Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан: Улс орны бүхий л зүйл Үндсэн хуулиасаа эх үүсэлтэй


11-р сарын 22
13 цаг 20 минут

      Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга асан Гавьяат хуульч Д.Лүндээжанцантай Монгол Улсын Үндсэн хуулийн тухай ярилцлаа.

-Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож байна. Тэртээ 100 жилийн өмнө Монгол Улсад анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш нийтдээ дөрвөн удаа Үндсэн хуулиа шинээр баталсан. Монголын Үндсэн хуулиудын түүхэн үүрэг, үзэл санаа, онцлогийн талаар товч тайлбарлаж өгнө үү.

-Монгол Улс 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 онд ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо олсон. Гэтэл манай улсын тусгаар тогтнолыг хөрш орнууд маань хүлээн зөвшөөрөхгүй, удаа дараа үгсэн бүдгэрүүлэх оролдлого хийж байсан. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад байдал ихээхэн хүнд нөхцөлд байсан. Ийм үед монголчууд анхдугаар Үндсэн хуулиа баталж, бүгд найрамдах засгийг яаралтай сонгож авах нь зүйтэй гэж тогтсон учиртай. Энэхүү анхдугаар Үндсэн хуулиараа бэхжүүлж заасан төрийн байгуулал, иргэний эрх, эрх чөлөө, нутгийн захиргаа гээд гол институтүүдэд хийсэн судалгаанаас харахад гаднаас үлгэр загвар авч “хуулбарласан” гэж шүүмжлэх явдал байдаг ч нарийвчлан үзвэл төр ёсны түүхэн уамжлалдаа сайтар тулгуурласан нь илт байдаг. Мөн манай эх орончид, үндэсний ардчилсан үзэлтнүүд Монгол орныхоо хөгжлийг жам ёсны голдирлоор нь хөтлөн залах гэж их ч мэрийж хичээсэн, гадныхан өөрсдийнхөө туршиж байгаа зам мөрөөр явуулах гэж түүнээс ч дутуугүй шахаж дарамталсан нь харагддаг. Бүгд найрамдах засаглал бол ерөнхийлөгчийн болон парламентын гэсэн хоёр хэлбэртэй шүү дээ. Манай Монголын ард түмэн эртнээсээ бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж ярьж сургадаг ард түмэн учир энэхүү ардын ёсондоо нийцүүлэн парламентын засаглалыг сонгож авсан. Анхдугаар Үндсэн хуулийг баталсан Улсын анхдугаар хуралд нийтдээ 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 нь Улсын анхдугаар хуралд оролцсон гэсэн түүхийн баримт бий. Эдгээр төлөөлөгчдийг маш нарийн сонгож гаргаж ирсэн нь бас баримт бичгүүдэд тодорхой байгаа. Энэ хүмүүс арван гэр, баг, сум, хошуу, аймаг гэсэн таван дамжлагаар снгогдсон, тухайн үедээ ард түмэндээ хүндлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчид байсныг хэлэх ёстой.

Хэв маяг талаас нь авч үзвэл 1940, 1960 оны Үндсэн хуулиуд бол социалист хэв маягийн хуулиуд байсан. Одоо хүчин төгөлдөр байгаа 1992 оны үндсэн хууль бол либерал үзэл, хүний эрх, жам ёсны эрхийг тунхагласан хууль. Тодруулбал, 1940 оны Үндсэн хуулиараа манай улс хөрөнгөтний бус хөгжлийн чиг замыг албан ёсоор тодорхойлоод, тэгээд дээр нь нийгэм журмыг байгуулна гэсэн үндсэн зорилтыг тавьсан. Үүнийг Х.Чойбалсангийн Үндсэн хууль ч гэж нэрлэдэг. Х.Чойбалсанг тахин шүтэх явдал 1940-өөд онд их хүчтэй өрнөсөн байдаг л даа. Энэ Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний асуудлыг Анхдугаар Үндсэн хуульд зааснаасаа нэлээн урагшаа ахиулсан. Анхдугаар Үндсэн хуульд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд ижил эрхтэй байх тухай заалт орсон бол 1940 оны Үндсэн хуульд жирэмсэн эмэгтэй, хүүхэд, эх нялхсын эрх ашгийг хамгаалах тухай асуудлыг илүүтэй тусгах зэргээр нэлээд ахиулж, хөгжүүлж явсан байдаг. Тухайлбал, 1940 оны Үндсэн хуулийн 80 дугаар зүйлд, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэй хүний нэгэн адил тэгш эрхийг эдэлнэ, эдгээр эрхийг биелүүлэх бололцоо нь эмэгтэйчүүдэд эрэгтэй хүний нэгэн адил ажил хөдөлмөрийн бололцоог олгох, амрах ба аюулаас хамгаалуулах, эрдэм сурах бөгөөд эх нялхсын эрх ашгийг улсаас батлан хамгаалах ба бие жирэмсэн эмэгтэйчүүдэд зохих чөлөөг олгох, мөн энэ завсар хөлс хэрэглэлийг бүрэн дүүрэн хэвээр олгох явдлаар хангагдана гэж заасан байгаа юм. Түүнчлэн, эмэгтэйчүүдийг богтлон өгөх, насанд хүрээгүй эмэгтэйчүүдийг эхнэр болгон өгөх буюу авах, олон эхнэртэй байх явдал, сургуульд орох, түүнчлэн аж ахуй, улсын ба соёл боловсрол, улс төр, олон нийтийн ажил дор оролцох явдалд саадыг учруулах зэргээр ямар нэгэн маягаар эмэгтэйчүүдийг боолын байдлаас ангижруулан гаргах ба тэгш эрхтэй болгох явдалд саадыг учруулбал хуулиар цээрлүүлэн шийтгэнэ гэж хуульчилсан. Гоё хэлсэн байгаа биз?

За 1960 оны Үндсэн хуулиар бол социализмыг бүрэн байгуулах, өөрөөр хэлбэл, социализмын материал техникийн баазыг байгуулж, коммунист чиг баримтлалаар замнах бодлогыг тодорхойлсон. Ю.Цэдэнбалын Үндсэн хууль гэж нэрлэх нь бас бий. Хамгийн гол нь энэ үе бол их бүтээн байгуулалтын үе учраас Бүтээн байгуулалтын Үндсэн хууль гэж нэрлэгддэг. Энэ хуульд нам, төрийн асуудлыг улам товойлгон тавьж, одоо бидний зүгээс шүүмжлэлтэй ханддаг захиран тушаах систем буюу намжсан төр, төржсөн намын тогтолцоог бататгаж өгсөн. 1940 оны Үндсэн хууль бол 12 бүлэг, 95 зүйлтэй, 1960 оных 10 бүлэг, 90 зүйлтэй. Эдгээр Үндсэн хуульд агуулгын болоод бүтэц, зүйл заалтуудын онцлог, ялгаа нэлээд бий.

-Сурвалж бичгүүд, судлаачдын бүтээлээс харахад манай төр засаг Үндсэн хуульдаа багагүй нэмэлт, өөрчлөлт оруулчихдаг байжээ гэж харагддаг?

-Нэг шүүмжлэлтэй хандах зүйл бол яах аргагүй энэ юм. 1940-1960 онд Үндсэн хуульдаа манайхан хэтэрхий их халдаж байсан. Ардын Их Хурлын чуулган, Улсын Бага Хурал, АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг энэ тэрээр зарим нэмэлт, өөрчлөлтүүдийг хийчихдэг байсан байгаа юм. Баахан байгууллагуудыг нэр заагаад Үндсэн хуульдаа оруулчихсан, нөгөө байгууллага өөрчлөгдөх болохоор л өөрчлөлт оруулахаас аргагүй болчихсон байсан нь түүхийн баримтуудаар илэрхий байдаг. Харин 1960-1990 оны хооронд энэ байдал арай гайгүй болсон. Ерөөсөө Үндсэн хууль гэдэг бол тийм амар хялбар өөрчлөөд байдаг зүйл биш шүү дээ. Тэгэхээр энэ Үндсэн хууль гэдгийнх нь мөн чанар талаас аваад үзсэн ч хэрвээ нэмэлт, өөрчлөлт оруулах бол тусгай журмаар шийдвэрлэдэг жамтай. Үндсэн хуулийн энэ гол шалгуур, дэг журмыг бид 1992 оноос хойш мөрдөж ирлээ.

-Одоогийн Үндсэн хуулийг батлахын өмнө манай улс шилжилтийн хууль батлан мөрдөж байсан. Энэ тухай тодруулна уу.

-1990 оны хавар Үндсэн хуульд байсан нэг намын тогтолцоог халж, “Төр, нийгмийг удирдан чиглүүлэх хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг удирдлага болгосон МАХН мөн” гэсэн заалтыг авч хаясан. Ингэж Үндсэн хуулийн үзэл санаа олон намын тогтолцоо руу, олон ургальч үзэл рүү орж байгаа юм. Энэ үед Үндсэн хуулийн Нэмэлт хууль гэж шилжилтийн шинж чанартай хууль батлагдсан. Энэ хууль бол 1992 оны Үндсэн хуулийн төрийн эрх мэдлийн хуваарилалтын гол үндэс нь болсон. Ардын Их Хурал, Улсын Бага Хурал, тухайн үед Сайд нарын зөвлөл гэж нэрлэдэг байсан Засгийн газрыг одоогийнхоор нь нэрлэж танхимын зохион байгуулалтад шилжүүлсэн. Мөн Үндсэн хуулийн хяналтын зөвлөл гэж байгуулсан. Харин шүүх, прокурорын асуудал руу энэ хуулиар огт хөндөөгүй. Өөрөөр хэлбэл, энэ шилжилтийн зурвас үеийн Үндсэн хууль байсан гэж хэлж болно.

-Тэгэхээр 1990 оны анхны ардчилсан сонгууль энэ хуулийн хүрээнд явагдсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Энэ хуулийн дагуу 1990 оны долдугаар сарын хорьдоор чөлөөт ардчилсан сонгууль болж, тойргоос сонгогдсон 430 депутатаас бүрдэх Ардын Их Хурал, тус хуралд авсан суудлынх нь тоогоор намуудад хуваарилж, 50 гишүүн, дарга, орлогч, нарийн бичигтэйгээ нийт 53 хүний бүрэлдэхүүнтэй Улсын Бага хурлыг байгуулсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийн холимог системийг ашиглаж хоёр танхимтай парламентыг байгуулсан гэсэн үг. Энэ парламент таван жилийн бүрэн эрхийн хугацаатай ажилласан. Ингээд энэ парламент 1991 оны 11 дүгээр сарын 26-нд буюу Анхдугаар үндсэн хуулиа баталсан өдөрт амжуулаад шинэ Үндсэн хуулиа батлах зорилт тавиад ажилласан боловч амжаагүй. Одоогийн манай Үндсэн хууль бол ард түмнээр хэлэлцэгдсэн хууль. 1940 оны Үндсэн хуулийг бас ард түмнээр хэлэлцүүлсэн байдаг юм. 1992 онд Үндсэн хуулийн төсөл “Монгол Улсын Их цааз” гэдэг нэртэйгээр боловсруулагдаж, түүнийг бүх ард түмнээрээ хэлэлсэн. Улсын Бага хурлаар гурван удаа оруулж хэлэлцүүлж байж АИХ-д өргөн барьсан юм. Далан зүйлтэй Үндсэн хуулийн төслийг 430 депутат хэлэлцэн батлах гэдэг тийм ч амар ажил байгаагүй. Хурал 70 гаруй хоног үргэлжилж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулиа баталж байсан түүхтэй.

-Одоогийн Үндсэн хууль либерал үзэл баримтлалтай гэж та өмнө ярилаа. Өмнөх Үндсэн хуулиудаас үүгээрээ эрс ялгагдана гэж ойлгож болох уу?

-Одоогийн Үндсэн хуулийн маань гол үзэл санаа бол монголчууд бид хүн төрөлхтний жам ёсны голдирлоор амьдаръя гэдэг зарчим шүү дээ. Өнөөдрийн соёлт хүн төрөлхтөн зах зээлийн эдийн засаг, хувийн өмчийг хүлээн зөвшөөрөөд, олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, төрийн эрх мэдлийг зөв зүйтэй, зүй зохистой, харилцан хяналт, тэнцвэртэйгээр оновчтой хуваарилах, нутгийн удирдлагын өөрөө удирдах ёсыг бий болгох, Үндсэн хуулийн өөрийнх нь хамгаалалтыг бий болгох зэрэг олон чиглэлд маш их дэвшил гаргаад байна. Энэ дэвшилтэт чиг хандлага, голдирол руу оръё гэдэг хөгжлийн чиг баримжаагаа бид Шинэ Үндсэн хуулиараа тодорхойлсон хэрэг. Үүний дээр шүүх эрх мэдэл бол бие даасан эрх мэдэл байх, шударга ёсны баталгаа байх ёстой гэдэг агуулгаар манай Үндсэн хууль батлагдсан. Улмаар 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх, шүүх эрх мэдлийг шударга ёсны зарчмаа хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг хангахтай холбоотой олон заалт Үндсэн хуульд тусгалаа олсон.

-Үндсэн хуулийг амар хялбар өөрчлөөд байж болохгүй гэж та хэллээ. Олон нийтийн ч Үндсэн хуульд байн байн нэмэлт өөрчлөлт оруулж байгаад шүүмжлэлтэй ханддаг?

-Тийм шүүмжлэлтэй хандах явдал одоо ч үргэлжилсээр л байгаа. Ер нь юм л болбол Үндсэн хууль руугаа халдаад байж болохгүй. Тал талаас нь судалж, олон жилийн, урт хугацааны судалгаа нотолгоотойгоор, шинжлэх ухаанчаар хандаж, хүмүүсийн санаа бодлыг авч, тэдний ойлголт, итгэл үнэмшил нэг цэгт хүрсэн цагт сая Үндсэн хуульдаа гар хүрч болно. Үүнийг нийгмийн зөвшилцөл гэж яриад байгаа юм. Ингэж нийгмийн бүхий л давхрааны санаа бодлыг судалж, суулгаж, ойлголцсон цагт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зачмыг шинэ Үндсэн хуульт ёс гэж нэрлэж байна. Ерөөсөө Үндсэн хуульт ёс гэдэг бол төрийн эрх мэдлийг маш оновчтой, харилцан хяналт тэнцэлтэйгээр хуваарилах, түүнийгээ чандлан баримталж хэрэгжүүлэхийг хэлж байгаа юм. Ингэж чадвал нөгөө хүний эрх, эрх чөлөө маань зүгээр л цагаан дээр хараар бичээд үлдээсэн хоосон жагсаалт биш амьдрал дээр бодитойгоор хэрэгждэг, баталгаатай болдог ёстой. Тодруулах юм бол, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай болгодог гол арга зам бол төрийн эрх мэдлийг л зөв хуваарилах асуудал. Аль нэг байгууллага, институтэд хэт их эрх мэдлийг төвлөрүүлэхгүй байх, харилцан бие биенийгээ маш сайн хянаж чаддаг байх, нэг нь нөгөөгийнхөө ажлыг хийлгэж чаддаг байх, хариуцлага тооцож чаддаг байхыг төрийн эрх мэдлийн хуваарилалт зөв, тэнцвэртэй байна гэж үзнэ. Үүний үр дүнд хүний эрх, эрх чөлөө хангагдана.

ндсэн хуулийн үнэ цэнийг залуучууд хэрхэн ойлгож, хүлээж авах ёстой юм бэ? Үндсэн хууль бол эх орон гэж манай нэрт хуульчид зүйрлэдэг. Эх орныхоо тусгаар тогтнол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиа дээдлэн сахих замаар хамгаалах ёстой ч гэдэг. Та энэ талаар товчхон тайлбарлаж өгнө үү.

-Үндсэн хууль бол хүн болгонд хамаатай хууль. Өөрөөр хэлбэл, Монголын 3.5 сая иргэний маань санаа бодлыг нэг зүгт, нэг зүйл дээр зангидаж байгаа тэр тоглоомын дүрэм нь, газрын зураг нь Үндсэн хууль юм. Тийм ч учраас төр иргэнтэйгээ байгуулсан нийгмийн гэрээ гэж үздэг. Бүх насны, бүх ажил мэргэжлийн хүмүүсийн зөвшилцлийн баримт бичиг, дээд хүчин чадалтай баримт бичиг бол Үндсэн хууль гэж тодорхойлдог. Гэхдээ, аливаа асуудлыг Үндсэн хуульд тусгачихаар аяндаа хэрэгжчихдэггүй. Амьдралын бичигдээгүй хуулиуд, урган гарсан элдэв учир шалтгаанаар гажуудах явдал их байдаг. Иймд хамгийн гол нь Үндсэн хуулиа, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг амилуулахын тулд дагаж гарч байгаа органик хуулиуд болон бусад хуулиа жинхэнэ ард түмний хүсэл сэтгэлд нийцсэн, эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангасан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байдлаар, тэгээд хариуцлагын тогтолцоотой нь хамт гаргаж байж сая хууль амьдрал дээр хэрэгждэг зүй тогтолтой. Өнөөдөр төргүй улс гэж дэлхийд байхгүй. Бие даасан улс гэр цөм өөрийн төрийн засагтай, өөрийн Үндсэн хуультай. Үндсэн хуулийнхаа дор улс орноо удирдаж авч явах, тусгаар тогтнолоо бататгах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, хүн ард, төр засаг, татвар шимтгэл, хариуцлагын тогтолцоо гээд бүхий асуудлаа хуульчлан тогтооно. Нэг үгээр хэлбэл, улс орны бүхий л зүйл Үндсэн хуулиасаа эх үүсэлтэй байдаг. Үүнийг л залуус, хүүхдүүд маань ойлгож, тэр эх үндэс, уг сурвалжаа дээдлэн хүндэлж, хэлбэрэлтгүйгээр сахин мөрдөх ёстой юм.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна2 цаг 57 минутын өмнөБ.Жавхлан: Ахмадын тэтгэврийг 1.5 сая төгрөг болгох боломжгүй. Зөвхөн инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ4 цаг 25 минутын өмнөД.Амарбаясгалан, Г.Занданшатар нар уулзаж байна4 цаг 35 минутын өмнөӨ.Золбаяр: Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад “Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ“ гэдэг үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье5 цаг 14 минутын өмнөЭмэгтэйчүүдийнхээ улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг6 цаг 11 минутын өмнөХовч, хонзонтой, хонжоо хайгч, хязгааргүй шуналтай Энхбаярууд7 цаг 1 минутын өмнөМаргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй7 цаг 4 минутын өмнөГУРИЛЫН ҮНИЙН ӨСӨЛТӨД Ж.ЭНХБАЯР САЙД БУРУУТАЙ7 цаг 11 минутын өмнөД.Баярхүү: Балбын гашуун сургамж7 цаг 26 минутын өмнөИргэд зөрчлийн мэдээллийг илгээж, хяналт тавих боломжтой “102 Police” апплейкшн ашиглалтад орлоо9 цаг 10 минутын өмнөӨнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр9 цаг 48 минутын өмнөМонгол Улсын гадаад өр 39.6 тэрбум ам.доллар болжээ9 цаг 53 минутын өмнөЗэсийн үнэ сүүлийн 15 сарын дээд түвшинд хүрч, нэг тонн нь 10186 ам.доллар болов9 сар 16. 11:22TikTok-ийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэв9 сар 16. 11:17Л.Оюун-Эрдэнэ дөрвийн дөрвөн жил ажиллачихаад ядаж "Бамбарууш" кафегаа ч дуусгаж чадсангүй9 сар 16. 11:12УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 16. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан9 сар 16. 8:48Эх дагины эдэлж хэрэглэж байсан, хосгүй үнэт, ховор нандин үзмэрийг дэлгэжээ9 сар 15. 18:50УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргалаа9 сар 15. 18:07Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ9 сар 15. 17:02Л.Оюун-Эрдэнэ: “Чайна энержи”-тэй хийсэн гэрээгээ цуцална л биз. Монгол л хохирно9 сар 15. 17:00Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо9 сар 15. 16:51“Тамгагүй төр” жүжгийг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-аас санхүүжүүлж байсан тухай аудитын дүгнэлтийг нууцлав уу9 сар 15. 16:48НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол лхагва гарагт болно9 сар 15. 16:47Зургаадугаар сараас хойш болоогүй хүчтэй соронзон шуурга эхэлжээ9 сар 15. 16:17Ерөнхий сайд Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам9 сар 15. 16:13Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж байна9 сар 15. 16:09Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг барьцаалсан уу9 сар 15. 15:00Ц.Нямдорж: МАН-ын шинэ даргыг нууц санал хураалтаар сонгоно9 сар 15. 13:25Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн эсрэг мэдэгдэл хийх үү9 сар 15. 12:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.