Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй


11-р сарын 27
8 цаг 40 минут

              Д.Бямба-Очир

Дулаан хангамжийн холбооны тэргүүн, доктор /Ph.D/

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цагийн дулааны эрчим хүчний дутагдал үүссэн байна. Мөн төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдох техникийн нөхцөл олгогдсон нийт 500 гкал/цагийн хэрэглээ бий. Энэ хэрэглээг холбох шаардлага мөн манай эрчим хүч, дулааны салбарынханд бий. Тиймээс Дулаан хангамжийн холбооны инженерүүдийн багт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн одоо байгаа Дулааны II цахилгаан станцын суурин дээр шинэ өргөтгөлийн станц барьж дулаанаар хангах шийдэл, Амгалан дулааны станцын дулаан түгээлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах зэрэг зөвлөмж өгсөн билээ. Үүний дагуу Улаанбаатар хотын дулаан хангамжийн чадлын дутагдлыг хэрхэн шийдэх асуудлаар судалгаа, тооцоо хийж, манай инженерүүд гурван шийдэл, санаа гаргаж, хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. 

Ийнхүү инженерүүдийнхээ эрчим хүчний хэмнэлт хийх боломжийг илэрхийлсэн судалгааны ажлаас та бүхэнтэйгээ товч хуваалцъя.  Инженерүүдийг маань хийсэн энэхүү тооцоо судалгааны ажил нь манай эрчим хүч, дулааны салбарт хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд хууль эрх зүй, дэд бүтцийн хувьд өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан гаргасан гэдгийг хэлэх нь зүйтэй биз ээ.  Мөн тооцоо судалгаан дээр тулгуурласан энэхүү гурван ажлыг хэрэгжүүлснээр  Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдлаас гаргахаас гадна, энэ чиглэлд дараа дараагийн шинэ технологиудыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж харж байна.  

Нэгдүгээрт, Толгойтын цахилгаан станц (II цахилгаан станц) 1961 онд ашиглалтад ороод өнөөдрийг хүртэл 63 жил анх орсон хүчин чадлаараа ажиллаж байна. 48 орчим мегаватт цахилгаан үйлдвэрлэж, Таван шар орчмын айл өрхийг 100 гкал/цагийн дулааны эрчим хүчээр хангадаг.  Энэ станц өөрийн эзэмшлийн 20 орчим га талбайтай. Шинээр  300 мегаватт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг II цахилгаан станцын баруун урд талд барих ТЭЗҮ-г /Техник эдийн засгийн үндэслэл/  боловсруулж тендер зарлах түвшинд явж байна. Үүнийг зөв шийдэл гэж харж байна. Гэхдээ энэ цахилгаан станц ашиглалтад орсноор бид 300 гаруй мегаватт цахилгаан эрчим хүч, 370 Гкал/цагийн дулаан үйлдвэрлэнэ. Энэ бол бидний хүссэн хэмжээний тоо, үр дүн биш. Тэгэхээр Дулааны II цахилгаан станцыг бүрэн буулгаж 400-500 мегаваттын станцыг шинэчлэн барих боломжтой. Ингэснээр нэгдүгээр ээлжийн 300 мегаватт хүчин чадалтай станц II ээлжийн 400-500 мегаваттын хүчин чадалтай станцтайгаа нийлээд 700-800 мегаватт хүчин чадалтай Дулааны V цахилгаан станц ашиглалтад орно. Дулааны шугамыг зүүн хойд зүгт ф1200 голчтой шугамаар холбон өргөтгөснөөр 1,10,3,4 дүгээр хорооллын 500 Гкал/цагийн дулааны хэрэглээг хангах боломжтой инженерийн тооцоо гарсан. Дулааны V цахилгаан станц урагшаагаа Дулааны IV цахилгаан станцтай хоорондоо дулааны шугамаар холбогдсоноор дулааны эрчим хүчийг экспорт, импорт хийж хослон ашиглах боломж бүрдэх юм. Ингэснээр эрчим хүч дулааны үр ашгийг нэмэгдүүлж, найдвартай ирээдүйтэй эх үүсвэр нэмэгдэнэ гэж харж байна. Энэхүү дулааны эрчим хүчээр хангах суурь дэд бүтэц, дамжуулах шугам сүлжээ хийгдсэн учраас шинэчлэлийг хийхэд асуудал байхгүй болсон.

Хоёрдугаарт, Амгалан дулааны станц маань нүүрс түлдэг дөрвөн зуухтай. Сая өргөтгөхдөө мөн нүүрс түлж эрчим хүч үйлдвэрлэх байдлаар 100 Гкал/цагийн хэрэглээг нэмэгдүүлсэн байдаг. Дулааны III цахилгаан станцын Дунд даралтын хэсгийг зогсоох үетэй тооцоолж, Амгалан дулааны станцыг нэмж гурван зуухаар өргөтгөх боломжтой. Гурван зуухаар өргөтгөснөөр 300 Гкал/цагийн эрчим хүч үйлдвэрлэж, шинээр ф800 мм голчтой 5.6 км урттай шугамыг Шар хадны зам дагуу татаж 12 дугаар хорооллын шатахуун түгээх клонк, Туул Жин пан орчимд байрлах 6д магистраль шугамтай холбосноор 11, 12, 15 дугаар хорооллын хэрэглэгчдийг бүхэлд нь Амгалан дулааны станцаас дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж байна. Гэхдээ Амгалан дулааны станцын өргөтгөлийн гурван зуухыг өмнөх шиг нүүрсээр галлах биш орчин үеийн технологиудтай хослуулан, хэрэгжүүлэх хэрэгтэй. Шахмал түлш, био түлш буюу хаягдал хог шатаах дэвшилтэт технологитой ТЭЗҮ-г боловсруулж, дулаан хуримтлуулах технологитой байхаар шийдэх нь дэвшилттэй технологийн шийдэл болно. Дулаан хуримтлуулах технологийг ашигласнаар халаалтын улиралд Амгалан дулааны станц шатаадаг 173.000 тонн нүүрс түлэхгүй болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эрчим хүчний технологид аль хэдийн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд манай улс ч энэ технологийн дэвшлээс хоцрохгүй явах нь зүйтэй. Ингэснээр Амгалан дулааны станц маань нийтдээ 700 Гкал/цагийн дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг болж, эрчим хүчний өөрийн өртөг буурч, үр ашигтай ажиллаж эхэлнэ.

Дулаан хуримтлуулах технологитой байхаар шийдэх нь дэвшилттэй технологийн шийдэл болно

Гуравдугаарт, Өнөөдөр Улаанбаатар хотод 197 гаруй үйлдвэр технологидоо өндөр температуртай нийт 1300 тонн/ц-ийн зарцуулалттай технологийн уур хэрэглэж байна. Энэхүү уурын хувирсан ус /конденсат/ болох 80-90 хэмийн температуртай дулааны энерги агуулсан хувирсан усыг станц руу буцаах шугам байхгүйгээс шууд бохир руу хаяж байгаа нь жаахан харамсалтай, арвич хямгач үйлдэл биш юм. Уг нь дулааны энерги агуулсан хувирсан усыг дахин ашиглаж, үйлдвэрийн халаалт, хэрэглээний халуун усны системд хуримтлуулж дахин ашигласнаар 248 Гкал/цагийн дулааны эрчим хүчний нөөц бий болох тооцоо гарсан юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн цаг хугацаа шаардахгүйгээр ойрын хугацаанд хэрэгжүүлж дулааны хэмнэлт хийх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, холбогдох төрийн байгууллагаас тухайн үйлдвэрүүдэд хувирсан усаа дахин ашиглах албан даалгавар өгснөөр үйлдвэрүүдэд өгч байгаа дулаанаасаа 248 Гкал/цагийн дулааны эрчим хүчийг хэмнэж болно. Энэ бол чамлахааргүй томоохон хэмнэлт болно. Үүнийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, дэд бүтэц нь бүрэн бий. 

Улаанбаатар хот маань дэлхийн бусад хотуудтай харьцуулахад нэлээд хүйтэн, хахир өвөл болдог. Цар хүрээгээ ч нэлээд тэлж байна. Үүнийгээ дагаад гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, дулааны эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа билээ. Энэ өсөлтөд манай салбарынхан бэлтгэлтэй, гарц шийдэлтэй байж, түүнийгээ шат дараатай хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Тэр ч утгаараа салбарын сайд маань монгол инженерүүддээ тооцоо судалгаа хийх чиглэл өгч, бидний зүгээс эхний ээлжийн санал санаачилгаа ийнхүү бэлэн болгож, холбогдох газруудад хүргүүлэхээр бэлдсэн байгаа. Эдгээр төслүүдийг цаашид үе шаттай үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг тодорхой хэмжээнд шийдэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо7 цаг 48 минутын өмнөХууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна7 цаг 52 минутын өмнөФакторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв9 цаг 42 минутын өмнөЖ.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ9 цаг 48 минутын өмнөШүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ11 сар 23. 13:41Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв11 сар 23. 13:24МАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй11 сар 23. 12:11Уул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ11 сар 23. 11:45Я.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна11 сар 23. 11:34Нийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.