Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдлын талаар хичээл орлоо


11-р сарын 25
15 цаг 36 минут

       Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд улс орон даяар ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн эхний цагт “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийг заасан. Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахлах, дунд, бага ангийнханд заасан Үндсэн хуулийн хичээлийг сурвалжиллаа.

Тус сургуулийн 12б ангийн ангийн багш Б.Болорцэцэг, 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлын талаар тайлбарлаж, Үндсэн хууль бол монгол хүн бүрийн дархлаа буюу Монгол Улсын 3,5 сая иргэдийн эв найртай, хамтдаа эрх үүргээ биелүүлэн амьдрах алтан гадас од юм хэмээн тодотгов. Мөн хүн бүр хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй хэмээгээд, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаарх Үндсэн хуулийн заалтуудыг танилцуулж,  Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, тусгаар тогтнолын баталгаа сэдвээр сурагчидтай санал солилцов.  

Тус сургуулийн 5в ангийн багш Ц.Цэрмаа, Үндсэн хууль бол улсын гол хууль буюу бүх хуулийн үндэс суурь юм. Энэ хууль нийгмийн суурь харилцааг зохицуулдаг талаар танилцуулаад 4 удаагийн Үндсэн хуулийн ач холбогдлыг тайлбарласан. Мөн ардчилсан Үндсэн хуулийг хэрхэн баталсан, түүний үр шимээр өнөөгийн ардчилсан нийгэм, засаглал тогтсон талаар харилцан ярилцав.

Бага анги буюу М.Оюун-Эрдэнэ багштай 2б ангийнхны хичээл аливаа юм бүхэн дүрэм, журамтай байж эмх цэгцтэй болдог тухай ойлголтоор эхэлж, улмаар хүүхэд бүр өөрийн мэдэх нэг хуулиа нэрлэх, хууль гэж чухам юу болох талаар харилцан ярилцсан.  Мөн Үндсэн хууль ба үүрэг, миний эрх, чиний эрх, бидний эрх зэрэг сэдвээр сурагчид санал, бодлоо илэрхийллээ.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зарим сурагчдаас “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээлийн дараа сэтгэгдлийг нь сонсов.  

М.Мөрдорж  /11 дүгээр ангийн сурагч/

Өнөөдрийн хичээлээр Үндсэн хууль бол улс орны тусгаар тогтнолын баталгаа хэмээн бүрэн гүйцэд ойлгож авлаа. Тэртээ 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал гарч, манай улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш 13 жилийн дараа Үндсэн хуулиа боловсруулан баталсан түүхтэй. Тусгаар тогтнох үйл хэрэг амаргүй байсан. Хоёр хөрш гүрнээрээ хүлээн зөвшөөрүүлэх, хил хязгаарын бүрэн бүтэн байдлаа хамгаалах, засаг захиргаагаа тогтоох зэрэг улс орноо төвхнүүлсэн тэр цаг үеийн эх орончдоор бахархаж байна.

Э.Амартүвшин / 12 дугаар ангийн сурагч/

Бид түүх, нийгмийн хичээлээр Үндсэн хуулийн үзэл санаа, улс орны тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө зэрэг сэдвийг суралцсан. Харин өнөөдрийн хичээл Үндсэн хуулийн ач холбогдол, ард түмний эв нэгдлийг хангах зэрэг асуудлыг тусгайлан зааснаас гадна Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа зэргийг ойлгож мэдлээ.

Б.Мишээл /9 дүгээр ангийн сурагч/

Үндсэн хууль гэж сонссон боловч, тодорхой сайн мэдлэггүй байжээ. Өнөөдөр Үндсэн хуулийн талаар хичээл орсноор манай ангийнхан тус хуулийн талаар илүү сайн мэдлэгтэй боллоо. Дэлхийн улс бүхэн Үндсэн хуулиараа тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ эрхийг хамгаалдаг гэдгийг ойлгож авлаа. Манай аав, ээж хоёр жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдрөөр Монгол Улсынхаа түүхийн талаар ярьж өгдөг.

В.Хантүшиг / 9 дүгээр ангийн сурагч/

Үндсэн хуулиа бид дээдлэн сахиж, ёсчлон биелүүлэх ёстой. Тусгаар тогтносон Монгол Улсын суурь хууль учраас бусад хуулийн эхлэл гэж ойлгодог. Үндсэн хуулиараа  улс орны тусгаар тогтнолоо  тунхаглаж, иргэдийнхээ эрхийг хамгаалж чадсанаараа үнэ цэнэтэй гэдгийг ойлгож авлаа. 

Б.Хансүлд /5в ангийн сурагч/

Анхдугаар Үндсэн хууль 1924 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 11 цагт батлагдсан. Үндсэн хууль батлагдсанаар Монгол Улс улс шиг улс болж, дэлхийн улс орнуудтай харилцаа тогтоож чадсан гэж ойлгодог.  Маргааш бид гэр бүлээрээ өвөөгийндөө очиж, монгол хоолоо хийж иднэ

А.Хүчгүр /2б ангийн сурагч /

Хуулийг баримтлах ёстой гэж ойлгосон. Жишээлбэл, замаар гарахдаа ногоон гэрлээр гарч, улаан гэрлээр зогсох ёстой гэдэг дүрмийг бид баримталдаг. Хэрэв энэ дүрмийг баримтлахгүй бол бүх юм эмх замбараагүй болно. Бас сурагч хүн сурах үүрэгтэй. Хүн бүр суралцах эрхтэй. Хүүхдүүд бид эх орноо хайрлах, хамгаалах ёстой. Маргааш анхны Үндсэн хууль баталсан баярын өдөр учраас монголчууд гэр бүлээрээ баярлаж, амарна.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ6 сар 10. 16:52Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 сар 10. 16:16Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа6 сар 10. 16:03Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.