Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ


11-р сарын 26
12 цаг 49 минут

        Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

  • Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат багш цолоор:

  • Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахмад багш Ламжавын Норжин,
  • Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Дашбалын Батбаяр,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн ахмад багш Батмөнхийн Цэрэндулам,
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, профессор Дамбын Гэрэлмаа,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Боловсролын яамны ахмад ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Дондогжалын Мөнх-Очир,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Сөүл нүдний төв” ХХК-ийн нягтлан бодогч, Зенитчдийн холбооны тэргүүн Буяндэлгэрийн Дарьцэцэг,
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Орхон аймгийн Соёл, урлагийн байгууллагын ахмад ажилтан Дашийн Цэрэнбат,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Завхан аймгийн Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын жолооч Дашнамжилын Шатарбат,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Энэрэлт манал” эмнэлгийн ерөнхий эмч Аюурзанын Уранчимэг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Болормаа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Их засаг” олон улсын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн зөвлөх профессор Бүдрагчаагийн Дашдаваа,
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадын хорооны дарга Раднаабазарын Эрдэнэцэцэг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Байгаль орчны салбарын ахмад ажилтан Батгомбын Отгонсүрэн,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Минсэлийн Болдбаатар,

Гавьяат тамирчин цолоор:

  • Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин Намжилын Мишигсүрэн,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бүдрагчаагийн Долгоржав,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч, ангаах ухааны доктор Энхжаргалын Баясгалан,
  • Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ерөнхий диспетчер Гармаагийн Ганзориг,

Алтан гадас одонгоор:

  • Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Лувсангийн Заяа,
  • “Өү Кутюр Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Дэмбэрэлсүрэнгийн Отгонжаргал,
  • Голомт банкны Бүртгэл тооцооны газрын захирал Ёндонгийн Пүрэвбат,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн физикийн багш, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын Пунсалдулам,
  • “Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн ерөнхий захирал Сүхбаатарын Баттулга,
  • “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн щит ба бутлагчийн машинч Ёндонгийн Цэцэгдэлгэр
  • Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Чулуунхүүгийн Шинэцэцэг,
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Баасансүрэнгийн Жавхлантөгс,
  • “Хаан хуур” сургалтын төвийн морин хуурын багш Цэгмидийн Батгэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Монголын ой, тогтвортой байдал эмэгтэйчүүд” холбооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Баясаа,
  • “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Баатарын Даваасамбуу,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Олонлог академи” сургуулийн математикийн багш Гантөмөрийн Батбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медадь хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Их засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа2 цаг 24 минутын өмнөЗөвлөлдөх санал асуулгын ойлголт, хэрэгжүүлэх арга зүй сургалт боллоо3 цаг 16 минутын өмнөНэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв8 цагийн өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог8 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг8 цаг 8 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ8 цаг 20 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан11 сар 9. 14:01ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно11 сар 9. 13:53Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа11 сар 9. 12:54ГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ11 сар 9. 12:51“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ11 сар 9. 12:46Дэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ11 сар 9. 11:56АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв11 сар 9. 11:52Хууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ11 сар 9. 9:58Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо11 сар 9. 9:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав11 сар 9. 9:10“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно11 сар 9. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан11 сар 9. 8:47УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.