Төрийн банкныхан 15 жилийн ойгоо угтан бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэлээ


11-р сарын 21
11 цаг 42 минут

      Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банкны хамт олон үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 4000 гаруй ажилтныхаа дунд “Өгөх өдөр” хандивын аяныг зохион байгуулж цугларсан 50,555,000 төгрөгийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлалаа.

Тэдний амьдрал бэлэглэсэн бяцхан зүрхнүүдийн нэг төлөөлөл нь П.Дөлгөөнзаяа охин юм. Тэрээр “Зүрх мартахгүй” төслийн багийн хамт олон Баянхонгор аймагт үзлэг хийхээр очих үед оношлогдсон бөгөөд яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод ирж эмчлүүлэн, хагалгаа амжилттай болж дахин нэг гэр бүлийн нүүрэнд инээмсэглэл тодорлоо.

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд 1000 орчим төрдөг гэсэн судалгаа бий. Тэдгээр хүүхдүүдийн  дийлэнх нь бүрэн эмчлэгдэх боломжтойгоос гадна яаралтай мэс засалд орох шаардлагатай байдаг аж.

“Зүрх мартахгүй”, “Хязгаараас чинад” төслийн багийнхан хамтран Монгол орны өнцөг булан бүрд мөн ОХУ, Тува, Афганистан улсын төрөлхийн зүрхний гажигтай хүмүүсийг үзлэгт хамруулан шаардлагатай тохиолдолд хагалгаанд оруулж энэхүү нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа олон улсын шинж чанартай болгон цар хүрээгээ жилээс жилд өргөжүүлэн тэлж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тэд дотооддоо болон хилийн чанадад 90,000 километр замыг туулан  40,322 хүнд эмчийн үзлэг үнэгүй хийж, нийт 1280 гаруй зүрхийг авраад байна.

Банк санхүүгийн салбарынхан тэр дундаа Төрийн банкныхан өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2020 онд “Зүрх мартахгүй” төсөлд хандив өгч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байсан бол энэ удаа 15 жилийн ойгоо тохиолдуулан орон даяарх салбар нэгжийн бүх ажилтан тус аянд оролцсоноороо онцлог болжээ.

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад манлайлагч болохын хувьд 2022 оноос “Эрүүл иргэн” хадгаламж, картын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, шинжилгээнд хөнгөлөлттэй үнээр хамрагдах дадалд суралцуулах зорилго тавин ажиллаж буй. Цаашид Тогтвортой хөгжлийн томоохон зорилтуудын нэг болох Эрүүл мэндийг дэмжих, эрүүл Монгол иргэнийг төлөвшүүлэн бий болгох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, санаачлан зохион байгуулах тал дээр олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

                                               Итгэл төгс Ногоон ирээдүй



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.