Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


11-р сарын 25
11 цаг 39 минут

       Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичгийг (2024.11.25) байгуулж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын Хуульчдын холбооны  ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал үр дүнтэй. Хамгийн энгийн жишээ татахад манай улсад нийт 2768 журам үйлчилж байгаа нь төрийн хүнд суртал, авлига бий болгох зэрэг сөрөг үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл журмыг дагаж мөрдөхгүй байх сонголттой учраас эрх мэдэлтэнд давуу байдал бий болгох, иргэдэд хүндрэл учруулах суурь шалтгааны нэг” хэмээн онцоллоо.

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл шинэ парламент шинэ уур амьсгалаар ажиллаж, холбоодтай хамтран ажиллах эхлэл тавьсанд хуульчдын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлээд, хууль, эрх зүйн шинэчлэлийн Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хуульчдын зүгээс УИХ-ын стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хуульд “хүн төвт” суурь үзэл баримтлалыг бий болгосноор шударга ёс, тэгш хөгжих боломж бий болно гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүллээ4 минут 49 секундын өмнө“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ1 цаг 30 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүний дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочиллоо1 цаг 33 минутын өмнөХимийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан үйлдлүүдийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүллээ1 цаг 39 минутын өмнө1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна2 цаг 22 минутын өмнөДарга нар нисдэг тэрэг хөлөглөж, аврагчид Богд уулын орой руу явганаар мацжээ2 цаг 24 минутын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ2 цаг 28 минутын өмнөМонголын хоккейчид хоёр дахь хожлоо авлаа4 цаг 48 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 цаг 16 минутын өмнөБогдхан ууланд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна5 цаг 23 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан5 цаг 27 минутын өмнөБНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо4 сар 28. 19:11“Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцож, цэц мэргэнээ сорьж байна4 сар 28. 19:08Гэмт хэргийн шинжтэй 107 гомдол, мэдээллийг шалгав4 сар 28. 15:39Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна4 сар 28. 15:36“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ4 сар 28. 15:11Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ4 сар 28. 15:07УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ4 сар 28. 14:08БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа4 сар 28. 13:54Богд уул руу өнөөдөр, маргааш гарахгүй байхыг зөвлөв4 сар 28. 13:52Ү Вон Шиг: Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу зорчиж буй иргэдэд визний таатай нөхцөл бүрдүүлнэ4 сар 28. 13:47УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа4 сар 28. 13:42БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа4 сар 28. 12:53УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ4 сар 28. 10:40Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь4 сар 28. 10:09Аюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ4 сар 28. 10:07УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.024 сар 28. 10:04Монголын хоккейчид эхний хожлоо авлаа4 сар 28. 9:55Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 28. 9:47УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 28. 8:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.