Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан


11-р сарын 21
11 цаг 47 минут

        Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн босгон дээр Ерөнхий сайд асан Д.Содномтой уулзаж, 1960 оны Үндсэн хуулийн талаар зарим зүйлийг асууж, тодрууллаа.

-Та 1960 оны Үндсэн хуулийн  талаар дурсаж ярих цөөхөн хүмүүсийн нэг. Тухайн үед 1940 оноос хойш 20-хон жилийн дараа Үндсэн хууль батлах хэрэгцээ, шаардлага юу байсан бол…?

-Миний хувьд 1963-1969 онд Сангийн яамны сайдаар, 1969-1984 он хүртэл Улсын төлөвлөгөөний комисст ажилласан. Өөрөөр хэлбэл, 1960-аад оны үед Монгол Улсынхаа Сангийн яам, Төлөвлөгөөний комисс гэсэн эдийн засаг, санхүүгийн байгууллагад ажиллаж байлаа. Иймд тухайн үед Үндсэн хууль батлах шалтгаан нөхцөл, тус хуулийн хүрээнд ямар ажил, арга хэмжээ авч байсан талаар цухас ярья.

1960-аад он бол Дэлхийн II дайны сүйтгэл, хор хохирлыг арилгахын тулд социалист орнууд эдийн засгийн хувьд нэлээн хүнд байдалд орсон төдийгүй цаашдаа хамтын хүчээр хөгжих уриаг дэвшүүлэн ажиллаж байсан үе. Энэ хүрээнд социалист орнууд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл хэмээх хамтын ажиллагааны томоохон хэлэлцээрийг байгуулаад хөгжилтэй орнууд нь Монгол, Вьетнам зэрэг хөгжлөөр хоцорч яваа улс орнуудаа бүх талаар дэмжин хөгжүүлэх гол зорилгыг тавьсан.

Тиймээс Монгол Улс хөгжлийнхөө шинэ үе рүү шилжих эхлэл тавигдсан тул 1960 оны Үндсэн хуулийг баталж, мөрдсөн. Энэ утгаараа Монгол Улс эдийн засгийн хоцрогдлоо арилгаж, социалист бусад улс оронтой хөгжлийнхөө түвшинг ойртуулах тэрхүү зорилтоо тодорхойлж, зорилгоо төлөвлөж, хэрэгжүүлэх явдалд Үндсэн хуулиа батлах нь чухал ач холбогдолтой байсан юм.

-Тухайн цаг үедээ өөрийн үүргээ гүйцэтгэсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1960 оны Үндсэн хууль түүх болоод үлджээ. Энэ хуулиас эргээд харахаар олзуурхмаар, эсвэл оновчтой зүйл, заалт юу байсан бол…?

-Ардын Их Хурал нь тухайн цагтаа төрийн эрх барих дээд байгууллага байлаа. Орон нутгийн сум, нэгдэл, намын үүрийн дарга нарыг Ардын Их Хурлын депутатаар сонгодог тул хөгжлийн төлөвлөгөөнд орон нутгийн онцлог, иргэдийн саналыг тусгаж чаддаг байсан.

Мөн Ардын Их Хурлаас гаргасан хууль, тогтоол шийдвэрүүдийг депутатууд орон нутгийн иргэдэдээ тайлагнаж, танилцуулдаг. Энэ нь төрийн дээд байгууллагын зохион байгуулалтын шилдэг туршлага тул үүнийг одоо ч ашиглах хэрэгтэй гэж боддог. Учир нь ард түмний амьдрал, орон нутгийн хөгжил, зовлон жаргалын талаар нэвтэрхий толь болсон тэдгээр хүмүүс нэг дор цуглаад асуудлыг ярилцахаар шийдвэрлэх гарц, гаргалгааг гайхалтай олж сонгож чаддаг байсан юм. 

-Тэгвэл дээрх зохион байгуулалтын хүрээнд хууль батлах, хэлэлцүүлэх үед иргэдийн саналыг сайтар тусгаж байсан гэж ойлгож болох нь ээ?

-Ардын Их Хурлаар хууль хэлэлцэх үед сум, нэгдэл, намын дарга нар саналаа хэлдэг байлаа. Тухайн үеийн Ардын Их Хуралд би Сангийн сайд, төлөвлөгөөний комиссын даргын хувьд улсын төсөв, жилийн болон таван жилийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар илтгэл тавьдаг байсан. Мөн депутат нэг бүрийн хэлж буй санал бүрийг хянаад хуульд тусгах, эс тусгах шалтгааны нөхцөлийн талаар тайлбарладаг байлаа. Үнэндээ тэд цөөхөн үг хэлдэг. Гэхдээ цөөхөн үгэндээ амьдралын хамгийн чухал асуудлыг базаж хэлдэг, бодсон санаснаа ажил болгож, хэрэгжүүлж чаддаг тийм хүмүүс байсныг хэлэх хэрэгтэй.

Товчхондоо 1960 оны Үндсэн хуульд Ардын Их Хурал нь дээд танхимтай байхаар тусгасан нь ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан гэж хэлнэ. Учир нь орон нутаг сум, нэгдэл бүрийг төлөөлж 400 гаруй хүн Ардын Их Хурлын депутатаар сонгогддог байсан нь ард түмний санал, хүсэлтийг төлөөлж ярих эрх, үүрэгтэй хүмүүсээр парламентыг бүрдүүлдэг гол онцлог нь оршиж байгаа юм.  Ер нь ардчилал гэдгийг их энгийнээр хэлбэл, ард түмний засаглал гэсэн л үг.  Ард түмний засаглал яаж бүрдэх ёстой вэ гэхээр бол засаг захиргааны анхан шатны нэгж байгууллага, иргэдээ төлөөлсөн хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгож ажиллуулах явдал. Үүнийг 1992 оны Үндсэн хууль батлахдаа жаахан гажуудуулсан юм шиг санадаг.

-Тухайлбал,

-Шинэ Үндсэн хуулиар парламент нэг танхимтай, тэр нь  хууль батлах гол үүрэгтэй байгаа юм. Мөн Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж заасан. Төрийн хэрэгт шууд оролцоно гэдэг нь хууль тогтоох байгууллага, Засгийн газар, шүүхийн бүтэц бүрэлдэхүүнийг тогтооход ард түмэн оролцох ёстой гэсэн үг. Энэхүү хоёр эрхийг яаж хэрэгжүүлэх вэ гэхээр “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Гэвч тэдгээр эрхүүдээ ард түмэн бүрэн эдэлж чадахгүй байна. Улмаар хууль тогтоох гол үүрэгтэй Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллага болсон тул баталж буй хуулиа өөрсдөө хянахаас биш, ард түмний хяналт байхгүй болсон харагдаад байдаг. Бүр 1924 онд баталсан Үндсэн хуульд хоёр танхимтай байхаар заасан байдаг юм. Тэгэхээр бид цаашдаа парламентаа хоёр танхимтай болгох шаардлагатай байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа6 цаг 34 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ8 цаг 9 минутын өмнөГэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ8 цаг 24 минутын өмнөЭрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав8 цаг 45 минутын өмнөЖ.Оюунбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д хийсэн төрийн айлчлалын гол зорилго нь Монгол, Герман улс стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар өргөжүүлэх явдал байв9 цаг 3 минутын өмнөМонголын реформ, авлигын эсрэг тэмцэл: Сингапураас юу сурах вэ?9 цаг 17 минутын өмнөГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ9 цаг 58 минутын өмнөНамдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ11 сар 2. 11:21Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ11 сар 2. 11:14Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ11 сар 2. 9:22Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан11 сар 2. 8:51Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад биотехникийн арга хэмжээ авна10 сар 31. 12:21Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв10 сар 31. 12:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө цас орно10 сар 31. 12:12УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө10 сар 31. 11:46БНСУ таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлал болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлжээ10 сар 31. 11:41УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн ажлын тайлан10 сар 30. 17:1311 дүгээр сарын 1-ний өдрөөс Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов10 сар 30. 17:09Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна10 сар 30. 17:02Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв10 сар 30. 14:48Шүүхээс Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгсан шийдвэрийг хүчингүй болгов10 сар 30. 12:40Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 30. 10:22Дэлхийн банк: Зэсийн ханшийн төсөөллийг өсгөлөө10 сар 30. 10:19НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ10 сар 30. 10:15НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав10 сар 30. 9:40Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ10 сар 30. 9:37457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна10 сар 30. 9:28Жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг Солонгос болон Монгол хэл дээр өгөх боломж бүрдлээ10 сар 30. 9:24Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ10 сар 30. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 30. 8:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.