Яруу найрагч А.Лхагва "Болор цом-42" наадмын цомын эзэн болжээ


11-р сарын 27
8 цаг 59 минут

        "Болор цом-42" яруу найргийн наадам Улсын филармоний байранд бүтэн 5 цаг үргэлжилж, 28 яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Лхагва Болор цомын эзэн болж, дэд байрт МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Торой оржээ. Удаах байруудад На.Батболд, Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нарын Г.Сэр-Одын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагчид орсон байна.

“Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.

"Морин хуурын хэл”

Сэтгэлээс үүссэн салхинд

Хээрийн салхи хөлчүүрнэ

Тэнгэрээс үүдсэн аялгуунд

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл

Энэ хэлийг анирдсан хүн

Эрэмшин омогшино

Энэ хэлийг сонордсон хүн

Элэг нь дэвтэж уярана

Тэнгэрийг Тэр өндрийг

Туг гэрэгээрээ өргөж

Туйлсан их суу залиар

Сүлд хийморьтой болгосныг

Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг Талбиун уудмыг

Тэнгис далайг цалгиаж

Тивийг сэрээсэн нүүдлээр

Тэнүүн уудам болгосныг

Талын хэлээр шуранхайлна

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед

Уруудаж бүдэрсэн цагт

Морин хуурын үүрсээн

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан

Халирч зэлэрсэн үед

Хавтайж бөхийсөн цагт

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан

Сүлд хийморийг сэрээж

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж

Элэр аялгуу нь наранд хүргэж

Эртний өвгөдтэй уулзуулж

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж

Хөх толбыг минь тодруулж өгдөг

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал

Морьтон монголын хөл

Монголыг асаасан хэл

Энэ хэлээр биднийг

Эх дэлхий танина

Энэ хэлээрээ бид

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ

Монгол язгуурын хэлээрээ

Дээд сансарыг ч уяраана

Дэлхийг дахин дагуулна аа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Тавдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь2 минут 10 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 173 удаагийн дуудлага бүртгэгдлээ5 минут 1 секундын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2025.04.28-05.027 минут 45 секундын өмнөМонголын хоккейчид эхний хожлоо авлаа16 минут 6 секундын өмнөТөмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ24 минут 27 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь1 цаг 20 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 22 минутын өмнөBig Bang хамтлагийн дуучин Taeyang Монголд тоглолтоо хийнэ4 сар 27. 20:30Чөлөөлсөн талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна4 сар 27. 9:50Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 сар 27. 9:41БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа4 сар 26. 18:39БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа4 сар 26. 15:22Айлчлалын хүрээнд замд түр зохицуулалт хийнэ4 сар 26. 11:15"Төрийн банк" ХК 2025 онд зарласан ногдол ашгаа тараалаа4 сар 26. 11:12Я.Чулуунхүү: Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна4 сар 26. 11:03Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ4 сар 26. 11:02“Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг их засвар дуустал түр хугацаанд нүүлгэн шилжүүлж байна4 сар 26. 10:55УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Хүний эрх, тэгш боломжийг хангахад парламент үлгэрлэж буйд талархаж байна4 сар 26. 10:53Өнөөдөр 23 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно4 сар 26. 10:48Оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга мэндчилгээ дэвшүүлэв4 сар 26. 10:43Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ4 сар 25. 16:54Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Иргэний цэргийн үүргийн биелэлт, цэргийн алба хаах төрлүүд сэдвээр илтгэл сонслоо4 сар 25. 15:43Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.