Төрийн банк болон Зээлийн Батлан Даалтын Сан хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.
Төрийн банк нь Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Зээлийн Батлан Даалтын Сантай бодлогын түвшинд хамтран ажиллахаар энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.
Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Х.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын санг төлөөлж Гүйцэтгэх захирал С.Цогтсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус санамж бичгийг байгуулснаар талууд хамтран ногоон хөгжил, байгальд ээлтэй ногоон санхүүжилт шаардлагатай Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан ногоон зээлийн батлан даалтын бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нэвтрүүлэх юм.
Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болно гэдгийг талууд онцолж байлаа. Мөн Төрийн банк нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Facebook
Twitter
Youtube


“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон эрчим хүчний салбарынхны “Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс алт ресурс” ХХК амжилттай оролцлоо
“Эрдэнэc Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн хуваарилалтад хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүллээ
“Эрдэнэс алт ресурс” ХХК болон БНСУ-ын “Ханхва” группын удирдлагууд хамтран ажиллах талаар санал солилцлоо
“Эрдэнэс алт ресурс” ХХК Уул уурхай эрдэс баялаг, эрчим хүчний салбарынхны нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна
“Эрдэнэс алт ресурс” ХХК “Дусал цус-Амьдрал бэлэглэнэ” уриатай цусны донорын өдөрлөг зохион байгууллаа
Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх.gif)

Сэтгэгдэл бичих