Үндсэн хуулиа "алгандаа багтаасан" 8Б ангийнхан


11-р сарын 25
12 цаг 10 минут

       Бүгд Найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургууль 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг зааж байгаа юм. Нийслэлийн ерөнхий боловсролын III сургуулийн М.Атарбаян багштай 8Б ангийн хичээлийг сурвалжлав. М.Атарбаян багш Улсын Их Хурлын Тамгын газар Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран 2021 онд хэрэгжүүлсэн “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт хамрагдаж байжээ.

Хичээлийн эхэнд багш сурагчдаас мэддэг хуулиудаа нэрлэхийг хүсэхэд “Үндсэн хууль” хэмээн хэдэнтээ дурдагдав. Үргэлжлүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч бүр өнөөдрийн хичээл дээр өөр өөрийн “Монгол Улсын Үндсэн хууль” бяцхан номыг бүтээх даалгавар авсан юм.

Үргэлжлүүлэн М.Атарбаян багш Үндсэн хуулийн тухай олон янзын тодорхойлолтыг сурагчдад танилцуулав. Улсын гол хууль, бүх хуулийн үндэс суурь, нийгмийн суурь харилцааг зохицуулдаг, төрийн байгууллагын эрх үүрэг буюу эрх мэдлийг хуваарилсан хэмээн тодотгож болох ҮНДСЭН ХУУЛЬ бол тухайн улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, төрийн байгууллагын тогтолцоо болон хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон, улс орон даяар нэг мөр, тогтвортой хэрэгжих дээд хүчин чадал бүхий суурь хууль болохыг сурагчдадаа тайлбарлав.

Монгол Улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан 1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах улсыг тунхаглаж, ард түмэндээ төрийн хэрэгт оролцох эрхийг заасан. 1940 онд баталсан Үндсэн хуульд “БНМАУ бол ... хөдөлмөрчдийн (малчин, ажилчин, сэхээтэн) тусгаар тогтносон .. улс мөн.” хэмээн зааснаараа онцлогтой. 1960 оны Үндсэн хуульд “БНМАУ бол ажилчид, хоршоолсон ардууд (малчин тариачид), хөдөлмөрч сэхээтний социалист улс бөгөөд түүний үндэс нь ажилчин анги, хоршоолсон ардын холбоо мөн” хэмээн заасан бол өдгөө мөрдөгдөж буй 1992 онд баталсан Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэж заасан болохыг М.Атарбаян багш тайлбарлаад, сурагч бүрийг бяцхан номынхоо хавтсыг бүтээх даалгавар өгсөн.

Үргэлжлүүлэн багш, сурагчид Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгээс боловсруулсан “Парламентын боловсрол” нээлттэй хөтөлбөр дэх “Үндсэн хууль” видео хичээлийг үзэж, агуулгын хүрээнд товч хэлэлцүүлэг өрнүүллээ. Үргэлжлүүлэн багш сурагчдаа тус тусын бяцхан номоо өнөөдрийн хичээлийн сэдвийн хүрээнд баяжуулж, тэмдэглэл хөтлөх даалгавар өгөв. Түүнчлэн анги багийн зохион байгуулалтаар хичээлээ үргэлжлүүлэн, баг тус бүр Үндсэн хуулийн талаарх ойлголтоо нэгтгэн  зурагт хуудас болгон ангийнхандаа танилцуулав.

Хичээлийн төгсгөлд М.Атарбаян багш “Kahoot it” интерактив тоглоомын платформ дээр “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийн хэн сайн ойлгосон талаарх уралдаан зохион байгуулж, ялагчийг тодруулаад “Монгол Улсын Үндсэн хууль” бяцхан номоо хичээлийн дэвтэртээ хавсаргахыг даалгавар болгов.

Улсын Их Хурлаас “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” 64 дүгээр тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.