойш Хятадын талаас “Чайна энержи”, тэр үеийн “Шеньхуа” компанийн зүгээс ийм хэмжээний хөрөнгө оруулалт, төдөн тэрбум юанийн хөрөнгө оруулалт оруулчихсан. Тэр зам ашиглагдаагүй, гэтэл цаанаа банкны зээлтэй, санхүүгийн алдагдсан боломжуудтай. Ийм тодорхой зүйлүүдийг ярьсан. Үүний нөгөө талд “…Бид ийм боломжуудаа алдсан. Та нар тодорхой хэмжээний, богино биш хугацааны гэрээ хийж, тодорхой хэмжээний нүүрсийг баталгаат худалдан авалтын гэрээ хийе” гэсэн тодорхой тийм саналууд байна лээ. “…200-аад сая тн нүүрсийн бид урт хугацаанд ингэж авъя. Энэ нь “Чалько” гэдэг компанийн одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн хийж байгаа гэрээний нөхцөлөөс дордуулахгүйгээр хийгээд цаашаа авч явъя” гэдэг бизнесийн төслүүд л байсан” гэв.

Ер нь бол “…УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралдана” гэсэн хууль байдаггүй. Гэхдээ бүх мэдээлэл нь ил явагддагүй. Учир нь Бүлгийн хурал дээр тухайн нам, эвсэл улс төрийн тохироогоо хийж, ёстой л “сав”-ныхаа яриаг хийдэг. Тэр утгаараа, бичлэг байтугай хэн юу хэлсэн ярьсан нь бараг мэдэгдэлгүй өнгөрдөг.

Харин тухайн нам, эвслийн УИХ дахь бүлгийн удирдлагууд маргааш нь буюу мягмар гаригт албан ёсны нэгдсэн байр суурийг илэрхийлсэн мэдээллийг олон нийтэд өгдөг. Манай УИХ өнгөрсөн 32 жилийн туршид ийм дэгтэй явж ирсэн. Тийм жаягтай. Тэгвэл АН-ын Бүлэг энэ жаягийг зөрчихөд хүрсэн наадах шалтгаан нь Бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хэлсэнчлэн “…УИХ-ын дэгийн тухай хуулиар гишүүдийн үг хэлэх нь хязгаарлагдсан. АН-ын гишүүдээс маш их санал гарч байсан. “…Дэгийн тухай хуулиар бид чуулган дээр үг хэлэх хязгаартай болчихлоо. Бүлэг дээр авч байгаа мэдээлэл, бүлэг дээр сайд нар ирж өгч байгаа мэдээллүүдээс хэрвээ хаалттай, нууц биш бол Бүлгийн хэвлэлээр дамжуулж олон нийт рүү гаргамаар байна” гэсэн саналыг өнгөрсөн хугацаанд маш их тавьж байсан. Түүнийг Бүлгийн ажлын албанаас энэ долоо хоногоос эхлээд хэрэгжүүлээд явсан” гэв. Харин цаадах шалтгаан нь Гашуунсухайт-Ганцмод төсөлд “Чайна энержи” компаниас ирүүлсэн саналтай холбоотой. Түүгээр өнгөрсөн арав гаруй жилийн туршид Монгол Улсын дөрөв дэх, тав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр зөрчилдаж, хэрэлдсэн. Бие биедээ Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохдоо ч тулж байв. Гэтэл “Чайна энержи” компанийн албан бичгээр ирүүлсэн саналын агуулга Х.Баттулгынх нь зөв байсныг нотлох маягтай явдал болболсон юм даг уу даа. Үүнд хөөрсөн Х.Баттулга, түүний фракцын гишүүд Бүлгийнхээ цахим хуудсаар энэ явдлыг товойлгосон мэдээллүүдийг цацчихсан байна. Ингэснээр АН-ынхан Бүлгийнхээ бичлэгээр улс төрийн акц хийсэн анхны нам болов.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа9 цаг 22 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.