"Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал салбар хуралдаануудаар үргэлжиллээ


11-р сарын 25
18 цаг 54 минут

       Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлын салбар хуралдаанууд (2024.11.25) үдээс хойш Төрийн ордны хуралдааны танхимуудад  үргэлжиллээ.

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Энэтхэг, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-ын эрдэмтэд урилгаар оролцож байгаагаас гадна Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон хууль зүйн их, дээд сургуулийн оюутнууд зэрэг нийт 900 орчим хүн оролцлоо.

Салбар хуралдаанууд “Үндсэн хуульт ёс, парламентат ёсны түүхэн хөгжил, чиг хандлага”, “Үндсэн хуулийн эдийн засаг ба гүйцэтгэх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн хамгаалалт, хүний эрх ба шүүх эрх мэдэл”, “Үндсэн хуулийн хөгжил ба салбар дундын асуудал” сэдвийн хүрээнд тус тус болов.

Салбар хуралдааны чиглүүлэгчээр Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Н.Ууганбаатар, "Цогц хөгжлийн үндэсний төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Энхбадрал, Парламент судлаач, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор П.Амаржаргал нар ажиллалаа.

Мөн хуралдаануудаар олон улсын болон монголын улс төр, эдийн засаг, хууль зүй, түүхийн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид “1924 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц: Монголчуудын байр суурь, санал, оролцоо”, “XX зууны эхэн үеийн Монгол Улсын бүрэн эрхэт байдал ба анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа”, “Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн эдийн засгийн онол, арга зүйн үүднээс дүн шинжилгээ хийх нь”, “Гүйцэтгэх эрх мэдлийн зарим асуудал”, “Хиймэл оюун ухааныг шүүхэд ашиглах нь”, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үр нөлөө”, “1924 оны Үндсэн хууль: Монгол Улсыг шинэчлэх чиглэлд”, “Үндсэн хууль ба төлөөлөх эрх” зэрэг нийт 30 орчим илтгэл (бүрэн эхээр нь эндээс) тавьж, хэлэлцүүлсэн.

Тухайлбал,  Монгол Улсын гавьяат багш, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Х.Сэлэнгэ “Монгол Улсын Үндсэн хуульд Үндсэн хуулийн эдийн засгийн онол, арга зүйн үүднээс дүн шинжилгээ хийх нь” сэдэвт илтгэлдээ, аливаа улс орон Үндсэн хуулиараа эдийн засгийн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж, эдийн засгийн суурь үндсэн асуудлаа зохицуулж ирсэн түүхтэйг онцолж байлаа. Мөн 1924 оны анхдугаар Үндсэн хууль нь социалист чиг баримжаатай байсан ч эдийн засгийн суурь үндсэн асуудлыг зохицуулсны зэрэгцээ хуульд улсын орлого, зарлагын эрхийн тухай бие даасан бүлгийг тусгайлан тусгаснаараа онцлогтой байсан гэв. 

Харин 1940 оны Үндсэн хууль нь эдийн засгийн эрх зүйн зохицуулалтын суурь үндсийг “БНМАУ-ын төсөв” гэсэн бие даасан 8 дугаар бүлгээр зохицуулж, улмаар улсын төсөв, санхүүгийн үндсэн зарчмуудыг тусгаснаас гадна төсвийн тухай хуульчлан зааж, тус улсын санхүүгийн бодлогыг төрийн гол хуулиар зарчмын хувьд баталгаажуулсан нь сайн талтай гэлээ. БНМАУ-ын 1960 оны Үндсэн хуульд “Төрийн эдийн засгийн үндсэн зарчим ба үүрэг” гэсэн бие даасан 2 дугаар бүлэгт нийтийн болон амины өмчийн хэлбэр, социалист өмчийн зарчмыг тодорхойлсон ч санхүү, төсвийн талаар зохицуулсан заалт бага байснаараа онцлогтой.

1992 оны шинэ Үндсэн хуульд эдийн засгийн харилцааг зохицуулж буй үзэл баримтлалыг Монгол Улсын эдийн засгийн үндэс, зарчмыг тодорхойлсон, хүний эрхийн хүрээнд эдийн засгийн эрхийг баталгаажуулсан, төрийн эдийн засаг, санхүүгийн бодлогын шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажиллагааны үндсийг тодорхойлсон хэмээн ангилж болохоор байна гэв.

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ч.Болдбаатарын “1924 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах үйл явц: Монголчуудын байр суурь, санал, оролцоо” сэдэвт илтгэлд, 1920-иод оны эхэн үеэс Коминтерн нь Монголын улс төр, нийгмийн амьдралд шууд хутгалдан оролцох болсныг тэмдэглээд Коминтерны төлөөлөгч Т.Рыскулов нар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Үндсэн хууль, бусад янз бүрийг төслийг авч ашиглаж, Монгол Ард Улсын Үндсэн хуулийн төслийг 1924 оны 10 дугаар сарын 24-өөс 11 дүгээр сарын 2-ны хооронд боловсруулсныг архивын баримт нотолж буйг дурдаж байлаа. Мөн 1922-1923 онд Үндсэн хуулийн төсөл боловсруулах комисс хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд төслийг боловсруулах ажил удааширсан шалтгаан нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаарх санал зөрөлдөөнтэй байсантай холбоотой аж.

Харин 1924 оны БНМАУ-ын Үндсэн хуулийн зарим бүлэг, зүйлийг монголчууд боловсруулсныг баримтаар танилцуулаад БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг Улсын анхдугаар Их Хурлаар хэлэлцэх явцад Улсын Бага Хурал байх эсэх асуудлыг санал хураалтаар шийдэж, улсын дээд эрхийг Улсын Бага Хурал, түүний чөлөө цагт мөн Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалах, улсын дээд эрхийг хадгалах газруудын эрхлэн шийтгэх хэсэгт гадаадад мөнгө зээлдүүлэх эрхийг, тус Улсын Их, Бага Хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохино гэсэн зүйлийг нэмж, баталсныг дүгнэлтдээ онцолсон байв.

Түүнчлэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.Сарантуяагийн “Хиймэл оюун ухааныг шүүхэд ашиглах нь, Үндсэн хуулийн хүрээ хязгаар” сэдэвт илтгэлд  улс орнууд хиймэл оюун ухааныг шүүхийн шийдвэр гаргахад хэрхэн ашиглаж байгаа талаар, түүний давуу, сул тал болон хиймэл оюун ухааныг Үндсэн хуулиар тодорхой хэмжээнд хязгаарлагдах уу гэсэн асуудлыг хөндсөн байлаа. 

Ингээд салбар хуралдаанд тавьсан илтгэлтэй холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бурхан багшийн их дүйчэн өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр6 сар 11. 10:14Бурхан багшийн найман сургаал6 сар 11. 10:09УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бурхан багшийн Их дүйчэн өдрийн мэндийг дэвшүүллээ6 сар 11. 10:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан6 сар 11. 9:58Ерөнхий сайдын томилгоог нөгөөдөр ТББХ, УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ6 сар 10. 20:45Нутгийн захиргааны байгууллагад чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулж гэрчилгээ гардууллаа6 сар 10. 19:16УИХ дахь МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ6 сар 10. 19:13"Сэлбэ 20 минутын хот"-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна6 сар 10. 18:28Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 18:26Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 10. 18:24“Хүннү хотын эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах төсөл”-ийн бүрэн шинжилгээ хийх ажлын хэсгийн хараат бус зөвлөх гишүүнийг сонгон шалгаруулна6 сар 10. 17:11Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэхийг УИХ 20 цагаас хэлэлцэж эхэлнэ6 сар 10. 17:08Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр "Миний карьер дууслаа. Намын даргаа өгнө" гэдгээ мэдэгдэж, Хэнтийнхэн, огцорсон сайд нар, 80-аад оны НАМЗХ-ныхон Г.Тэмүүлэнг дэмжих нэрийдлээр У.Хүрэлсүхийн эсрэг нэгджээ6 сар 10. 16:52Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна6 сар 10. 16:16Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа6 сар 10. 16:03Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ6 сар 10. 10:14Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ6 сар 10. 10:08Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ6 сар 10. 10:01172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа6 сар 10. 9:05УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 10. 8:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан6 сар 10. 8:49“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.