“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна


11-р сарын 25
9 цаг 34 минут

        Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын  үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.

Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна  Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.

Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ6 сар 10. 16:52Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 сар 10. 16:16Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа6 сар 10. 16:03Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.