Ардын жагсаал & Жагсаалын ард...


11-р сарын 25
11 цаг 56 минут
         Маргааш буюу энэ сарын 26-нд “Сэр залуус аа” нэртэй жагсаал цуглаан болно гэх эзэнгүй зар ойрноос цахим орчинд хүчтэй түгж байна. Аливаа жагсаал цуглаан тодорхой зохион байгуулагчтай, улс төр ашиг сонирхлын тодорхой зорилго чиглэлтэй байдаг. Эсвэл төр засгийн буруу бодлого шийдвэрээс шалтгаалан олон нийтийн бухимдал цөхрөлөөс аяндаа үүсдэг.
Тэгвэл энэ удаагийн жагсаал чухам аль нь вэ? УИХ хэт данхар үрэлгэн төсөв баталсан, утааны улирал эхэлсэн, нийслэлд автомашины дугаар шинээр олгохыг хязгаарласан, эрчим хүчний үнэ нэмэгдсэн, ЭМД-ийн сан эрсдэлд орсон, хүүхдүүдэд Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг вакцин хийхтэй холбоотой олон нийтийн дунд сөрөг мэдээлэл тархсан зэрэг цөөнгүй хүчин зүйлээс шалтгаалан нийгэм ихээхэн бухимдалтай байгаа нь үнэн. Дээр нь монголчуудын хамгийн том асуудлууд өвлийн улиралд улам илүү тодорч, урин дулаан цаг болохоор найр наадам амралт зугаалга гээд мартагддаг учраас нэг ёсондоо жил жилийн өвөлд жагсаал болох нь ерөнхийдөө хэвийн үзэгдэл шахуу болсон. Энэ долоо хоногт албан бусаар товлогдоод байгаа жагсаал яг органик тэмцэл мөн эсэх нь эргэлзээ дагуулж байна. Яагаад гэвэл нийгмийн хүчин зүйлээс илүү улс төрийн нөхцөл байдал ийн эргэлзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн жагсаал одоогоос хоёр жилийн өмнө өрнөсөн “Нүүрсний хулгайн эсрэг” нэртэй жагсаалаас ч илүү зохион байгуулалттай болж мэдэхээр байгаа юм.
Ингээд олныг үл нуршин улс төр талдаа ямар шалтгаанууд байгааг товч дурдъя.
Хотын мээр ба Х.Баттулга нарын зөрчил
НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын баг өнгөрсөн орон нутгийн сонгуулиар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга хийгээд түүний тойрон хүрээлэгч залуусын дургүйг хамгийн их хүргэсэн. Энэ бол хотын мээрийг хорхойтой араанд зуугдах олон том шалтгааны ердөө нэг нь. Тэрээр өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын шарыг малтаж, хорыг хөдөлгөх үг үйлдэл цөөнгүй гаргаж, хариуд нь хатуухан сануулга авч байсан удаатай. Тиймээс “УИХ-ын гишүүн Х.Баттулга ба түүний нөхдийн зүгээс энэ өвлийн жагсаал цуглааныг идэвхтэй дэмжиж, гол байг хотын удирдлага руу чиглүүлэх сонирхолтой байгаа” гэх чимээ ч түгээмэл байна. Нэр дурдагдсан хоёр улстөрчийн хооронд айхавтар том өс хонзон биш ч арсалдах ойр зуурын шалтгаан байгаа нь үнэн. Гэхдээ муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг юм бүхний ард Х.Баттулга байдаг гэх яриа одоо явуургүй болжээ.
Ерөнхийлөгчийн нүүдэл эхэлсэн үү?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хоёр дахь удаагаа төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших хүсэлдээ хөтлөгдөн одооноос Үндсэн хуулийн өөрчлөлтөд санаа тавьж байгаа гэх мэдээлэл байнга л гарч байдаг. Сая төсөвт бүхэлд нь хориг тавьсан шийдвэрийг нь ч энэ агуулгатай холбож, хардаж сэрдэх хүн цөөнгүй. Тэгвэл эдгээр мэдээллийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч няцааж “Төсөвт хориг тавьсан нь алдааг эрт засах боломжийг нээж, УИХ, Засгийн газрыг дэмжиж буй үйлдэл” хэмээн онцолсон юм.
Харин зарим иргэн “Ерөнхийлөгч жагсаал цуглааныг дэмжих замаар улс төрийн тоглолтоо эхлүүлэх гэж байна. Улс төрд томоохон бужигнаан үүснэ...” гэх зэргээр хардлагаа илэрхийлжээ. Хэдийгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх аливаа жагсаал цуглааныг хувийн улс төрдөө нааштайгаар эргүүлж чаддаг арвин туршлагатай ч яг одоогийн нөхцөл байдалд улс төрийн тогтворгүй байдал үүсгэх бодитой шалтгаан бүрэлдээгүй. Аль аль талдаа ямар ч ашиггүй цаг үе. Тиймээс энэ хардлага үгүйсгэгдэж байна.
Ерөнхий сайдын дэглэлт буюу “Ажлаа хий-2”
Улс орны эдийн засгийн байдал харьцангуй тогтворжиж байгаа ч нийгмийн сэтгэл зүй тайван бус ороо бусгаа, улс төрийн хатгаа хутгаа ихэдвэл засаг хөдлөх магадлал ч өндөр байгаа тул Ерөнхий сайд болон түүний багийнхан өвлийн улс төрийн бэлтгэлээ эртнээс хангаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Хэрвээ улс төрийн тэмцэл эсэргүүцэл нэмэгдэж, цар хүрээгээ тэлсэн тохиолдолд одоо хүч хэрэглэн зогсоох, тараах арга улам бүр хоцрогдож байгаа. Бүх талдаа сөрөг үр дагавартай. Ийм үзэгдэл гарах тусам иргэд төр засаг, хүчний байгууллагад итгэх үнэлэмж буурч, үзэн ядалт дэвэрдэг. Энэ нь дотоод талын асуудал. Гадаад талдаа бол манай улсын нэр хүнд, ардчилал, хүний эрхийн индекс буурахад бас л нөлөөлнө.
Тиймээс засгийн эрх барьж байгаа нам хүчний удирдлагууд аливаа жагсаал цуглаан, иргэдийн эсэргүүцэл бухимдлын үед хэрхэн ажиллах тактикаа боловсруулдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн жилүүдэд энэ чиглэлд чамгүй “ур чадвартай” ажиллаж байгаа. Тухайлбал, хоёр жилийн өмнө өрнөсөн “Ажлаа хий” жагсаалыг дурдаж болно. Энэ бол иргэдийн бухимдал оргил цэгтээ хүрэхээс өмнө жагсаал цуглааны зохион байгуулалтыг гартаа авах буюу нааш эргүүлэх арга. Жагсаал болсон уу, болсон. Тавьсан шаардлагыг хүлээж авсан уу, авсан... гээд гал намждаг.
Тэгвэл “Сэр залуус аа” жагсаалыг “Ажлаа хий-2” буюу мөн л Засгийн газраас оролцоо хамааралтай гэж хэрсүү иргэд бичсээр байна. Энэ бол хамгийн магадлал өндөртэй хувилбар. Яагаад гэвэл цаг үеийн байдал, улс төрийн цаг агаар хүссэн хүсээгүй тэднийг ийм алхам рүү хөтөлж байгаа. 
 Гадна үлдэгсэд ба гал өрдөгсөд
Ээлжит сонгуулиудаар ялагдал хүлээж эрх мэдлийн гадна үлдсэн хэсэг хэзээ ямагт улс төрд хөдөлгөөн орохыг анаж байдаг. Тэр дундаа албан тушаал, эрх мэдэлд хэт улайрагсад бол аливаа жагсаал цуглааны мөн чанар учир шалтгааныг ухахгүйгээр гал дээр тос нэмэн сүгсэлзэх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл, тэд голчлон “өдөөгч хэрэгсэл” төдий болоод дуусдаг болохоос үр дүнтэй улс төрийн тэмцэл хийж чаддаггүй.
Харин өөр төрлийн гал өрдөгсөд бол маш нарийн зохион байгуулалттай. Салхийг хааш эргүүлэхэд чухал нөлөөтэй хэсэг байдаг. Тэд бол шулуухан хэлэхэд хөлснийхөн. Хаанаас санхүүжиж буйгаасаа хамаараад тухайн жагсаалын уриа шаардлагыг тэрхүү зорилгодоо чиглүүлнэ. Жирийн тэмцэгчийн дүрээр массд нөлөөлж, янз бүрийн акц хийхэд голлох үүрэгтэй оролцоцгоодог.
“Сэр залуус аа” жагсаалд ч ийм үүрэгтэй оролцох цөөнгүй хүмүүс аль эрт тодроод эхэлсэн энд тэнд лайв хийгээд цээжээ дэлдэн шүлсээ үсчүүлж байгаа харагдсан.  
Тиймээс энэ удаагийн жагсаал ардын бус ардаа эзэнтэй жагсаал байх магадлал нэн өндөр болж байгаа юм.
Гэхдээ иргэдийн бухимдал нэмэгдэж, органик жагсаал цуглаан үүсэх нөхцөл бүрэлдээд ирүүт “Ардаа эзэнтэй шүү”, “Мөнгөтэй улстөрчид энэ жагсаалыг зохион байгуулах юм гэнэ” гэж угтуулсан цучил шидэж, галыг нь унтраадаг, хүчийг нь сарниулдаг технологи ханхлаад эхэлснийг ч санууштай.
Эх сурвалж: Чүлтэм ДАШДЭЛЭГ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Б.Чимидийн нэрэмжит шагнал"-ын шалгаруулалт эхэллээ12 сар 9. 18:37НҮБ-ын хүүхдийн сангийн Улс орны хөтөлбөрийн 2024 оны үр дүнг хэлэлцлээ12 сар 9. 17:49ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ12 сар 9. 17:46С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хорооноос гарах болсноо мэдэгдэж байна12 сар 9. 17:43Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хэргийг шүүхэд шилжүүлжээ12 сар 9. 17:37Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд хилийн хориг тавьжээ12 сар 9. 17:31АҮББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв12 сар 9. 14:56Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоороо Азид тэргүүлж байна12 сар 9. 14:52Төрийн банк биржийн бус зах зээлд “Ногоон ирээдүй” бонд гаргалаа12 сар 9. 14:31ОХУ-ын Курилын арлуудын бүс нутагт 6.1 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ12 сар 9. 11:21Нийгмийн даатгалын санг цөлмөсөн албан тушаалтнуудыг шалгана12 сар 9. 9:20Нарансэвстэйн боомтыг нээж болохгүй 10 шалтгааныг нэрлэв12 сар 9. 9:10Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ12 сар 9. 9:06“Ерөнхийлөгчийн багын найзууд шийдвэр гаргах гол хүмүүс болсон”12 сар 9. 9:00“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хаалт боллоо12 сар 9. 8:56УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд12 сар 9. 8:53УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна12 сар 9. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн12 сар 9. 8:31Тэгш эрх, шударгаар шүүлгэх эрх, хүүхэд хамгаалал, хүний эрхийн хамгаалагч сэдвээр хичээл заав12 сар 8. 17:44"Бидний эрх Бидний оролцоо" сургалт зохион байгуулав12 сар 8. 16:26Үзэл бодлоо илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох эрхийн агуулгуудыг судаллаа12 сар 7. 18:42“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ12 сар 7. 17:11Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ12 сар 6. 20:41ТББХ: Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ12 сар 6. 16:40ОУХБ-ын 187 дугаар конвенцод хийсэн нийцлийн судалгааны үр дүнг танилцуулав12 сар 6. 16:38Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна12 сар 6. 16:30ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ12 сар 6. 15:31Монгол нүүдлийн зан үйл өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ12 сар 6. 11:12Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна12 сар 6. 11:01Монгол Улсад 32 543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна12 сар 6. 10:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.