Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр болно.
Тус хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээрээс нийслэлийн 2025 оны төсөв болон тээврийн хэрэгсэлд ногдуулах албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай асуудал олны анхаарлыг татаж байгаа юм. Нийслэлээс автомашинд ногдуулах албан татварыг дараах байдлаар нэмэгдүүлэхээр тусгасан байдаг.
Албан татвар:
“Приус” 36000-аас 108000 төгрөг,
“Лексус 570” 188100-аас 564300 төгрөг,
“Портер” 30000-аас 75000 төгрөг,
“Ланд Круйзер 200” 151800-аас 455400 төгрөг.
Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000 төгрөг
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000 төгрөг
4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000 төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байгаа юм.
Хэрвээ үүнийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжвэл ирэх оноос мөрдөж эхэлнэ.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь.gif)

Сэтгэгдэл бичих