“ЭРДЭНЭС МОНГОЛ” гэх компанийн празит удирдлагуудыг яах вэ!


11-р сарын 28
8 цаг 52 минут

        С.НАРАНЦОГТ ЗАХИРЛЫН УРГИЙН МОДНЫ УРАМШУУЛАЛ

Төрийн өмчит уул уурхайн 34 компанийг базаж байгаа “Эрдэнэс Монгол” гэх празит компанийн даварсан үйлдэл хэрээс хэтэрсэн тухай тал талын эх сурвалж гомдол мэдүүлж байна. Тэгвэл С.Наранцогт нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал болсон даруйд хадам ээжээ ерөнхий нягтлан бодогчоор, бэрийгээ ОНХА-д тус тус томилж, ойрын хамаарал бүхий нөхдөө хууль бусаар томилсноор түүний ажиллагаа эхэлнэ. Мөн өөрийн хамаарал бүхий Сангийн яаманд хамт ажиллаж байсан н.Наранчимэг гэх эмэгтэйг Дотоод хяналтын даргаар, О.Балжинням аваргын охин Б.Гэрлээг Хуулийн хэлтсийн даргаар, Захиргааны хэлтсийн даргаар Б.Пүрэвсүрэн, Компанийн засаглал хариуцсан Ахлах мэргэжилтнээр Б.Тэнгис гээд түүний хамаарал бүхий этгээдүүд ихэнх нь төрийн албаны шалгалт өгөөгүй, тэнцээгүй нөхдүүд өндөр цалин аваад суудал бөглөж суугааг эх сурвалж хэллээ. Ганцхан жишээ дурдахад Б.Тэнгисийн хувьд шалгалтдаа тэнцээгүй бөгөөд Хуулийн хэлтсийн даргын хамаарал бүхий нөхөр учраас үндсэн цалингийн хэмжээ зургаан сая төгрөг авч, дээр нь  хавсарч гүйцэтгэдэг албан тушаалын цалин авч, түүнийхээ 40 хувиар давхар цалинжиж байна. Үүний зэрэгцээ Гашуунсухайт автозам компанийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж бас цалин авах зэргээр жинхэнэ ургийн модны урамшуулал газар авч, завхрал бий болсон газар гэдэг нь харагдана. Төрийн албаны шалгалтад тэнцээгүй хууль бус Б.Тэнгис гэх нөхөр ийнхүү гурван ч шугамаар өндөр цалин авч ажилладаг нь С.Наранцогт захирлын ургийн модны урамшууллын нэгээхэн жишээ.


“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХЭЛСТИЙН ДАРГА НАР НАЙМАН САЯ, АХЛАХ МЕНЕЖЕРҮҮД 12 ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

Тэгэхээр цалин урамшууллын талаар сонирхож таарна. “Эрдэнэс Монгол” компанийн цалин бол өнөөгийн нийгэмд байхгүй өндөр цалинтай. Тухайлбал, тус газрын мэргэжилтэн дөрвөн сая төгрөгийн цалин авна, Хэлтсийн дарга нар найман сая, ахлах менежерүүд 12 сая төгрөгийн цалин авна гэхээр С.Наранцогт захирлын цалин бол тоолж барахгүй биз ээ. Тэгвэл С.Наранцогт захирал хоосон орон тоон дээр гаднаас хүн авч ажиллуулдаггүй, нэг хурган даргаа буюу үүрэг гүйцэтгэгчээр томилж цалин иднэ.

Захиргаа удирдлагын газрын Ахлах менежер Б.Пүрэвсүрэн гэхэд өөрөө 12 сая төгрөгийн цалин авахын зэрэгцээ “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллана, дээр нь “Эрдэнэт-Ашид” хэмээх цаасны компани авсан ч үйл ажиллагаа нь огт яваагүй компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, эндээс мөн 12 сая төгрөгийн цалин авдаг байна. Эндээс харахад Б.Пүрэвсүрэн нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт-Ашид” гэсэн гурван газраас өндөр хэмжээний цалин авч байна.


ЯМАР Ч ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГГҮЙ, БУСДЫН ХӨДӨЛМӨРИЙГ СОРЖ АМЬДАРДАГ КОМПАНИ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
 

Төрийн өмчит 34 компанийн орлогоос тус бүр хоёр хувь хүртэж суудаг хөгжил дэвшилд ямар ч хэрэггүй празит шиг газар бол “Эрдэнэс Монгол” компани. Тэнд үйлдвэрлэл алга, бүтээн байгуулалт алга, зүгээр л бусдын хүч хөдөлмөрийг сорж суудаг С.Наранцогт тэргүүтэй улс төрийн тавиулууд байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр гэхэд 2023 онд дөрвөн их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тэгэхээр зөвхөн Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс найман тэрбум төгрөг авч байна. Бусад 33 компанийн ашгийн хоёр хувь гэхээр чамгүй хэдэн төгрөг болно. Ийм их хэмжээний мөнгийг зүгээр суугаад авч байгаа компани байх ёстой юу үгүй юу гэдгийг ч хөндөх цаг нь болсон.

                                                                                                                               Х.Өлзийт

Эх сурвалж: Өглөөний сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо17 минут 5 секундын өмнөДунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ28 минут 44 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо34 минут 30 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө39 минут 38 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов42 минут 16 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо45 минут 33 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 45 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 29 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 36 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цаг 19 минутын өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 24 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 29 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 32 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно7 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа7 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн7 цаг 14 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.