Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр (2024.11.23) 11.30 цагт Монголын үндэсний музейд нээлтээ хийнэ.
Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон.
Ойг тэмдэг хүрээнд зохион байгуулагдаж буй “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт үзэсгэлэнгээр гэрэл зураг, үзмэрүүдийг дэлгэн танилцуулж, олон нийтэд хүргэхийн зэрэгцээ орчин цагийн шилдэг уран бүтээлчдийн гэрэл зургуудтай хослуулан цоо шинэ, бүтээлч дэглэлттэй үзэсгэлэнг зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын Газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний музей хамтран Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 23-30 өдрүүдэд үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана.gif)

Сэтгэгдэл бичих