Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна


11-р сарын 25
9 цаг 00 минут

        Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттойгоор баталсан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 25-ны хуралдааны дараа “…УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 17 жил болж байгаа. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Ц.Туваан сайдад даалгасан. Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлснээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөгийг буюу 72 хувийг төвлөрүүлсэн байгаа нь анхаарал татах үзүүлэлт. Гэтэл нөгөө талдаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд нийт тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийн багахан хувийг буюу зэсийн нөөцийн 18 хувь, нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгааг онцлон тэмдэглэх ёстой” гэж байсан юм. Энэ хүрээнд хувийн хэвшлийн мэдэлд очсон стратегийн ордууд, тухайлбал Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авахаар болж байна. Одоогоор Цагаан суварга, Нарийнсухайт ордуудын лицензийг МАК компани, Тавантолгой ордын Ухаа худаг талбайн лицензийг “Энержи ресурс” компани эзэмшиж байна.

Эх сурвалж: Б.ГАРЬД polit.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ55 минут 30 секундын өмнөТавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь1 цаг 27 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ1 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.021 цаг 32 минутын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа1 цаг 41 минутын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ1 цаг 49 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь2 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 46 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.